Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт “Чингис хаан” Олон улсын нисэх буудлынхан 2017 онд түүхэндээ анх удаа 1 сая 200 мянган зорчигч хүлээн авч байна.
Нисэх буудлын удирдлагууд, хэлтэс, албадын дарга нар өнөөдөр өглөө буюу 2017 оны 12 дугаар сарын 15-нд 1,200,000 дахь зорчигчдоо угтан авч хүндэтгэл үзүүлэв. Өглөө 07.35 цагт “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд буусан “МИАТ” компанийн ОМ-136 аяллын агаарын хөлгийн 103 зорчигч болон тус хөлгийн багийн гишүүдэд сарнай цэцэг бэлэглэсэн юм. Энэ онд 60-н жилийн түүхт ой нь тохиож буй тус нисэх буудлыг өнгөрсөн долоодугаар сард Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм.
“Чингис хаан” Олон улсын нисэх буудлаар зорчсон гадаад, дотоодын зорчигчдын тоо жил бүр тасралтгүй өссөөр байгаа бөгөөд 2013 онд 1,1 сая зорчигч хүлээж авч байсан бол үүнээс хойш дөрвөн жилийн дараа зорчигчдын тоо ийнхүү 1,2 сая болж өсч байгаа нь энэ юм. Мэргэжилтнүүдийн тооцоо, судалгаагаар цаашид энэ тоо жил бүр өсөх юм байна. Тус нисэх буудал нь өнөөдрийн байдлаар агаарын тээвэрлэгч гадаадын 5, дотоодын 3, бусад 7, нийт 15 байгууллагатай хамтарч ажилладаг. Агаарын тээвэрлэгч эдгээр компаниуд өнөөдрийн байдлаар Москва, Сөүл, Берлин, Стамбул зэрэг Олон улсын тогтмол 15, Дубай, Бангкок, Дели, Хошимин зэрэг захиалгат 9, нийт 22 чиглэлд, мөн орон нутгийн тогтмол 9 чиглэлд “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлаас нислэг үйлдэж байна.





Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
