Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Дамдинд хүндэтгэл үзүүллээ

2017 оны 09-р сарын 01 өдөр, 11 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
4596731c87e8511b70de4acad1b0ccd4a2e04840

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Дамдинг Эрчим хүчний сайд П.Ганхүү хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хөдөлмөрийн баатар П.Дамдин  1960-1968 онд Аж үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах болон түгээх шугам сүлжээг барьж байгуулах, өргөтгөх их түүхэн ажлын эхлэлийг тавьсан хүн юм.

Уулзалтын үеэр эрчим хүчний салбарын түүхэн үйл хэрэг, баримталж байсан бодлого, ажлын арга барилын талаар хуучилж, мөн эрчим хүчний салбарын өнөөгийн бодлого, зорилтын талаар санал солилцлоо.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Дамдин 1960-1968 онд АҮЯ-ны сайд, 1968-1979 онд Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны сайд, 1979-1990 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх