Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын эрхлэх үндсэн чиг үүрэгт гадаадын иргэдэд Монгол хүүхдийг олон улсын гэрээ конвенци, хууль тогтоомжийн хүрээнд үрчлүүлэх чиг үүрэг байдаг. Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 266 хүүхдийг 17 орны буюу АНУ, ХБНГУ, БНСУ, БНФУ, Нидерланд, Канад, Итали, Австрали, Англи, Бельги, Япон, Дани, Испани, Финлянд, Швед, ОХУ, Шинэ Зеланд зэрэг гадаад гэр бүлд үрчлүүлсэн байна. Нийт үрчлэгдсэн хүүхдийн 148 нь эрэгтэй, 118 нь эмэгтэй хүүхэд байна. Эдгээрээс хамгийн олон буюу АНУ 156, ХБНГУ-33, Франц-20 хүүхэд үрчлэгдэн амьдарч байна.
Дээр дурдсан конвенцид итгэмжлэгдсэн байгууллага буюу зуучлагч байгууллагаар дамжуулан гадаад үрчлэлийг хийж болохыг зохицуулсан бөгөөд 266 хүүхдээс 171 нь олон улс хооронд хүүхэд үрчлэх асуудал эрхэлсэн зуучлагч байгууллагаар гадаадын иргэн, гэр бүлд үрчлэгджээ.
1956 онд үүсгэн байгуулагдсан АНУ-д төвтэй “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллага нь Монгол Улсад 16 үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд уг байгууллагаар дамжин 71 хүүхэд АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн байна. Тус байгууллага нь үрчлэгдсэн хүүхдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аялал зохион байгуулдаг ба энэ удаад уг байгууллагаар үрчлэгдсэн анхны хүүхдүүд эцэг эхийн хамт Монгол орны өв, соёл, ахуй амьдралтай танилцахаар Монгол Улсад 10 жилийн дараа ирсэн нь энэ аж.
Гадаадын иргэн харьяатын газраар дамжин “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагаар зуучлуулан үрчлэгдсэн Монгол хүүхдүүд төрсөн эх орондоо хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан эдгээр хүүхдүүдийг гэр бүлийнх нь хамтаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн өнөөдөр хүлээн авч уулзлаа. 2002, 2003, 2004, 2006 онуудад АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн 7 хүүхэд гэр бүлтэйгээ хүрэлцэн ирсэн юм.
Уг уулзалт, арга хэмжээний үеэр Монгол орны байгалийн үзэсгэлэн, соёл уламжлалыг харуулсан сонирхолтой бичлэг үзүүлж, морин хуурын аялгуугаар мэндчилгээ дэвшүүлж, дурсгалын зүйл гардууллаа. Түүнчлэн эцэг эх, хүүхдүүдтэй чөлөөт ярилцлага өрнүүлж, тэдний Монголд ирсэн сэтгэгдлээс хуваалцсан юм. 10 жилийн дараа төрж, өссөн эх орондоо ирсэн хүүхдийн хувьд Монгол орны үзэсгэлэнт байгаль, зан заншилтай танилцаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, ирээдүйд Монголд орондоо хэрэгтэй зүйл хийх хүсэл эрмэлзлэл дүүрэн байна гэдгээ онцолж байсан юм. Мөн цаашид Монгол орны түүх, соёлыг улам их судалж, Монгол хэл сурах тухайгаа ч тодотгож байлаа.
Keoni Шинэбаяр: Үрчлэгдсэнээсээ хойш анх удаа Монголд ирж байна. Ээж маань надад хэлэхдээ Монгол Улс маш их өөрчлөгдсөн байна гэж хэлсэн. Бүр их өөрчлөгдөхөөс нь өмнө ирж Монгол оронтой танилцаж байгаадаа баяртай байна. Өчигдөр өөрийнхөө олдсон гэх газар дээр очиход надад жаахан хүнд байсан. Би ирээдүйд мэс заслын эмч болж хүнд хэцүү өвчиндөө шаналж байгаа хүмүүст тусална.
Andie Dovil Сэлэнгэ: Би 11 настай. Миний Монгол нэр Сэлэнгэ. Би АНУ-д аав ээж, мөн Монголоос үрчлэгдсэн ахтайгаа цуг амьдардаг. Миний ах 14 настай. Энэ удаад зөвхөн ээжтэйгээ ирсэн. Монголд ирээд өндөр өндөр уул, байгалийн тогтоц нь их сонин, гоё санагдсан. 1O хонох хугацаанд бүр их зүйл үзэж, танилцана гэж бодож байгаа. Өчигдөр үрчлэгдсэн асрамжийн газартаа очоод сэтгэл их хөдөлсөн. Намайг асарч байсан асрамжийн газрынхандаа баярлалаа.
Хүүхэд үрчилж авсан зарим эцэг эхийн төлөөлөл Bith Ellen Anderson:
Би анх 2002 онд хүүхэд үрчилж авахаар шийдээд, маш олон орон судалсан. Тэр дундаас Монгол орон ихэд таалагдсан. Тэгээд 2004 онд том охиноо анх үрчилж авсан. Дараа нь охиноо Монгол дүүтэй болгох зорилгоор хүүгээ үрчилж авсан. Ийм сайхан хүү охин хоёртой болсон би өөрийгөө маш их азтай хүн гэж боддог. Надад Монголын ард түмний найрсаг, зочломтгой зан, соёл уламжлал их таалагддаг. Бид ирснийхээ маргааш нь манай хүүхдүүдийг асарч хүмүүжүүлж байсан байгууллага дээр очсон. Мөн хүүхдийнхээ хаягдсан байсан газар дээр нь очиж зураг авсан. Хэцүү байсан хэдий ч хоёр хүүхдийнхээ ээжид маш их талархсан. Яагаад гэхээр аюулгүй газар үлдээсэн байсан. Мөн бид Асрамжийн газарт хандив авчирсан байгаа” гэсэн юм.
Мөн энэ үеэр хүүхдүүд Гадаадын иргэн, харьяатын газарт ххадгалагдаж буй өөрсдийн хувийн хэрэгтэйгээ танилцсан бөгөөд тус хувийн хэрэгт хүүхдийн хэзээ төрсөн, хаанаас олдсон, хэрхэн өсөж байгаа зэрэг бүхий л мэдээллийг багтаадаг байна. Үрчлэгч эцэг, эх үрчлэгдсэн хүүхдийн талаарх мэдээллийг 1 сартайгаас 3 нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам, 8-16 нас хүртэл хоёр жил тутам хийж Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан Гадаадын иргэн, харьяатын газарт ирүүлэх эрхзүйн зохицуулалттай. Уг ирүүлсэн хүүхдийн өсч бойжиж буй фото зураг, видео бичлэг зэргийг хүүхдийн хувийн хэрэгт баяжилт хийн, архивладаг аж. Ийнхүү олон улсад үрчлэгдсэн хүүхдүүдийн үрчлэлийн дараах хяналт, тайлан мэдээлэл тогтмол хийгддэг байна. Түүнчлэн үрчлэгдсэн хүүхэд нь үрчлэгч эцэг, эхийн байнга оршин суугаа улсад ирмэгц зуучлагч байгууллага нь үрчлэгч эцэг эхтэй нь холбоо тогтоон, нийгмийн ажилтнаа явуулж хүүхдийн байдалтай танилцах арга хэмжээ авах, үрчлэгч эцэг, эх оршин сууж буй газраа өөрчилсөн бол тухай бүр хаягийн өөрчлөлт хийсэн тухай өөрийн орны эрх бүхий байгууллагад болон Монгол Улсаас тус улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт даруй мэдэгдэх үүрэгтэй байдаг.




Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
