ДОЛГОРЫН НЯМАА
/Монгол улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн/
Монгол улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын НЯМАА 2017 оны 9-р сарын 22-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, Монголын утга зохиолын салбарт хүнд гарз учирлаа.
…..Д.Нямаа 1939 онд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хирс таван толгойн, Үүдэн бууцанд мэндэлжээ.
Тэрээр ерөнхий боловсролын сургууль, Хүн эмнэлгийн техникум, Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль дүүргэсэн хүний бага эмч, зохиолч, яруу найрагч хүн байлаа.
….Аймгийн сүрьеэ өвчнийг эсэргүүцэн судлах отрядод эмч, Монголын радиод сурвалжлагч, хариуцлагатай редактор, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд референт, Залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгч, “Ардын эрх” сонинд утга зохиолын ажилтан, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын олон хариуцлагатай албан тушаал хашсан, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн байсан.
….“Галуун цуваа”, “Шинэ тэнгэр”, “Их газрын чулуу”,”Тэмээний нутаг” “Гитар барьсан залуус”, ”Шөнийн талд адуу янцгаана”, “Долоон бурхан” шүлгийнтүүврүүд, “Урьхан цэнхэр зэрэглээ” Тэнгэрийн хаяа” “Атлантын түрлэг” зэрэг дурсамж тэмдэглэлийн олон ном хэвлүүлж, уншигч олныхоо хүртээл болгосон билээ.Д.Нямаа 1974 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1983 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагнал гардсан. Мөн олон арван шилдэг бүтээл туурвиж, утга зохиол сэтгүүл зүйд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь Төр, засгаас өндрөөр үнэлж, “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 1993 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2009 онд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртээсэн юм. Яруу найрагч Д.Нямаа эгэл даруухан, хүнлэг сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч, нямбай зан чанартай, дундаршгүй авьяас билигтэй, залуу үеийнхэндээ үлгэр дууриал болсон уул мэт түшигтэй ахмад уран бүтээлч байлаа.
….Түүний гэгээн дүр, цаглашгүй авьяас нь үе үеийн уран бүтээлчид, үзэг нэгт нөхөд, Монголын ард түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэх болно.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ…
МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
