Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбараас есөн Хөдөлмөрийн баатар төрөн гарсан байдаг. Эрчим хүчний салбарт хийж бүтээх насаа зориулж, Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан дөрвөн буурал энх тунх амьдарч байна. С.Балдорж, Д.Сэдбазар, П.Дамбийбазар, П.Дамдин нарын буурлуудыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын эхэнд эрчим хүчний салбарын шавыг тавилцаж, өнөөгийн хөгжлийг түүчээлсэн ахмад буурлуудын ач буян их гэдгийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлсэн. Өнгөрсөн үед эрчим хүчний салбарт хийж бүтээсэн, өнөө үед хэрэгжүүлэх ёстой олон ажил байгаа гэдгийг Хөдөлмөрийн баатрууд ч онцолж байв.

Эрчим хүчний салбарын Хөдөлмөрийн баатар Д.Сэдбазар:
“Анх 1968 онд “ДЦС-3” ТӨХК-д засварчнаар ажиллаж ажиллаж байлаа. Дараа нь Эрчим хүчний нэгдсэн засварт 10 гаруй жил ажиллаж байгаад “ДЦС-3” ТӨХК-даа эргэн орсон юм. Ингээд би Эрчим хүчний салбарт 27 жил ажилласан байна. Энэхүү хугацаандаа Эрчим хүчний салбарын ажилчидтай мөр зэрэгцэн бүх нас, амьдралаа зориулж хөдөлмөрлөж байлаа. Одоо Эрчим хүчний салбар маань улсын хөгжлийг дагаад хөгжиж байгаад их талархаж суудаг. Өнөөдөр Эрчим хүчний яамны сайдЦ.Даваасүрэн өнөөдөр амьд сэрүүн байгаа Эрчим хүчний салбарын дөрвөн Хөдөлмөрийн баатраа хүлээн авч уулзан дотно сайхан ярилцаж салбарын хөгжил дэвшлийн талаар санал бодлыг маань сонслоо. Би хувьдаа Даваасүрэн сайдыг УИХ-ын гишүүд дундаасаа үнэнийг ярьдаг, үнэний төлөө явдаг, Монголын ард түмний төлөө өөрийн оюун ухаан, сэтгэлээ зориулж яваа хүн гэж боддог. Хүнд хэцүү манай салбарыг чадварлаг хүнээр удирдуулж байгаад баяртай байна. Би сайдад нэг санал хэллээ. Энэ нь Монгол улс гадаадаас эрчим хүчээ авдаг асуудлыг зогсоох хэрэгтэй. Монгол орон нүүрсээр үнэхээр баян орон гэдгийг ард түмэн мэдэж байгаа хэдэн арван станц галлах мөн цаашлаад нар сарны эрчим хүчийг ашиглах хэрэгтэй байна. Монголын хөгжлийн түүчээ болсон энэхүү салбарт ажиллаж байгаа сайддаа болон эрчим хүчний салбарын мянга мянган ажилчиддаа халуун баярыг хүргэж ажил амьдрал нь өөдрөг, үр хүүхэд, хань ижил, найз нөхөд нь аз жаргалаар бялхаж байх болтугай гэж хүсье!”
Эрчим хүчний салбарын Хөдөлмөрийн баатар С.Балдорж:
“Анх 1970 онд Монголын хувьсгалтзалуучуудын эвлэлийн илгээлтээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Сүхбаатарын нэрэмжит Дулааны нэгдүгээр цахилгаан станцад хуваарилагдан турбиний машинч гэсэн мэргэжлээр ажиллаж эхэлснээс хойш Эрчим хүчний салбарт 34 жил ажилласан байна. 1980 онд “ДЦС-4” ТӨХК-ийг ашиглалтад орж эхлэх үеэс тэнд Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж эхэлсэн. Зөвлөлтийн мэргэжилтнүүдээс их зүйл сурсан даа. Ашиглалтын ажилчид тухайн үед өдөртөө, сардаа, жилдээ хичнээн мянган кВт цахилгаан энерги боловсруулав, ямар ашигтай ажиллав, түлш хэрхэн хэмнэв гэсэн тооцоолол байхгүй байв. Үүнийг Дулааны нэгдүгээр цахилгаан станцийн ахмад инженер н. Баяр, н.Түвшин мастер н. Жамсранжав нарын заавар зөвөлгөөний ачаар анх удаа бид хөдөлмөрийн тоо хэмжээ, чанар , үр ашгийн үнэлгээнд хувийн тооцоог нэвтрүүлж ажилласан. Ардчилалдшилжих үеэр ихэнх Зөвлөлтийн мэргэжилтнүүд нутаг буцахад Монголын талаас боловсон хүчин дутмаг байсныг хэлэх үү бүгд л цаг наргүй тэвдүү ажиллаж байлаа. Өнөөдөр салбарын сайд маань хүлээн авч уулзлаа. Даваасүрэн сайдыг 10-аад жилийн өмнөөс мэднэ. Анх сургууль төгсөж ирээд манай диспетчерийн албанд инженерээр 2,3 жил ажиллаж байсан. Шийдмэг, хэлсэн үгэндээ эзэн болдог,шинэлэг санаачлагыг гаргадаг сайдтай болсондоо манай салбарынхан их баярлаж байгаа. Ахмадуудыг нэг биш удаа хүндэтгэн хүлээн аван авч уулзаж байгаад мөн талархаж байна.”


Уулзалтын төгсгөлд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Хөдөлмөрийн баатруудаа хүлээн авч уулзан дотно сайхан ярилцаж салбарын хөгжил дэвшлийн талаар санал бодлыг нь сонсож, хэзээд үүд хаалга нь нээлттэй гэдгийг тодотгон хэллээ.
.jpg)

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Шинэ уран бүтээл: Дуучин Х.Мөнгөнцэцэг “Ээждээ би үнсүүллээ”
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлж эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 44,0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо
Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Шинэ өмгөөлөгчид тангаргаа өргөлөө
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм
Галын тархалтыг зогсоолоо
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Шинэ өмгөөлөгчид тангараг өргөнө
ГССҮТ-ийн эмч, сувилагч нар улсын асрамжинд байгаа ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм өглөө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсг
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд…
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн м
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдтэй уулзлаа
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуул
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэ
Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнаг
Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
Тахиа, үхэр, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Tasraltgyi ajilagaatai ene tom injeneriin salb ariin ajil unaad baikhad salbariin terguunii hkumuus, said , darga , injeneruud neg ch ug duugarahkgyi um, Salbariin baatruud SEDBAZAR, Baldorj nar l ali 70, 80 aad oniikh ene olon jild ene salbariin ajliig meddeggyi meregjliin bus said nar meregjliin injeneruud , zasbarchid beltgehkee buur martsan, EXIS tegsgej baigaa hkumuus ni dadlagajilt baikhgyi , zaakh surgahk arga ni hkotsrodson 70 ,aad onii baghs nar doktoruud zaaj bna arai ch bishee surgaltand anhkaar , saidaa damdin gyai ex nii salbaraas garsan baatar um uu , tanikhgyi um bna