Эртнээс хүний сайн нөхөр байсаар ирсэн нохойг орчин цагт хил, гааль, цагдаа, зэрэг хүчний байгууллагууд гэмт хэрэгтнийг илрүүлэх, онцгой обьект хамгаалуулах, хил хамгаалах, гамшиг ослын үед эрэн хайх аврах ажиллагаанд ашиглаж байна.
Сүүлийн жилүүдэд байгаль, цаг агаарын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж өссөөр байна. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас эрэн хайх, аврах үйл ажиллагаанд нохойг ашиглах, сургаж дадлагажуулах, нохойн сургагч, хөтлөгчийг бэлтгэх ажлыг эхлүүлж улмаар Засгийн газрын 2016 оны 282 дугаар тогтоолын дагуу ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албыг байгуулаад байгаа юм.
Нохой нь аврагчийн бүтэн хоногт хийх эрлийн ажлыг хоёроос дөрвөн цагт гүйцэтгэх чадвартай төдийгүй үнэрлэх чадвар нь хүнийхээс арав дахин илүү байдаг байна.
Эрэлч нохойн албыг НОБГ-ын Хан-Уул дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийг түшиглэн байгуулж, нээлтийн ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Эрэлч нохойн албатай болсноор Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, аврагчдын аюулгүй байдал болон тэдний ажлыг хөнгөвчлөх, эрэн хайх ажиллагааг шуурхай явуулах, эрлийн ажиллагаанд ашигладаг өндөр өртөг бүхий тоног төхөөрөмжийн зардлыг хэмнэх, эрэн хайх, аврах ажиллагаа явуулахад цаг хугацаа хожих зэрэг давуу талтай юм.
Монгол Улс 2018 онд дунд түвшний олон улсын аврах багтай болохоор ажиллаж байгаа. Олон улсын аврах багтай болох гол шалгуурт ч эрэлч нохойн албатай байх ёстойг тусгасан байдаг.
Тус алба нь дөрвөн сургагч багштай. 7-13 сартай 10 нохойтой. Нохойг зургаан сартайгаас нь эхэлж сургаж эхэлдэг байна. Ингэж бэлтгэгдсэн эрэлч нохой нь долоогоос есөн жил үүрэг гүйцэтгэх боломжтой байдаг байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
