Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр гурван асуудлаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 10-ны хуралдааны үеэр Ерөнхий сайдаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад өгсөн чиглэлийн дагуу тэтгэврийн богино хугацаат зээлийн хүүг бууруулах ажил хэрэгжиж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар ХААН болон Төрийн банкаар дамжуулан тэтгэвэр авагчдад бага хүүтэй зээл авах бололцоо нээгдэж байгаа юм. Тодруулбал, ахмад настны тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувийн хүүтэй байсныг 15 хувь болгож буурууллаа. Ингэхдээ богино хугацаат буюу 6 сар хүртэлх зээлийн хүүг л бууруулсан бөгөөд урт хугацааны зээлийг банкны хүүгээр олгох юм байна. Харин өмнө зээлээ авчихсан иргэд зээлээ төлж дуусгаж байж 15 хувийн зээлийн хүү рүү шилжинэ.
Тэтгэврийн зээлийн хүүг гурван хувиар бууруулсан нь зөвхөн эхлэл бөгөөд ХНХЯ-наас цаашид хүү бууруулах асуудлаар шат дараалсан ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн цаашид бага хүүтэй зээлийг бусад арилжааны банкуудаар дамжуулан авах боломжийг судалж байна.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-өөс тэтгэвэр авах иргэн өөрсдөө үйлчлүүлэх банкаа сонгодог болох шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар 11 мянган иргэн тэтгэвэр авах банкаа сонгосон. Манай улсад нийт 378 мянга орчим тэтгэвэр авагч байгаагийн 91 хувь нь дээрх хоёр банкаар дамжуулан тэтгэврээ авдаг байна.
Сайд Н.Номтойбаяр өнөөдрийн мэдээллийнхээ төгсгөлд улсын хэмжээнд тэтгэвэр дахин тогтоох аян энэ долоо хоногт эхэлснийг дуулгалаа. Иргэд тэтгэврээ үнэн, зөв тогтоолгосон эсэхээ нягтлуулахын тулд харьяа газрын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, хэлтсүүдэд очоорой хэмээн Н.Номтойбаяр сайд хэллээ.


Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
