Оны тэргүүний алтан гарт залуу эмч нар тодорлоо

2016 оны 12-р сарын 15 өдөр, 15 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын Залуучуудын Холбооноос “Тэргүүний залуу эмч” шагналыг бий болгож, энэ оны тэргүүний “Алтан гарт залуу эмч” нарыг тодрууллаа. Тэргүүний залуу эмч нарыг нарийн мэргэжлийн дагуу уламжлалт, мэс засал, дүрс оношилгоо, сэтгэц, хавдар, лаборатори, нүүр ам судлал, сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг 35 номинацаар шалгарууллаа.

Ёслолын нээлтэнд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б. Цогтбаатар, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхжаргал, МЗХ-ны УТХАХ нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат, МЗХ-ны МСТҮАХ нарийн бичгийн дарга С.Бадмаараг, МЗХ-ны  Эрүүл мэндийн байнгын хороон дарга Ж.Амарсанаа нар оролцсон бол урилгаар МУ-ын хүний гавьяат эмч Ц. Мухар, Эрүүл мэндийн корпорацийн дарга Ц.Буджав, МУ-ын хүний гавьяат эмч М.Шагдарсүрэн, Монгол улсын ардын эмч, анагаахын шинжлэх  ухааны доктор, профессор Д.Даваадорж, Монгол улсын гавьяат эмч, шинжлэх ухааны доктор профессор, Буддын гүн ухааны гэвш Д.Нацагдорж, АШУҮИС-н мэдээлэл технологийн алба, эрүүл мэндийн байнгын хорооны  дарга, тэргүүлэгч гишүүн Б.Баянмөнх, АШУҮИС –ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх багш, Монгол улсын гавьяат эмч, монголын анагаах ухааны академийн гишүүн академич ангаахын шинжлэх ухааны доктор Т.Эрхэмбаатар, Анагаах ухааны доктор профессор, шинжлэх ухааны академийн гишүүн, академич О.Сүхбаатар, Монгол улсын ардын эмч, анагаах ухааны доктор, профессор Х.Гэлэгжамц, МУ-ын төрийн соёрхолт, Хүний гавъяат эмч, Клиникийн профессор Д.Авирмэнд, Монгол улсын ардын эмч, анагаах шинжлэх ухааны доктор, профессор Д.Малчинхүү, зэрэг анагаах ухааны шилдэг эмч нар оролцсон юм.

МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат “ Бид өнөөдрийн арга хэмжээгээр яг энэ цаг үед хийж бүтээж байгаа, энэ цаг үед жинхэнэ алтан гартай гэдгээ харуулж хүний алтан амийг аварч байдаг тэр үнэт залуучууддаа урам өгч, үеийнх нь нөхдийн дотор тод харуулахыг хүссэн юм” хэмээн нээлтийн үгэндээ онцоллоо.

Мөн МУ-ын хүний гавьяат эмч Ц. Мухар “Эмч та бүхэн хамгийн хүнд фронтод ажиллаж буй эрхэм хүмүүс. Энэ фронт залуучуудаараа улам өргөжиж байна. Залуучуудад  цаашид сурах зүйл ч их бий. Тэр дундаа анагаах ухаанд хэлний мэдлэг том байр суурь эзэлдэг шүү” хэмээн чухалчлан захилаа.

Өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагаар жилдээ давхардсан тоогоор 17 сая гаруй хүн амбулаторийн үзлэг хийлгэж, 700 мянга орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Энэ л олон мянган хүмүүст амьдрал, нас бэлэглэж, өвчин эмгэгээс нь ангижруулж буй залуу эмч нарынхаа ажлын амжилтыг үнэлэх, эмчилгээ оношилгооны шинэлэг арга барилыг нь олон нийтэд сурталчлах зорилгоор анх удаа“Алтан гарт эмч” ёслолыг зохион байгуулж буйгаараа онцлог аж.

 “Алтан гарт эмч”-д шилдэг эмчээ нэр дэвшүүлсэн байгууллагуудын 200 орчим материал ирсэн бөгөөд үүнээс шүүгчдийн шалгаруулалтын дагуу шалгарсан шилдэг 35 залуу эмч “Тэргүүний залуу эмч” ийнхүү шагналаа гардлаа.

МЗХ-оос цаашид уг ёслолыг жил бүр уламжлал болгон, улам өргөжүүлэн зохион байгуулах аж.

ШАЛГАРСАН ЭМЧ НАР

  1. Батцэнгэлийн Энхтуяа 

–          Төрөл: Өрхийн эмч

  1. Баатарчулууны Оюунчулуун

–          Төрөл: Эх барих эмэгтэйчүүд

  1. Дамдин овогтой Отгонцэцэг 

–          Төрөл: Бөөрний эмч

  1. Баттулгын Цэцэгмаа

–          Төрөл: Уламжлалт

  1. Лхагвасүрэнгийн Батцэцэг

–          Төрөл: Дотоод шүүрэл

  1. Ганбүргэдийн Ганжаргал

–          Төрөл: Шүд, Нүүр ам судлал

  1. Шагдарын Эрдэнэчимэг

–          Төрөл: Сэргээн засах

  1. Хишигжаргалын Ганзориг

–          Төрөл: Гэмтэл

  1. Ануужавын Оюун-Од

–          Төрөл: Хүүхэд

  1. Жаргалдаваагийн Эрдэнэцогт

–          Төрөл: Эрүү нүүрний мэс засал

  1. Галсангийн Улзмаа

–          Төрөл: Элэг, цөс, нойр булчирхай

  1. Ганбаатарын Хоролгарав

–          Төрөл: Халдварт

  1. Хуягийн Батмягмар

–          Төрөл: зүрх судас/

  1. Жигжидсүрэнгийн Аззаяа

–          Төрөл: Арьс

  1. Жалбаагийн Нямцэцэг

–          Төрөл: Сэтгэц

  1. Рашханы Нурлан

–          Төрөл: Эрэгтэйчүүд

  1. Дагвын Оюунжаргал

–          Төрөл: Согог судлал

  1. Бадарчийн Энхтуяа

–          Төрөл: Чих хамар хоолой

  1. Алтанхүүгийн Долгормаа

–          Төрөл: Ходоод

  1. Галтын Солонго

–          Төрөл: Уушиг

  1. Нацагдоржийн  Лхамцоо

–          Төрөл: Мэдрэл судлал

  1. Батчулууны Батболд

–          Төрөл: Тархины мэс засал

  1. Лхамсүрэнгийн Раднаацэрэн

–          Төрөл: Хүүхдийн мэс засал

  1. Балын Онон

–          Төрөл Хэвлийн мэс засал

  1. Ганчимэгийн Батжаргал

–          Төрөл: Сэхээн амьдруулах

  1. Дашбазарын Эрдэнэболд

–          Төрөл: Уушигны мэс засал

  1. Энхбаатарын Төрмөнх

–          Төрөл: Чих хамар хоолойн мэс засал

  1. Бямбаагийн Наранхүү

–          Төрөл: Яаралтай түргэн тусламж

  1. Гүнрэгжавын Нямаа

–          Төрөл: Лаборанти

  1. Цэгмидийн Мөнхтуяа

–          Төрөл: Нүдний мэс засал

  1. Алтанхуягийн Ариунзаяа

–          Төрөл: Нүд

  1. Дамцагийн Батбаатар

–          Төрөл:  Зүрхний мэс засал

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх