Зэсийн олборлолт, баяжуулалтаараа Ази тивдээ томоохонд тооцогддог “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг улсын өмч болгох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, олонхийн саналаар дэмжсэн билээ. Худалдан авалттай холбоотой асуудлыг шалгах Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн дүгнэлтээр ОХУ-ын төрийн өмчийн “Ростех” компаниас 400 сая ам.доллараар худалдан авсан уг тохиролцоог Үндсэн хууль, Компанийн тухай болон Засгийн газрын тухай хуулийг зөрчсөн гэж мэдээлсэн. Түүгээр ч зогсохгүй “саалийн үнээ”-г хувааж идэх гэсэн “Монголын зэс” корпорацийн худалдан авалтын 400 сая ам.долларын хөрөнгийг маапаантай аргаар босгосныг холбогдох албаны дүгнэлтэд тусгасан байдаг.
Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн болон “Монголросцветмет”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпорацид худалдсантай холбоотой асуудлаар ажлын хэсэг гарч, шалгасан. Уг шалгалтын зорилго гурван үндсэн чиглэлийг хамарлаа. Нэгдүгээрт, Ч.Сайханбилэгийн Засгийн газар хууль тогтоомж зөрчсөн үү, гаргасан шийдвэр нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байсан уу гэдэг. Удаах нь 49 хувийг худалдаж авсан банкны хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны байсан эсэх, мөн банктай холбоотой худалдан авалт болон татвар, “Эрдэнэт” үйлдвэрийн 2016 оны зургаадугаар сарын 30-наас арваннэгдүгээр сар хүртэл хийсэн гүйлгээг шалгах хүрээнд ажлын хэсэг ажиллалаа. Асуудлыг шалгаж үзээд худалдан авах ажиллагаа хүчин төгөлдөр хуулийн хүрээнд явагдаагүй, хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан.Том агуулгаар нь дүгнэхэд, УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой асуудлыг Засгийн газар дур мэдэн сонгуулийн хугацаа тулсан эгзэгтэй үед хүний нүднээс далдуур хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна” хэмээн мэдэгдсэн юм.

“Монголын зэс” корпораци нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахын тулд гурван удаагийн гүйлгээгээр 400 сая ам.долларыг шилжүүлсэн байдаг. Худалдан авах хөрөнгө хэрхэн босгосон талаарх тэмдэглэлээс харахад, Худалдаа хөгжлийн банкны санхүүжилтээр 400 сая ам.долларыг төвөггүйхэн бий болгожээ. Худалдаа хөгжлийн банк Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессийн гэрээгээр эзэмшдэг “Кью Эс Си” компанид 62.9 сая, “Рийвэрстон пропертис”-д 70 сая, “Юнайтед энержи систем”-д 70 сая, “Канетик”-д 68 сая ам.долларын зээл олгосон аж. Эдгээр нэр дурдсан компани банкнаас авсан мөнгөө “Монголын зэс” корпорацид шилжүүлж, мөнгийг хүлээн авсан корпораци нэг хоногийн дараа ОХУ-ын “Альфа” банк руу шилжүүлснээр тохиролцооны хэлцлийг баталгаажуулж, холбогдох 49 хувийг худалдан авчээ. Хууль бус худалдан авалт гэж үзэж буй шалтгаан нь Худалдаа хөгжлийн банк зээлийн хязгаар болох 70 сая ам.долларын босгыг давж, дүрэм зөрчиж 354 сая ам.долларын зээлийг “бүрхэг түүхтэй” компанид зориулан шилжүүлсэн явдал юм. “Бүрхэг түүх”-тэй хэмээн тодотгож буй “Монголын зэс” корпораци анх 2012 онд “Жүмйерэ”, 2014 онд “Эм ди пи”, “Эн ди кэй” гэж нэрээ сольж, өнгөрсөн оны гуравдугаар сард дахин өөрчилж “Монголын зэс” корпораци болсон, нэг гишүүнтэй компани аж.

Ажлын хэсгийн дүгнэлтэд хэд, хэдэн ноцтой баримтыг тусгасан байна. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банк, “Улаанбаатар банк”-ны хувьцаа эзэмшигч болон түүний шууд удирдлагад ажилладаг цөөн хүний нэр дээр зохиомлоор үүсгэсэн дээрх хэдэн компанид Монголбанкнаас хууль бусаар олгосон зээл, Хөгжлийн банкнаас тус банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, зарим аж ахуйн нэгжтэй байгуулсан концессын гэрээнд хууль бусаар өөрчлөлт оруулж, улсын төсвөөс гаргуулсан их хэмжээний мөнгө, түүнчлэн хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгө зэрэг эх үүсвэрийг ашиглажээ. Түүнчлэн “Монголын зэс” корпораци Худалдаа хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулахдаа “ирээдүйд бий болох орлого”, “Эрдэнэт” үйлдвэртэй байгуулсан Зэс худалдан авах гэрээ, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, Өмнөговь аймагт ирээдүйд барих цахилгаан станц зэргийг барьцаалж зээл авснаас гадна тус банкны гүйцэтгэх захирал О.Орхоныг тус корпорацийг төлөөлсөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн гишүүнд томилсон аж. Мөн “Эрдэнэт” үйлдвэрт хууль бус хяналт тогтоосноос хойших хугацаанд орлогын ихээхэн хэсэг уг өмч хувьчлалын ард байх “нууц ноётон” Д.Эрдэнэбилэг гэх хүнтэй хамааралтай компаниудад шилжиж, тус үйлдвэрийн улсад төлж буй татварын хэмжээ эрс буурсан талаар тэмдэглэсэн байна. Тухайлбал, өнгөрсөн оны зургаадугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 21 хүртэлх хугацаанд тус үйлдвэрийн орлогоос 2013 оны ногдол ашиг гэх 8.6 сая, 2012 оны ногдол ашиг 47.1 сая, “Монголын зэс” корпорацид гэрээний урьдчилгаа гэх 2.6 сая ам.доллар /нийт 58.3 сая/, “Кью-Эс-Сип” компанид гэрээний төлбөр 17 тэрбум, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт 2.7 тэрбум төгрөгийг тус тус шилжүүлсэн талаарх албан дүгнэлтийг танилцуулсан юм.
“51:49”, “Төрийнх, хувийнх” гэж хуваагдан олны анхаарлыг татсан энэ сэдвийн хүрээнд улстөрчид хувийн байр сууриа илэрхийлсэн.УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр “Энд улсын хулгайлагдсан өмчийн асуудал яригдаж байна.Наад зах нь их хэмжээний мөнгө хулгайн замаар улсаас гаргаж авч түүгээрээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан.Тиймээс хууль ёсны өмчийн тухай ойлголт энд байхгүй.Өдөр шөнөгүй зүтгэж байж хөрөнгө босгосон компанийн өмчийг хураах тухай зүйл яриагүй.Албан тушаалын гэмт хэрэг, хулгайн тухай л яриад байгаа юм.Хэрэг үйлдсэн хүмүүс шийтгүүлж, төр өмчөө буцааж авах ёстой.Зөвхөн Монголбанкнаас гарсан мөнгөний хэмжээ нь гэхэд 360 тэрбум төгрөг шүү дээ.Мөн Засгийн газрын тогтоолд хүчээр өөрчлөлт оруулж байгаад Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшиж байгаа компанид нь 90 сая ам.доллар өгчихсөн.Хууль зөрчсөн нь илэрхий байхад УИХ бүрэн эрхээ шүүхэд шилжүүлчихээд дуугүй суугаад байж болохгүй л дээ.Төрийн өмчийг ард түмний өмнөөс өмчлөгч нь УИХ байна гээд Үндсэн хуульд биччихсэн байдаг юм.Энэ эрхээ л хэрэгжүүлж байгаа хэрэг.Авлига, хээл хахуулийн сүлжээг Монголын төр таслан зогсоох уу, хараагүй юм шиг царайлаад цаашаа явах уу гэдэг асуудал болчихоод байна. Гишүүд шийдвэр гаргахдаа үүнийг харгалзаж үзэх байх гэж бодож байна.Монголын төрийг энэ ялзралаас татаж гаргах нь миний болоод энд сууж байгаа 76 гишүүн, 65-ын бүлгийн үндсэн үүрэг” хэмээн хэлсэн байдаг.Хагас жил тойрон маргалдсан энэ асуудалд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Чуулган завсарласан байсан учраас оруулах ямар ч боломжгүй байсан” гэх сэтгэлгүй хариуг өгч, анхнаасаа зохион байгуулалттайгаар хэдхэн хүний хооронд буюу бүлэглэл дотроо шийдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Тогтвортой үйл ажиллагаа явуулдаггүй, худалдан авалт хийх хөрөнгийн эх үүсвэр нь хууль бус, эргэн төлөгдөх баталгаагүй “Монголын зэс” корпорацийн халхавч, ашиг сонирхлын зөрчил нь “урдаа барьдаг ганц”-ыг маань шархаа нөхөхөд зориулж, эцсийн эрсдэлийг төрд үүрүүлэх төлөвтэй байснаас харахад “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр бүрэн эзэмшилдээ авах зайлшгүй шаардлага тулгарч байсныг харуулж байна.
“Эрдэнэт” үйлдвэр бол ард түмний өмч.Үндэсний нэн тэргүүний ашиг сонирхол, дотоодын зах зээлийг эрдсийн бүтээгдэхүүнээр хангах, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх зэрэг нэн чухал ач холбогдолтой стратегийн тус орд газрыг хууль бус аргаар ч хамаагүй авах гэж улайрсан компанид өгөх нь Засгийн газрын зорилгод нийцэхгүй юм.Экспортын орлогынхоо 90 гаруй хувийг зэс, алт болон бусад ашигт малтмалаас бүрдүүлдэг манай орон байгалийн баялагтай холбоотой асуудалд нухацтай хандах ёстой.“Эрдэнэт” бол хоногт 1.5 сая ам.долларын үйлдвэрлэл явуулж, 12 тэрбум ам.долларын төсөвтэй энэ орны мөнгө хөрөнгийн нөөцийн дийлэнхийг бүрдүүлдэг асар том үйлдвэр.Дэлхийд 100 гаруйхан байдаг ийм төрлийн том үйлдвэрийг хэдхэн хүний эвлүүлж, нураадаг тоглоом болгоод үлдээж боломгүй. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хулгайн шинжтэй, худалдан авалтыг зогсоож өмч, хөрөнгөө буцаан авсан нь зөв үйлийнхээ төлөө “эрүүл” шийдвэр гаргаж, зоригтой зүтгэж чаддагаа харуулсан явдал юм.
А.ДАВААХҮҮ

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
