Монгол Улсын Үндсэн хуулийн 25 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2017.01.09/ боллоо.
.jpg)
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнөөс Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр авчран заллаа.
.jpg)
.jpg)
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан шат дараалсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь өнөөдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг түмэн олонд толилуулахаар Төрийн түүхийн музейд залж байгаа хүндэтгэлийн үйл ажиллагаа юм. Долоо хоногийн хугацаанд иргэд Монгол төрийн түүхийн музейд хүрэлцэн ирж Үндсэн хуулийг уг эхийг үзэж сонирхох боломжтой болж байна. Үндсэн хуулийн ач холбогдол, түүхэн үүргийг олон нийтэд таниулахад энэ үйл ажиллагааны зорилго оршиж байгаа юм” хэмээн онцлов.
.jpg)
1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын гарын үсэг зурж, батламжилсан эхийг, түүний хүндэтгэлийн гэр хайрцгийн хамтаар ийнхүү Төрийн түүхийн музейд залагдаж байна. Үндсэн хуулийн уг эхийг 2017 оны нэгдүгээр сарын 13-20-ны хүртэлх хугацаанд 10.00-17.00 цагийн хооронд олон нийтэд үзүүлэх юм.
.jpg)
.jpg)
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ

Minden egyes fegyveruzletnél bizonyos osszeg az uzletkotok zsebébe megy,egy orosz fegyverszakérto szerint. Irak esetében 4,2 mld USD uzletbol 500 millio dollár ke©pTÃnnz.oetszik / Egyetértek: 0 Az értékeléshez be kell