Тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаадад гал түймрийн багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон 14 автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо. Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар /КFW/ дамжуулан БОАЖЯ “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох“ төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий Богдхан уул, Горхи-Тэрэлж, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нуруу , Нөмрөг, Онон-Балж, Отгонтэнгэр, Тужийн нарс, Тарвагатай нуруу, Улаан Тайга, Хангайн нуруу, Хан Хэнтий, Хөвсгөл нуур, Хөгнө Тарна зэрэг тусгай хамгаалалттай газрын захиргаадад хүлээлгэн өглөө.
Энэхүү арга хэмжээнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Дэд сайд Ц.Батбаяр, ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга Ханс Ёоахим Фухтел, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Щтефан Дуппел болон бусад албаны хүмүүс оролцлоо.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын байгаль орчны салбарт олон улсын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж, цар хүрээ нь тэлж байна. Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хооронд хэлэлцээрийн хүрээнд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд байгаль орчны салбарт техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Эдгээр төсөл хөтөлбөр нь Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгийн /ТХГН/ сүлжээг бэхжүүлэх, байгалийн нөөцийн ашиглалтыг зүй зохистой болгох, байгаль орчныг хамгаалахад ялангуяа байгалийн эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд ой хээрийн түймрийн эрсдлийг бууруулах чухал ач холбогдолтой юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Берлин хотод болсон хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр Германы сэргээн босголтын банкаар дамжуулан хэрэгжүүлж буй энэхүү төслийн хоёрдугаар үе шатыг Монгол орны Баруун болон Говийн бүсэд нийт 13,5 сая Еврогийн төсөвтэйгээр хэрэгжүүлэх болсонд бид баяртай байна. Төслийн хоёрдугаар үе шат хэрэгжсэнээр Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн бүх бүс нутгийг хамрах боломжтой юм хэмээн ХБНГУ-ын Засгийн газар, Германы Сэргээн Босголтын Зээлийн банк, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд болон бусад албаны хүмүүст талархал илэрхийллээ.

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн зорилго нь тусгай хамгаалалттай газруудын менежментийн чадавхийг сайжруулахү, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүсийн нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.
ХБНГУ-ын Холбооны Эдийн зэасгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга Ханс Ёоахим Фухтел “Монгол Улс байгаль орчны бодлогын шинэчлэлийг эхэлж, эх орныхоо биологийн олон янз байдлын хамгаалалд өндөр ач холбогдол өгч байгаад бид баяртай байна. Улсын тусгай хамгаалалттай газруудын менежментийг сайжруулах нь нэн чухал юм. Холбооны Засгийн газар нь дэлхийн хэмжээнд жил бүр 500 сая еврог ой болон бусад экосистемийг хадгалж, хамгаалахад зарцуулан дэмждэг” гэв.

Мөн энэ үеэр Хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагч нарт 400 өвөл зуны дүрэмт хувцас, дуран, мэргэжлийн зургийн аппарат, байршил тогтоогч, аяны махйан, хөнжил, гудас зэрэг хяналт шалгалт хээрийн судалгаанд нэн шаардлагатай техник багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө. Уг төслийн хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор нийлүүлж буй дүрэмт хувцас, хээрийн ажлын багаж хэрэгсэл болон ой хээрийн түймэртэй тэмцэх иж бүрэн тоноглогдсон автомашиныг хүлээлгэн өгч буй хөрөнгө оруулалт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн чадавхийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, ялангуяа байгалийн эрс тэс уур амьмгалтай манай орны нөхцөлд, ой хээрийн түймрийн эрсдлийг бууруулах чухал ач холбогдолтойг албаныхан онцоллоо хэмээн БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ
Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна
Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Сүхбаатар дүүрэг хүүхэд багачууддаа зориулсан “Хүүхдийн ертөнц” өдөрлөгийг зохион байгуулна
Зургаадугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ
Охидоос Мишээл, хөвгүүдээс Ананд нэртэй хүүхдүүд хамгийн олон байна
ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээнэ
Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ
Тахиа, үхэр, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнагдлаа
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэл, дэвшил” сэдэвт уулзалт зохион байгууллаа
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдтэй уулзлаа
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд…
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсг
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
