“ДЦС-4” ТӨХК дээр эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх талаар харилцан туршлага солилцох зорилготой “ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ-ҮР АШИГ” сэдэвт эрчим хүч үйлдвэрлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилэв.
Энэхүү уулзалт зөвлөгөөнийг Эрчим хүчний зохицуулах хороо, “ДЦС-4” ТӨХК, “Клин Энержи” ХХК, “Эвридей ферм” ХХК хамтран зохион байгуулсан бөгөөд Эрчим хүчний яам, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо, ШУТИС-ийн ЭХС болон Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 18 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, 200 орчим хүн оролцлоо.
Жил бүр цахилгаан болон дулааны эрчим хүчний хэрэглээ 5-8 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд 2018 оны эхний хагас жилийн байдлаар 3.3 тэрбум кВт.ц цахилгаан, 4.6 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн, импортоор 114.2 сая кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авч, нийтдээ 483.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цахилгаан эрчим хүчний хэрэглээ 10.5 хувиар, дулааны эрчим хүчний хэрэглээ 3.6 хувиар нэмэгджээ.
Тиймээс “ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ-ҮР АШИГ” сэдэвт эрчим хүч үйлдвэрлэгчдийн нэгдсэн зөвлөгөөнд оролцогчид өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, эрчим хүчний үйлдвэрүүдийн дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хуримтлуурын систем суурилуулах, шинэ техник технологи нэвтрүүлэх талаар ярилцсан юм.
Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, эх үүсвэрийн талаар мэдээлэл өглөө.Тэрээр”Монгол Улсын Засгийн газраас 2016-2020 онд Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгож дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилгоор “Дулааны Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл”, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын №1-4 турбингенераторын шинэчлэл” төслүүдийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр, “Тавантолгойн цахилгаан станц”, “Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөл” төслүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн механизмаар хэрэгжүүлэхээр Засгийн газрын зохих шийдвэрүүд гарсан. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт-аар нэмэгдүүлэх”, “Улаанбаатар – Мандалговийн 330 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих”, Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр, “Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвүүдэд дулааны эх үүсвэр, дулааны шугам барих” төслийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр Засгийн газрын түвшинд шийдвэрлэсэн. Ойрын дунд хугацаанд Тавантолгойн, Багануурын дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, системийн горим тохируулах Эгийн голын усан цахилгаан станцыг барьж ашиглахаар төлөвлөж байна” гэлээ.

Зөвлөгөөний үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Монгол Улс цахилгаан эрчим хүчнийхээ 88 хувийг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангаж байна. Энэ онд шинээр нийт 95 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний таван станц ашиглалтад орохоор бүтээн байгуулалтын ажил хийж байна. Гэвч эх үүсвэрийн чадлын дутагдал байсаар байна. Мөн дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолын зогсолт, саатлууд өмнөх онуудаас нэмэгдэж байна. Үүнийг арилгахын тулд боловсон хүчний бодлогоо сайжруулах, инженер техникийн ажилтнуудыг давтан сургах, техник технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байна. Жил бүр өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан цахилгаан, дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах үүрэг бидэнд ногдож байдаг. Энэхүү үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулахын тулд бид энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна” хэмээн ярьж байлаа.

Энэхүү зөвлөгөөнөөс эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргах бөгөөд, зөвлөмжийг эрчим хүч үйлдвэрлэгчид мөрдөж ажиллах юм байна.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
