Монгол түмний их баяр Цагаан сарын бэлтгэл шинэ он гарахтай зэрэгцээд эхэлдэг. Нийслэлчүүд Цагаан сарын үзэсгэлэн худалдаанаас сар шинийн бэлтгэлээ базаагаад сурсан төдийгүй ийнхүү эрт бэлтгэж бараа материал хямд байх үед зардлаа хэмнэх иргэд ч жил ирэх тусам олширчээ. Энэ жилийн сар шинэд зориулсан үзэсгэлэн худалдаа өнгөрсөн сарын эхээр “Мишээл экспо”-д болж өнгөрсөн билээ. Тэгвэл одоогоор хаана ямар үзэсгэлэн худалдаа гарч байгаа талаарх мэдээллийг багцлан хүргэе.
Архангай аймгийнхан Тусгаар тогтнолын талбайд
Тусгаар тогтнолын талбайд “Цагаан идээ зөв хэрэглээ” үзэсгэлэн худалдаа гарч байна. Үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн брэнд бүтээгдэхүүн тавигдсан юм. Хурууд нэг кг нь 10 мянга, хэвийн ааруул 12-15 мянга, цагаан тос 5000, өрөм 10 мянга, тавагны багц ааруул 150000-160000 төгрөгийн үнэтэй байна. Монгол Улс жилдээ 30-50 сая ам.доллар буюу 100 гаруй тэрбум төгрөгийн импортын чихэр, чихрэн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Архангай аймгийн сум бүрээс оролцож байгаа малчид 100 тонн буюу 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий сүү, цагаан идээтэй иржээ. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ыг хүртэл үргэлжилнэ.
Монгол бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
Сар шинийн баярыг тохиолдуулан “Глобал Ивэнт” компаниас санаачлан “Шангрила Молл”-д энэ долоо хоногт үзэсгэлэн худалдаа нээгээд байна. Энэхүү үзэсгэлэн худалдаанд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тавигджээ. Үндэсний бахархалт уламжлалт ёс заншил орчин үеийн хэв маягийг шингээсэн, дээл, хүрэм, гутал, бүс, тэлээ, хувцас, гарын бэлэг, авдар, ширдэг, аравч, гоёл чимэглэл, айрагны хөхүүр, чацаргана зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж эхлээд байгаа юм.
“Мишээл экспо”-д “Цагаан сар”
500 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг нэгтгэсэн “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төв болон “Мишээл” барилгын их дэлгүүрт үргэлжилж байна. Үзэсгэлэн худалдаагаар зочилсон зочдын дундаас өдөр бүр 16 азтан шалгаруулж гарын бэлгээр урамшуулж байгаа аж. Та үзэсгэлэнг үзэхээр ирэхдээ “Мишээл” барилгын их дэлгүүр болон “Мишээл экспо” төвийн ресепшнээс сугалаагаа заавал аваарай.
Үндэсний үйлдвэр эрхлэгчдээ дэмжих, тэдний бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах зорилготой тус үзэсгэлэн худалдааг жил бүрийн сар шинийн өмнө зохион байгуулдаг уламжлалтай билээ.
“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болно
“Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриан дор үндэсний томоохон үйлдвэрүүд, гар урчууд, малчид хөдөлмөрчид, дотоодын жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр худалдаалах “Монголд үйлдвэрлэв 2017” цагаан сарын үзэсгэлэн худалдаа “Соёолж” төвд энэ сарын 12-26 өдрийг дуустал зохион байгуулагдах гэж байна.
Үзэсгэлэн худалдаанд зориулж “Соёолж” төв өөрийн талбайг шинэчлэн засч, 120 орчим үзэсгэлэнгийн талбай бүхий дулаан тохилог заал, 150 автомашины зогсоол, гадаа талбайдаа ууц, өвчүү зарах талбай зэргийг цогцоор бэлтгэжээ. “Монголд үйлдвэрлэв 2017” цагаан сарын үзэсгэлэн худалдаанд хэвийн боов, тавгийн идээ, цагаан идээ, чихэр жимс, гарын бэлэг, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, нэхий дээл, ууц өвчүү гээд бүхий л зүйлс нэг дороос худалдаалагдах ажээ.

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
