Сэлэнгэ аймгийн Хүдэр сумынхан энэ жил ажлын амжилт дүүрэн, тариа будаа, ургац арвин авсан сайхан мэдээтэй сууна. Хүдэр суманд үйл ажиллагаа явуулдаг Л.Цандэлэг захиралтай “Ургац Хүдэр”, Б.Амаржаргал захиралтай “Арвин Бэлчир” компанийнхан 2017 онд “Улсын аварга тариаланч” хамт олон болжээ.
Засгийн газрын шагналыг УИХ-ын гишүүн Н.Оюундарь болон аймаг, сумын Засаг дарга нар гардуулан өглөө.
Хүдэр нутаг энэ жил цас их унаж, малчид иргэдийн өвлийн бэлтгэлийг гайгүй сайн шалгаад авчээ.
“Улсын аварга тариаланч” Б.Амаржаргал, “ Манайхан нэг га-гаас 35-40 центнр үр тариа авч байгаа. Хүдэрийнхээ сайхан хөрсөнд хамгийн сайн үрийг суулган, орчин үеийн, хамгийн шилдэг техникийг ажилдаа хэрэглэсний ач гавьяаг бид өнөөдөр хүртэж байна. Манай компанийн хамт олон 2016-2017 онд ургацынхаа хэмжээгээр улсдаа тэргүүлж хийсэн ажлаа төр засгаараа үнэлүүлсэндээ баяртай байна” хэмээн ярьсан юм. Эднийхийг “Хаан шоргоолж” компаниар нь хүмүүс илүүтэй мэддэг болсон. Автотээвэр, газар тариалангийн салбарт сүүлийн жилүүдэд тууштай үйл ажиллагаа явуулж байгаа 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай улсад болон Сэлэнгэдээ шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр удаа дараа шалгарч байсан юм.
Улсын аварга тариаланч Л.Цандэлэгийг “Шим” группын ерөнхийлөгч, Монгол Улсын Тод манлай уяач, Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны ерөнхийлөгч гэдгээр нь хүмүүс илүүтэй мэддэг болсон. Эднийх дөрөв дэх удаагаа улсын аварга хамт олон болж өмнөх амжилтуудаа 2017 оны эхээр ийнхүү дахин бататгалаа. Л.Цандэлэг, “Манай хамт олон Монгол Улсын бүтэн жилийн хэрэгцээний үр тариа үйлдвэрлэх зорилт тавьж ажилладаг. 22 жил газар тариалан эрхэлж дөрөв дэх удаагаа улсдаа аваргалж байна. Бид газар тариалан эрхлээд үргэлж жаргаж, онож явсангүй. Гантай жил ургац алдаж “шатаж” явсан үе бий. Хамт олныхоо хүчээр алдаагаа засч, амжилтаа ахиулж байгаадаа баяртай байна” хэмээн ярилаа.



“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
