УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төв аймгийн Баянчандмань сумын ерөнхий боловсролын сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн нээлтэнд оролцлоо. Энэ жил ерөнхий боловсролын 814 сургуульд 597.2 мянган сурагч суралцах бөгөөд үүнээс 563 нь хөдөө орон нутагт, 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна.
Баянчандмань сумын 12 жилийн ерөнхий боловсролын сургууль нь аймгийн тэргүүний бөгөөд энэ жил 800 сурагчтай хичээлийн жилээ эхлүүлж байна. Нэгдүгээр ангид 105 хүүхэд элсэн оржээ. Багш сурагчид нь жил бүр аймаг, улсын урлаг спортын тэмцээн уралдаан, олимпиадуудад амжилттай оролцдог уламжлалтай бөгөөд энэ жилд төгсөгчдийнхөө элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор аймагтаа тэргүүлсэн байна.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тойргоос сонгогдсон гишүүний хувьд сургуулийн багш нарын амжилтыг үнэлж нэг ангийг иж бүрэн тохижуулж өгөхөөр болсноо мэдэгдлээ. Үүний дараа мөн сумын “Одод” цэцэрлэгийн нээлтэнд оролцлоо. Аймгийн хошой тэргүүний цэцэрлэг болсон энэ хамт олон энэ жил 200 хүүхэдтэйгээр хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна.
Олон жил болсон цэцэрлэгийн байраа аймгийн удирдлага, эцэх эхчүүдийн тусламжтайгаар нөөц боломжоо ашиглан засварлаж хүүхдүүдээ хүлээн авч байна. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тойргоос сонгогдсон гишүүний хувьд гудас, цагаан хэрэглэл бүхий зөөлөн эдлэл хүлээлгэн өгч ирэх жил цэцэрлэгийн шинэ байртай болох боломж бүрдэж буйг дуулгасан юм. Цэцэрлэгийн багш нар, эцэг эхчүүдийн хувьд энэ хамгийн сайхан мэдээ байлаа.
Эцэг эхчүүдийн төлөөлөл “Таныг манайхаас сонгогдсоноос хойш шинэ сургуультай боллоо. Удахгүй шинэ цэцэрлэгтэй болчихвол сайхан байна. Шинэ цэцэрлэгийн нээлтээр эргэн уулзана гэж найдаж байна” гэж байлаа.


Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
