Цагаадайн хаант улс 1347 онд задарч, улсын зүүн хэсгийг захирсан Долоод аймаг Цагаадайн хиад-боржигон овгийн хүүг хаанд өргөмжлөн, МОГОЛИСТАН (Монгол) улсыг байгуулж, бутарсан улсыг дахин нэгтгэхээр оролдож эхэлсэн. Моголистаны эсрэг Барулас аймаг голлон тэмцснээс эмир Төмөрийн тэмцэл амжилтанд хүрч, 1370 онд баруун хэсгийг нэгтгэж, өөрийн хараат Өгээдэйн удмын хааныг өргөмжлөв. Эмир Төмөр эцэстээ улсаа ГҮРХАНЯН гэж зарлаж, үр хүүхдүүддээ өвлүүлсэн билээ. Түүхчид Моголистан улсыг Зүүн Цагаадай улс, Гүрханян улсыг Баруун Цагаадай улс гэж нэрлэдэг. Долоод, Барулас нь Чингис хаанаас Цагаадай хүүдээ хуваарилж өгсөн монголын Нирун аймгууд юм.

Цагаадайн нутагт байгуулагдсан Төмөрийн Гүрханян улсын баруласын ордных Моголстаны Чингисийн хиад-боржигон язгууртнуудтай ураглан, хоёр улсаас аймгууд худлан нийлэх харилцаа дэлгэрч байв.
Чингис хааны 4 хүүдээ дэлхийн талыг хуваасан нутаг, хил хязгаарт XV зууны сүүлээс өөрчлөлт орж эхлэв. Оросыг захирагч Алтан Ордын (Зүчийн) улсаас Зүчийн хүү Шэйбаны удмынхан Мангуд аймгийн Ногайчуудад шахагдаж, Цагаадайн нутаг дах эмир Төмөрийн Гүрханян улсад түрэн нүүдлэн, эзэмшил гол хотуудыг эзэгнэх болов. Үүнийг тэр үеийн монгол гаралтай түүхчид “ЗҮЧИЙН НҮҮДЭЛ” гэж нэрлэсэн байдаг.

Зүчийнхэн барулас эмир Төмөрийн удмын хоорондын 60 жилийн бутрал, сиймхийг ашиглан эзэмшил хотуудыг цувруулан эзэгнэсээр, аажмаар Дундад Ази болон Ферган (Узбек)-аас бүрэн түрэн шахаж (өнөөгийн) Афган рүү хөөн “нүүлгэжээ”.
“Зүчийн нүүдэл”-д эцэстээ ялагдан, нутгаасаа шахагдсан Төмөрийн угсааны сүүлчийн дүрвэгсдийн цувааг Бабур дагуулсан байдаг. Тэрээр дөнгөж эрийн цээнд хүрсэн хиад-боржигон Юнус хааны зээ хүү билээ.
Бабурын эцэг нь Гүрханян улсыг захирагч барулас аймгийн эмир Төмөр буюу Доголон Төмөрийн удам Умар Шайх Мирза болой. Ургийн бичиг нь:
Эмир Төмөр—Миранша Мирза—Мухаммед Мирза—Абу Сайд Мирза—Умар Шайх Мирза юм.
Бабурын эх нь Моголстаны хаан хиад-боржигон овгийн Юнус хааны охин Хутлуг Нигар Хатан юм. Бабурнам сударт бичснээр, Хутлуг Нигар Хатны ургийн бичиг:
Чингис хаан—Цагаадай—Мутухан—Есөндува—Барак—Дува хаан—Эсэнбуха хан—Туглуг төмөр—Хизир Хожа—Мухамед хан—Шерали Оглан—Увайс хан—Юнус хаан болой.
Хутлуг Нигар Хатны өвөө Увайс хааныг Ойрадын Эсэн тайш 2 удаа олзлон амь хэтрүүлж байжээ. Цорос аймгийн Эсэн тайшийн хүү Амасанжигийн үр хүүхдүүд нь Бабурын эх Хутлуг Нигар Хатантай үеэл бүлүүд байв.
Дүрвэсэн Бабур барулас-могол цэргээ дагуулан Афганд ноёрхож буй Ильханы Аргун хааны удмынханы нутаг дэвсгэр луу дайран, хялбархан ялж эрхшээлдээ оруулсан байна.
Эзэлсэн шинэ нутагт дасан суурьшихдаа, залуу Бабур төрөлх Ферган (Узбек)-ы үзэсгэлэнт тансаг ордон, цэцэрлэгээ санагалзан дурсаж, Кабул хотод 10 том цэцэрлэг бариулжээ.
Бабур аятай боломжийг хүлээн Узбек руу цэрэглэхээр зэхэж байснаа, 1526 онд Энэтхэг руу дайлахаар мордсон. Тэрээр Энэтхэгээс эргэж Афгандаа буцаж чадалгүй байсаар 1530 онд тэнгэрт хальжээ. Энэтхэгт “сэрүүн салхи, цэцэг навчис, Кабулын цэцэрлэгт хүрээлэн, амтат тарвас, умар нутаг тэргүүтнээ санаашран ихэд үгүйлэн”, өвчнөөр өвдөж байхдаа өөрийгөө шашны ёсоор Афганд чандарлахыг зарлиглажээ. Түүний зарлиг ёсоор тэнгэрт хальсны дараа залгамжлагч, жанжид нь 1544 онд шарилыг нь Кабулд авчран ислам ёсоор чандарлан, Бабурын цэцэрлэгт бунханчлан хадгалсан билээ.
Бабурын үр ач нар энэтхэгийн дийлэнхийг эзлэн, их улсаа “Гүрханян” хэмээн тунхаглав. Цагаадайн монголчууд 300 жил нутагтаа түрэгжээд, “Зүчийн нүүдэл”-д түрэгдэн нутгаасаа хөөгдөж, перс хэлтэн угсааны ойр Хазаруудын хамт персжих болов. Хэдийгээр монголчууд түрэгжиж, персжиж байсан ч хөрш араб, персүүд Чингисийн үеэс нэрлэсэн үг, аялгаараа “могол”, “мугул” гэж нэрлэж байсан. Энэ нэрээр Баруласын улс баруун зүг европ хүртлээ “ИХ МОГОЛ” хэмээн алдаршсан ажээ.

Афган дах 10 том цэцэрлэгээс түүний бунханыг байрлуулсан Бабурын цэцэрлэг нь өнөө үеийг хүртэл сүйтгэгдэлгүй үлдэж, Афганы эмирүүдийн санаачлагаар 2 удаа нөхөн сэргээгдсэн ажээ. Судар, сурвалжуудад Бабур яагаад олон цэцэрлэгүүдээс зөвхөн Кабулын цэцэрлэгийг сонгосон тухай тодорхойгүй байдаг. Бунханы хийц, зохион байгуулалтыг эмир Төмөрийн удмын язгууртны оршуулгын уламжлалт зан үйлээр барьж байгуулжээ. Их Монголын байлдан дагуулалтын дараах Өрнө-Дорно, Ислам-бусад шашны болон соёлын солилцоо, харилцааны үр дүнд, XV зуунаас Төмөрийн цэцэрлэг гэж хэв маяг Персийн цэцэрлэгийн хэв маягаас шинээр салбарлан үүссэн. Бабурын Цэцэрлэгийн зохион байгуулалт, барилга байгууламжийг нь Төмөрийн цэцэрлэгийн хэв маягаар барьсан гэж архитектур судлаачид үздэг юм.
Өнөөдөр Кабул хотын 11,5 га хамарсан ногоон бүс Бабурын цэцэрлэг нь гадаадын тэргүүн, зочдод үзүүлэх, гадны жуулчдын нүдийг хужирлах, сэтгэлийг татсан гол үзмэр нь болж, уг талбайд олон нийтийн цэнгүүн арга хэмжээг зохион байгуулж байна.
Уг эх сурвалжийг Үндэстэн, монгол тургатны цахим сайт-аас авсан болно.

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 99 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 6 хүний амь насыг аварчээ
Хаврын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар д
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Өнөөдөр цагаан бар өдөр

Сайн байцгаана уу Хазарачуудын түүхийн талаар бүрэн мэдээлэл өгөхгүй юу? Би мянганы хүн бөгөөд энэ нь миний хувьд эргэлзээтэй байна.Баярлалаа