Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын баталсан хуваарийн дагуу Засгийн газрын гишүүд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр Баянгол дүүргийн иргэдтэй уулзан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, эдийн засгийн өнөөгийн байдал зэргийн талаар танилцуулав.

Эдийн засаг маш хүнд, төсвийн алдагдал, өр хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдсэн улсыг хүлээн авсан тухай сайд Ж.Мөнхбат товч танилцуулж, таван төсөвтэй байсныг цэгцэлж, “Чингис”, “Самурай”, “Дим сам”, “Мазаалай” бондын зарцуулалт болон концессын гэрээгээр хийсэн ажилд дүгнэлт өгснөө жишээ болголоо.
Эдийн засаг хүндэрсэн учир Засгийн газар ОУВС-тай 10 гаруй удаа яриа хэлэлцээ хийсэн. Хөтөлбөрт хамрагдсанаар манай улс төсөв, санхүүгийн орчноо эрүүлжүүлж, сахилга баттай болно. 580 сая ам.долларын бондын өрийг Засгийн газар эдийн засагтаа дарамт учруулахгүйгээр шийдсэн. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл нэмэгдэж, хувийн хэвшлийнхэн гадаад, дотоодоос хөрөнгө босгох боломж бүрдэн, манай улсын зээлжих зэрэглэл дээшлэх боломжтой болсон. Засгийн газар саяхан 100 сая ам.долларын бонд гаргахад гадаадаас гурван тэрбум гаруй ам.долларын санал ирсэн нь үүний нотолгоо. ОУВС-ын хөтөлбөрт хамрагдсанаар манай улс 5.5 тэрбум ам.долларын дэмжлэгийг олон улсын банк, санхүүгийн байгууллага, бусад улсаас авах боломж бүрдсэн гэдгийг сайд Ж.Мөнхбат онцоллоо.
“Цаашид төрийн тансаглал, дур зоргоороо аашилдаг байдлыг таслан зогсоож, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэдэг байх болно. Дарга нарын толгойг илээд, ядарсан түмнээ дээрэлхдэг төр байж таарахгүй. Энэ Засгийн газар энэ жишгийг хална. Хууль хүн бүрт тэгш үйлчилнэ гэсэн зарчим барьж ажиллана” гэж тэрээр хэлэв.

Хөтөлбөрт нь хамрагдахын тулд орлогоо нэмж, зарлагаа бууруулах чиглэлээр хэд хэдэн тодорхой арга хэмжээ авахыг Олон улсын валютын сан манай улсаас шаардсан байна. Тухайлбал архи, тамхины онцгой албан татвар болон тансаг зэрэглэлийн буюу 100 сая төгрөгөөс дээш үнэтэй, шинэ автомашин худалдан авах бол татварыг нь нэмэх гэдгийг Засгийн газар хүлээн авчээ. Харин “Насны хишиг”, “Цалинтай ээж” хөтөлбөрийн хэрэгжилтийг зогсоохгүй байхаар тохиролцож чадсан байна.
Дээрх хөтөлбөрүүдээс гадна “Боловсролын зээлийн сан” байгуулж оюутнууддаа 1-10 жилийн хугацаатай бага хүүтэй зээл олгож, малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулсан, эхчүүдийг төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор улсад 1.5 жил улсад ажилласнаар тооцох болсон, ахмадуудын тэтгэврээ хүүгүйгээр урьдчилж авах боломж бүрдүүлж, зээлийн хүүг бууруулсан, Засгийн газар байгуулагдсанаас хойшхи өнөөг хүртэл хугацаанд Нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэн, өнгөрсөн дөрвөн жил алдагдалтай гарч байсан улсын төсөв анх удаа нэмэх үзүүлэлттэй болсон зэргийг уулзалтад ирсэн иргэд талархан хүлээн авч байлаа.

Уулзалтын үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг тухайн үеийн Засгийн газар нууцаар зарсан тухай асуудал ч хөндөгдлөө. Засгийн газрын тухай, УИХ-ын тухай болон Үндсэн хууль зөрчиж УИХ, ард иргэддээ мэдэгдэлгүй гаргасан шийдвэрийг одоогийн УИХ цуцалсан. Энэ нь хувийн өмчийг нийгэмчилж, дээрэмдэж авч байгаа хэрэг биш. Хувийн хэвшил худалдаж авах эрхтэй ч бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой. Худалдаж авахад зарцуулсан 400 сая ам.долларыг нь Засгийн газар өгснөөр энэ хувь төрийн мэдэлд ирнэ гэдгийг ч тайлбарлалаа.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат товч мэдээлэл хийсний дараа иргэдийн санаа бодлыг сонсож, асуултад нь хариуллаа.
Иргэд орон сууцны хорооллыг сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, явган хүний замтай цогц байдлаар нь барьдаг байх, олон жил болж, хэзээ мөдгүй нурах гэж байгаа орон сууцнуудыг дахин төлөвлөлтөд оруулах эсэх зэргийн тухай асууж, хороо, багийн Засаг дарга нарыг иргэддээ хүрч ажиллахыг шахаж шаардахыг хүсэн, Баянгол дүүрэгт засаглалын хямрал нүүрлээд байгааг шүүмжиллээ.

Тухайлбал хорооны Иргэдийн нийтийн хурлыг 14 хоногийн өмнө нийтэд зарлан хуралдуулах ёстой ч өглөө нь зарлаж хэдхэн хүн цуглуулан Засаг даргаа сонгодог, үүнээс болж 23 хороонд маргаан гараад байгаад иргэд ихээхэн бухимдалттай байна. Энэ асуудлыг Ажлын хэсэг гарган шалгуулна, харин шүүхийн шатанд байгаа асуудал зохих журмаараа явах ёстой гэж сайд Ж.Мөнхбат хэллээ. Мөн дүүргийн нэр бүхий газруудад дахин төлөвлөлт хийх чиглэлээр Барилга, хот байгуулалтын яам болон хоттой хамтарсан Ажлын хэсэг гаргахаар болов.

Уулзалтын дараа сайд Ж.Мөнхбат Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хяналтын нэгдсэн төвд ажиллалаа. Энэ төв 415 телекамераар орон сууцны хороолол, гудамж талбай, олон нийтийн газар, гэр хорооллын гудамжийг 24 цагийн турш хянадаг. Камеруудын тал орчим хувь нь эхнээсээ хуучирч, ашиглалтаас гарсан, 211 цэгт телекамер байрлуулвал нутаг дэвсгэрээ бүрэн хянах боломжтой ч үүнд 830 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргасан байна.

Тооцоо судалгаагаа нарийвчлан гаргаж, албан тоотын хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлэхийг сайд Ж.Мөнхбат хэлээд асуудлыг байгаа боломж, бололцооныхоо хүрээнд шийднэ гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурчээ
Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг Улсын Их Хурлын дарга уриаллаа
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Улаанбаатарт өдөртөө -14 градус хүйтэн
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
“Хөх сувд” мөсний баяр эхэллээ
2026 оныг ГБХНХЯ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвег улсад айлчилна
Өнгөрсөн долоо хоногт 34 хүний амь насыг аварчээ
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний 90 жилийн ой тохиож байна
Өнөөдөр хөхөгчин гахай өдөр
Улаанбаатарт өдөртөө -11 градус хүйтэн
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
“Буйр” нуурт живсэн тээврийн хэрэгслиийг 6 метрийн гүнээс татан гаргалаа
Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр боллоо
Өнөөдөр хар бич өдөр
Өнөөдөр Монгол-Алтайн уулс болон Алтайн өвөр говиор цас орж, явган шуурга шуурна
Гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг, Б.Гүрбадам нарын хамтран дуулсан “Тэмээн дээрээс на
Сар шинийн өдрүүдэд 85 удаагийн дуудлагаар ажиллаж, 195 иргэний аюулгүй байдлыг хангажээ
“Pizza Hut”-ийн нэрийг ашигласан хуурамч линкээр 32 сая төгрөгийн цахим залилан үйлджээ
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
Ирэх сарын 1-ний өдрөөс сайжруулсан түлшийг зөвхөн Хотула апп, иргэний үнэмлэхээр олгоно
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Өнөөдөр цагаан морь өдөр
Засгийн газар хуралдаж байна
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ
Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэл, 512 шалгуур үзүүлэлтийг тодорхойллоо
Автомашинтай зорчиж явсан дөрвөн иргэн Буйр нуурт живж, нас баржээ
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэ
