Сүхбаатарчууд шинэ жилээ хоггүй угтана

2016 оны 12-р сарын 15 өдөр, 17 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгуулах тухай Сүхбаатар Засаг даргын захирамж гарлаа. Удахгүй шинэ он гарахтай холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг 2016 оны 12 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган болон автозам, ногоон байгууламж, далан гуу жалга, байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшил газрын цэвэрлэгээнд хяналт тавьж бүх нийтийг өргөнөөр хамруулахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн Их, дээд сургуулийн удирдлагад хариуцсан гудамж, талбайн цэвэрлэгээг чанартай хийхийг даалгаж, хог тээвэрлэгч байгууллагуудыг уртасгасан цагаар ажиллаж, шуурхай тээвэрлэх үүрэг өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх