Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоног хоногоор наашлан айсуй. Монгол хүн бүр бэлгэ дэмбэрлийг бодож цагаан сараа элбэг дэлбэг тэмдэглэхийг хичээж буй. Сар шинийн баярын идээ будааг цагаан идээгүйгээр төсөөлшгүй. Хотын бид ааруул хийж айраг исгэх биш дээ. Яалт ч үгүй хөдөөнийхний царайг харж ачаад ирсэн өрөм, ааруул, айраг, сүүг нь авч байна даа.
Сар шинийн баярт зориулсан цагаан идээний үзэсгэлэн худалдаа газар сайгүй гарчээ. Хаана л бол хаана цагаан идээ. Үнэ гэж тэнгэрт цойлжээ. Ганц кг ааруул 15000-аар авна гэдэг арай л чанга үнэ. Ааруул, ээзгий, шар, цагаан тосыг Архангайхнаас бусад аймгийнхан хийхээ больсон юмуу, Улаанбаатарын энд тэнд дэлгэсэн болгон Архангайнх байх аж. Тусгаар тогтнолын талбайд эгнүүлсэн лангуунуудыг сонирхвол идээ цагааны элбэг дэлдэг нь янзтай. Яг авъя гэхээр үнэ бас янзтай. Тогооны өрөм 7000-13000, шар тос 15000, ээзгий 11000 төгрөг, цагаан тос 12000 төгрөг, сүүн хурууд 20000-25000, аарц нэг кг нь 3500,хөлдүү сүү 3000 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Худалдагч нараас яагаад үнэ их байгааг асуухад юмны үнэ нэмэгдсэн гэх. Нэмэгдлээ гэхэд ингэтлээ үнэрхэнэ гэж байж болох уу. Ямар өртөг зардал шингэсэн гэхээрээ үнэ тэнгэрт хаддаг байна гэж худалдан авагчид бухимдаж байв. Өчнөөн үнэтэй ааруул гурилтай,сүү устай,цагаан тос аарцтай байхад инээд алдаад байх арга алга.
Аарууландаа гурил хольсныг яаж шалгах вэ гээд л хүмүүс бие биеэсээ асууна. Учир нь нүдээр хараад аль нь “ориг” аль нь гурилтайг мэдэх аргагүй. Харин сайхан сэтгэлт нэгэн эмээ гурилтай ааруул зажлахад шүдэнд наалддаг юм гэж сэмхэн хэлж өгөв. Цагаан идээ борлуулагчид зүгээр тараах гэж байгаа юм шиг хэн нэгнээсээ өрсөөд л энийг ав,тэрийг ч ав,минийх ямар ч гурилны хольцгүй гээд л өндөр дуугаар хашгирах. УИХ-ын дарга хүртэл Архангайн цагаан идээг үнэ төлбөргүй сурталчлаад худалдаж аваад байхад бид авахаас өөр яалтай. Үнэндээ хотын бид ааруул амандаа хүлхээд, цагаан тос оройн хоолондоо иддэг бил үү.
175-250 мянгын хооронд ааруулаар зассан тавгийн идээ байна. Тэр их ааруулыг цагаан сарын дараа өдөр шөнөгүй идэх үү. Монголчууд цагаан сарыг цагаан болгох гэж л цагаан идээ авдаг нь үнэн билээ. Хөдөөнийхөн жоохон жудагтай загнаад идээ цагаагаа хэр тааруу үнээр өгвөл хотын бид орлого оруулаад л буцаана. Модон үнэ хэлээд осгочих гээд гүрийгээд зогсоод байвал наймаа нь тааруухан болно, хотод цагаалах биш цагаан идээгээ зарж дуустал байх биш орлого муутай буцах биш үү гэж шударга эмээ наймаачдад анхааруулж байна билээ. Бодох л хэрэгтэй, үнэ хүргэх гэсээр байтал өдрийн хоол цай,унаа тэрэг энэ тэр гэсээр байтал олсон хэдэн төгрөг чинь дуусна. Эцэст цагаан идээний ченжүүдэд өгөөд буцдаг өнгөрсөн жилүүдийн дүр зураг энэ жил ч давтагдана шүү, эрхэм цагаан идээчид ээ.
Н.Дөл

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
