УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өнөөдөр /2017.01.17/ Санхүүгийн зохицуулах хорооны ажилтай танилцлаа.
Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, гишүүн Б.Жавхлан, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир, С.Чинзориг нарын гишүүд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан зарим зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц байдалтай танилцахаар очсон юм.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва нээж үг хэлсэн. Тэрбээр “Та бүхний хийж буй ажлын талаар тодорхой мэдээлэл авах зорилготой. Ажилтай танилцаж зөв ойлголттой болж, харилцан бие биенээ дэмжиж ажиллах, болохгүй байгаа асуудлыг засч залруулахад бидний зорилго оршиж байна” гэв.
.jpg)
Хорооны дарга С.Даваасүрэн Санхүүгийн зохицуулах хороо 2006 онд байгуулагдсанаас хойш анх удаагаа УИХ-ын гишүүд ирж байгаа гэдгийг тэмдэглээд оролцож буй ажилтнуудаа танилцуулсан.
Дараа нь байгууллагынхаа дунд болон урт хугацаанд баримтлах бодлого, ББСБ /банк бус санхүүгийн байгууллага/ болон хадгаламж зээлийн хоршоо, даатгалын зах зээл, хөрөнгийн зах зээлд цаашид баримтлах бодлогын чиглэл, баримтлах бодлогын чиглэлийн дагуу хийгдэх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.
.jpg)
Танилцуулгадаа “2015 оны эцэст ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ тогтоолоор зээлийн үйлчилгээ эрхэлж байгаа ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 800 сая төгрөг болгож, хоёр дахин өсгөхөөр тогтоосон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 527 ББСБ-ын 500 нь тогтоолын биелэлтийг хангасан байна. 2016 онд компаниудаа улам чадавхжуулах, эрсдэл даах чадварыг нь нэмэгдүүлэх, хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлүүдээр бодлогын шийдвэрүүд гарган, зохицуулалтыг уян хатан, урт хугацаанд тогтвортой байлгах зарчмыг баримталж, энэ бодлогынхоо хүрээнд эхний шийдвэрээ гаргаж, нийслэлд шинээр байгуулагдах ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг болгосон. Бидний тооцоогоор жилд 20 ББСБ шинээр нэмэгдэхээр байгаа. Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг болгох шийдвэрийг бид өнгөрсөн оны 10 дугаар сарын дундуур гаргаад, 12 дугаар сард Хорооны ээлжит хуралдааныг зохион байгуулахад гурван ББСБ шинээр байгуулагдахаар асуудал орж ирснийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хоёр сард гурван ББСБ шинээр байгуулагдсан нь урьдчилан тооцсон үр дүнтэй тохирч байна.
2017-2020 онд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх бодлогоо жижиг дунд үйлдвэрийн, орон сууцны зэрэг хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдтэй хослуулан хэрэгжүүлснээр ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ одоо байгаагаасаа 3.3 дахин нэмэгдэж, зээлийн үйлчилгээний жигнэсэн дундаж хүү 2.1 хувь болж хоёр дахин буурах тооцоо гаргасан. Энэ бол зах зээлийн эрэлт, нийлүүлэлт дээр суурилсан судалгаа, тооцоолол” хэмээн дурьдлаа.
Мөн тус хорооны ББСБ-ын газрын дарга С.Баянцогт, Хяналт шалгалтын газрын дарга Б.Ариунаа, Ажлын албаны дарга Т.Жамбаажамц нар тус тусын чиглэлээр ажлаа танилцууллаа.
.jpg)
2016 оны хоёрдугаар улирлын байдлаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд 800.0 мянган гаруй иргэн, аж ахуйн нэгжийн үнэт цаасны данс бүртгэлтэй байгаа боловч тэдгээрийн ердөө 10.0 орчим хувь нь л идэвхтэй арилжаанд оролцдог байна. Мөн манай улсын иргэдийн 90 гаруй хувь нь хөрөнгийн биржийн арилжаанд нэг ч удаа оролцож байгаагүй гэхчлэн өргөн хүрээтэй судалгаа хийснээ холбогдох албан тушаалтан танилцуулсан.
Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, С.Чинзориг, Д.Тэрбишдагва Б.Ундармаа, Б.Жавхлан нар үг хэлж, байр сууриа илэрхийлэн, асуулт асууж, санал солилцов.
Гишүүд хэлсэн үгэндээ сайн танилцуулга бэлтгэж, мэдээлэл өгсөнд талархал илэрхийлсэн.
.jpg)
Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Санхүүгийн зохицуулах хорооны залуучуудын хийж байгаа ажлыг үнэлж, дэмжиж байгаа. Одоо зөв тийшээ эргэх болов уу гэж харж байна хэмээсэн бол УИХ-ын гишүүн С.Чинзориг “Өнгөрсөн хугацаанд Санхүүгийн зохицуулах хороог ББСБ, Хадгаламж зээлийн хоршоотой хөөцөлддөг байгууллага гэж хардаг байсан. Үнэт заас, хөрөнгө, даатгалын зах зээлийн талаар ард түмэнд мэдээлэл сайн хүргэж, зөв ойлголттой болгох, энэ зах зээлд олон нийтийг оруулах чиглэлд түлхүү явмаар байна. Хяналт шалгалтын ажлаа эрчимжүүлээрэй. Эдийн засаг хямралтай байгааг далимдуулж өмнө нь хадгаламж зээлийн хоршоод иргэдийн хөрөнгийг үгүй хийсэн шиг явдал гарахаас сэргийлж ажиллаарай. ББСБ-ын зээлийн хүүг бууруулах зорилт тавьсан гэж ярьж байна. Бууруулах боломжтой. Үүнийгээ ажил болгоорой” хэмээв.
.jpg)
УИХ-ын гишүүн Б.Жавхлан ББСБ-ын зээлийн хүү бууруулах маш хүнд, том зорилго тавьсныг дэмжээд, үүнийгээ биелүүлэх, мөн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийг захилаа.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Санхүүгийн зохицуулах хорооныхон зорилгоо тодорхойлоод зоригтой ажиллаж байгаа юм байна. ББСБ-ын зээлийн хүүг 2,1 болгоно гэдэг биелэхэд маш хүнд ч үүндээ хүрч ажиллаж чадвал үнэхээр сайн” гэлээ.
.jpg)
Төгсгөлд нь, Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Та бүхэн хийж байгаа, хийх ажилдаа их итгэлтэй байгаа юм байна. Тавьж буй зорилгыг чинь энэ байгаагаар нь дэмжиж байна. Эдийн засгийн байнгын хороо чадахаараа дэмжиж ажиллана” гэсэн юм. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн ажлыг нь дэмжиж байгаад гишүүдэд талархал илэрхийллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Шинэ уран бүтээл: Дуучин Х.Мөнгөнцэцэг “Ээждээ би үнсүүллээ”
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлж эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 44,0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо
Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Шинэ өмгөөлөгчид тангаргаа өргөлөө
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм
Галын тархалтыг зогсоолоо
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Шинэ өмгөөлөгчид тангараг өргөнө
ГССҮТ-ийн эмч, сувилагч нар улсын асрамжинд байгаа ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм өглөө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсг
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд…
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн м
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдтэй уулзлаа
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуул
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэ
Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнаг
Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
Тахиа, үхэр, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
