1993 онд анхны дугаараа гаргасан “Солонго” сэтгүүл монголчуудын олон жилийн танил бөгөөд манай хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсныг мартаж боломгүй. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Өдрийн сонины харъяа “Солонго мэдээллийн төвөөс эрхлэн гаргадаг “Солонго” сэтгүүлийн 25 жилийн ой энэ онд тохиож байна. Улаанбаатар хотноо энэ сарын 4-8-нд зохион байгуулж буй “Хятад орныг танин мэдэх” БНХАУ-ын ӨМӨЗО-ы соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд өнөөдөр тус сэтгүүлийн ойн баяр, уншигчид уулзалтыг “Blue Sky” зочид буудалд зохион байгууллаа.
1993 онд анхны дугаараа гаргасан “Солонго” сэтгүүл нь БНХАУ-аас гадаад оронд зориулан гаргасан анхны сэтгүүл гэдгийг ӨМӨЗО-ы Өдрийн сонины орлогч эрхлэгч Уртнасан ойн баярын эхэнд дурьдлаа. Мөн тэрбээр уг сэтгүүл хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгааг онцлоод, “Уг сэтгүүл мэдээ, мэдээллийнхээ чанарыг сайжруулахад ихээхэн анхаар байгаа. Мөн технологийн дэвшшлийг ашиглан цахим хуудас, гар утасны апплекейшн зэргийг бүтээж, мэдээ мэдээллээ хүртээмжтэй, хурдацтай түгээж байна” гэлээ.
Өнгөрсөн хугацаанд нийт 25 мянган дугаар эрхлэн гаргаад буй энэхүү сэтгүүлийн хамт олон монгол хэлээр www.solongonews.mn, орос хэлээр www.solongoru.mn цахим хуудсаар дамжуулан мөн мэдээ, мэдээллээ түгээж буй юм. Ингэхдээ хөрш орнуудын найрамдалт харилцааг хадгалж, Монгол, БНХАУ-ын нөхөрлөлийн агшин бүрийг мөнхлөн тэмдэглэхийг зорьж байна хэмээн “Солонго” сэтгүүлийн эрхлэгч Л.Наранхүү илтгэлдээ онцлов.
Тэрбээр, “Сүүлийн жилүүдэд Монгол, БНХАУ-ын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагуудыг зохион байгуулж байгаа. Түүнчлэн сэтгүүлчдээ Монгол Улсын шилдэг их дээд сургуулиудад сургаж, томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудад дадлагажиж байна” гэв.
Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд “Солонго” сэтгүүлийн тэргүүн туршлагаас хуваалцаж, нутагшуулах хэд хэдэн зүйл байгааг МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Б.Галаарид хэллээ. Тэрбээр, “Солонго” сэтгүүлээс жил бүр уншигчидтайгаа уулзаж, цаашдаа мэдээ, мэдээллээ хэрхэн төгөлдөржүүлэх талаар ярилцдаг. Уг туршлага өмнө нь манай хэвлэл мэдээллийн хэрэгсэлд байсан ч сүүлийн жилүүдэд орхигдоод байгаа юм. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс боловсон хүчнийхээ хөрвөх чадварыг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай болсон. Техник технологи, цахим ертөнц хөгжсөнөөр сэтгүүлч нь бичих, ярих, бичлэг хийх, зураг авах зэрэг олон төрлийн чадварыг эзэмших шаардлагатай. Нөгөөтэйгүүр манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аливаа нэг сэдвийг олон талаас нь харж, цогц байдлаар нь сурвалжилдаг байхаа болсон. Энэ чиглэлд “Солонго” сэтгүүл мөн тэргүүлэн ажиллаж байна” хэмээв.
Уншигчдын хүсэлтээр “Солонго мэдээллийн төв”-ийн албан ёсны төлөөлөгчийн газрыг Монгол Улсад 2014 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо байгуулж, түүний дэргэд “Солонго” сэтгүүлийн редакцыг байгуулсан юм. Тэгвэл өдгөө уг сэтгүүлийн цар хүрээ улам бүр өргөжин тэлж “Солонго” сонин, “Solongonews.mn”, “Solongoru.mn” сайт, Солонго гар утасны аппликейшн, микроблог, вичат зэрэг мэдээллийн олон төрөлт хэрэглүүрүүд болж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Нийтлэлийн бодлогынхоо хүрээнд гадаад харилцаа, эдийн засаг, ард түмний зан заншил, аж амьдрал, соёл, хүмүүнлэгийн үйл ажиллагаа зэрэгт чиглэн нийтлэлээ боловсруулсаар ирсэн бөгөөд хот болон 21 аймгийн уншигчдыг жигд хамруулан ажиллаж байна.
Чуулганы үеэр “”Миний мэдэх хоёр хөрш” зохион бичлэгийн уралдаанд байр эзэлсэн сурагчдын шагналыг гардуулан өгсөн юм.
Уралдааны монголоор ирүүлсэн зохион бичлэгийн нэгдүгээр байранд нийслэлийн 14 дүгээр сургуулийн сурагч Т.Хишигдэлгэр, хоёрдугаар байранд 14 дүгээр сургуулийн сурагч Э.Жавхлан, Э.Уянга, гуравдугаар байрт 14 дүгээр сургуулийн сурагч А.Энхтуул, С.Дарьсүрэн, Т.Халиун нар тус тус шалгарлаа. Харин Хятад бичгээр ирүүлсэн зохион бичлэгийн төрөлд нэгдүгээр байрт Энхжин, хоёрдугаар байрт Ля Жа Шин, Жан Мишээл, гуравдугаар байрт Мин Солонго, Мон Шан, Жү Юн Шу нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа.
Н.Наранбилэг

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
