Онцгой байдлын газраас хийсэн судалгаагаар жил бүрийн 4-6 дугаар сард ой, хээрийн түймэр хамгийн ихээр гардаг гэжээ. Учир нь намар,хаврын улиралд салхи ширүүсч хуурайшилт ихэсдэг тул хэн нэгний санамсаргүй хаясан тамхины иш, ил түлсэн гал, булж унтраагаагүй нурам аюул дагуулдаг.
Хөдөө хээр,ой модонд явахдаа сэрэмжтэй бай гэж галын байгууллагын мэргэжилтнүүд хаврын урь орохтой зэрэгцээд л мянгантаа анхааруулдаг ч хүмүүсийн хэнэггүй болгоомжгүйгээс гал гарах нь олонтаа. Өнгөрсөн онд Монгол орны нутагт гарсан ой, хээрийн түймрийн улмаас дөрвөн хүн нас барж, дөрвөн хүн түлэгдсэн байна.
Статистикт дурдсанаар. 41 айлын гэр, байшин, 64 өвөлжөө, хашаа шатсан аж. 6143 толгой мал, 6 автомашин 27766 боодол өвс шатсан гэхчлэн хохирлын мэдээ хөвөрнө. Галын аюул яагаад дэлхийн бүх улсад 01 гэсэн дуудлагатай байдаг вэ гэхээр маш их аюул,хохирол дагуулдаг болохоор гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг нь учиртай.
Зөвхөн нэг жилд гарсан ой, хээрийн түймэрт хэдэн мянган га ой мод, бэлчээрийн газар нутаг өртөж байгаль, экологи болон хүмүүсийн амьдралд ямар их хохирол учруулж байгааг хүн бүр тунгаан бодож сонор сэрэмжтэй байцгаая.
Өчигдөр гэхэд л Богдхан-Уулын Нүхтийн аманд найман га газрыг хамарсан түймэр гарсан. Ууланд хар утаа баагиад, галын машин дохио хангинуулан хурдлаад хичнээн сандарсан билээ. Гал юунаас болов гэтэл Нүхтийн амны хувийн орон сууцнуудын харуулын ажилтан 52 настай эрэгтэй ил гал түлж байгаад салхинд гал алдсанаас болсон гэж онцгойгийн мэдээнд дурджээ. Гал сөнөөгчид яаралтай дуудлагаар цаг алдалгүй ажилласны дүнд галыг унтраасан байна. Өнгөрсөн бямба гаригт Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дахь Амгалан хотхонд гал түймэр гарч, айлын байшингууд шатсан. Энэ мэт сэтгэл хирдхийлгэсэн мэдээ сонсдоод л байна.
Тиймээс хүн бүр сонор сэрэмжтэй байх нь чухал. Өнгөрсөн жилийн галын статистик мэдээг харвал, улсын хэмжээнд 14 аймгийн 61 суманд 138 удаа ой, хээрийн түймэр гарсан байна. Түймрийн улмаас 31,3 мянган га ой, 3.2 сая га бэлчээр, нийт 3.2 сая га ой, хээрийн талбай өртжээ. Иргэд аж ахуйн нэгжийн өмч хөрөнгөнд 1.3 тэрбум төгрөг, байгаль, экологид 10,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Галынхны ярьж буйгаар,хуурай өвс наранд хэт халах, аянга буухад гал гарах нь бий.
Ой, хээрийн түймрийн 95-98 хувь нь хүний буруугаас болж гардаг гэж албаныхан хэлдэг. Бас нэг зүйлийг хүн бүр бодмоор санагдана. Байгальд ойртож шашны янз бүрийн зан үйл хийдэг бөө удган зайран нарт анхааруулахад,түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог нурмаа бүрэн унтраалгүй орхиж болохгүй.
Ил задгай гал түлэхдээ маш болгоомжтой байх ёстой.Гал манадаг,унтраадаг мэргэжлийн хүн хамт байхад ч илүүдэхгүй.
Н.Намуун

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
