“Монголын сайхан бүсгүй-2018” гоо сайхны тэргүүн наадам энэ сарын 30-нд болно. “Монголын эмэгтэйчүүдийн Хатан эрдэнэ” холбооноос Монгол Улсад анх 1989 оноос “Сайхан бүсгүй” шалгаруулж эхэлсний 30 жилийн ойг угтан “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохион байгуулж байгаа тус наадмын оролцогчдыг өнгөрсөн долоо хоногт зарласан билээ. Зохион байгуулагчдын зүгээс финалын шатанд өрсөлдөх бүсгүйчүүдийг сонгохдоо бүх талыг харгалзан үзсэн бөгөөд нас бага, загварын өнгө аястай, хандлага сөрөг зэрэг шалгуур хангаагүй охидыг сонгон шалгаруулалтын явцад хасчээ.
“Монголын сайхан бүсгүй – 2018” 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмын оролцогч,үзэсгэлэнт бүсгүйчүүд финалын шатны шалгаруулалт дөхсөн энэ өдрүүдэд хүмүүнлэг, сайн үйлсийн аянд оролцсоор байна. Хэдхэн хоногийн өмнө гэхэд тэд Орхон аймгийг зорьж,“Мэдипас” эмнэлэгтэй хамтран “Энэрэл” төвийн хүүхэд, багачуудад үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийх ажлыг зохион байгуулж, нэгэн өдрийг халуун дулаан уур амьсгал дунд өнгөрүүлжээ.



Мөн Дархан-Уул аймгийн “Нарны хүүхдүүд” асрамжийн газарт очиж, “Монгол өв соёл” төслийн хүрээнд “Монгол гэр” бэлэглэж, Монгол ёс заншил, уламжлалт наадгай, өв соёлыг хүүхэд багачууд, хойч үедээ таниулан уламжлуулах буянт үйлсэд оролцжээ. Энэ үеэр Монголын эмэгтэйчүүдийн “Хатан Эрдэнэ” холбооны дэд ерөнхийлөгч, “Монголын сайхан бүсгүй 2007″уралдааны тэргүүн мисс Г.Гантуяад “Нарны хүүхдүүд” төвөөс “Гэр бүлийн хүндэт гишүүн” өргөмжлөл хүртээжээ. Тэрээр “Нарны хүүхдүүд” гэр бүлдээ хүмүүнлэг, сайн үйлсийн ажлуудыг тасралтгүй санаачлан, зохион байгуулж, олон жил “Нарны хүүхдүүд”-ийг дэмжин ирснийг тус төвийнхөн онцгойлон, талархал илэрхийлж байлаа.

Магадгүй та хотын төвд “Монголын сайхан бүсгүй” уралдааны оролцогчидтой таарсан юм биш биз. Ууралдааны оролцогч охид Замын цагдаагийн албатай хамтран “Жолооч танд баярлалаа” өдөрлөг зохион байгуулсан нь олны талархлыг хүлээсэн, нийгэмд зөв мессеж илгээсэн арга хэмжээ байлаа. Өдөрлөгийн үеэр замын цагдаагийн үүргээс хуваалцаж, жолооч нарт соёлтой харилцааг уриалсан охид, бүсгүйчүүдэд явган зорчигчид ч талархал илэрхийлж байсныг онцолъё.
“Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадам зургадугаар сарын 30-нд “Зайсан хилл” цогцолборт 18.00 цагаас болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Сайхан Бүсгүй фэйсбүүк хуудсаас авах боломжтой.
Т.ЦЭНГЭЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
