Өнгөрсөн 9-р сарын 12-25-ны хооронд “Мөрөөдлийн театр”-ынхан ҮЭ-ийн Соёлын төв ордонд Шведийн зохиолч Ян Экстрёмын “Хүн алж тоглосон залуус” туужаас сэдэвлэсэн “Дундын бүсгүй” хэмээн шоу драм тавьж тоглосон билээ. Тэрхүү жүжгийг 9-р сарын 23-нд үзэхээр очиход үзэгчийн танхим дүүрэн хүнтэй, хоосон суудал нэг ч харагдахгүй байсан нь манайхан театр, тайзны урлагт сэтгэл татагддаг болоо юу даа гэсэн таатай сэтгэгдэл төрүүлж байсан юм. Кино найруулагч Р.Батсайхан Шведийн зохиолч Ян Экстрёмын 1963 онд бичсэн “Хүн алж тоглосон залуус” туужийг орчин үеийн хувилбарт оруулан тун чадварлаг найруулж, нүдээ олсон гүн санаанууд шигтгэж өгсөн байлаа. Энэ жүжгийг манай орчин үеийн оюутан залуус олноороо үзсэн бол нэлээн олон зүйл эргэцүүлэх байсан болов уу.
Жүжигт хүний амь хороосон гэмтэнийг мөрдөгч хайх хооронд дотно найз нөхөд хэрхэн яаж хувирч бие бие рүүгээ чихэж, нэгнийхээ муу муухайг уудалж байгаагаар хүний дотоод мөн чанар, адагтаа хүрэхэд хүн зөвхөн амин хувиа л хичээдэг эгзэгтэй агшныг тодхон үзүүлсэн байлаа. Тайзны бүтээл гэдэг киноноос юугаараа илүү вэ гэхээр үзэгчдэд илүү ойр, амьд байдаг. Тайзан дээрх хүмүүсийн амьсгалж байгаа нь, хөдөлж байгаа нь, орилж хашгирч байгаа нь хүртэл амьд, бодит байдаг учраас үзэгч өөрөө дунд нь орчихсон юм шиг хүчтэй өдөөгддөг. Уг жүжгийг үзсэн олон хүн үүнийг мэдэрсэн байх. Насанд хүрэгчдэд зориулсан гэх тодотголтой уг жүжигт эрээ цээргүй үг хэллэг, илт эротик маягийн дүрслэл нэлээдгүй гарах боловч тэр нь өнөөгийн нийгмийн завхай зайдан, эрээ цээргүй бохир байдлыг бодит тусгал хойно яалтай. Үзсэн хүн үүнийг үгүйсгэх аргагүй.
Харин ч нийгмээсээ ичин нүүрээ улайлгаж суугаа нь анзаарагдсан юм. Энэ жүжигт нийгмийн хар бараан тал болох садар самуун, завхайрал, авилга хээл хахууль, хар тамхи, гэмт хэрэг, архидалт бүгдийг багтааж чадсан нь найруулагчийн ур чадвар гэдэг нь мэдээж. Хамгийн сүүлд Соко хэмээх охиныг хөнөөсөн алуурчин огт санамсаргүй байдлаар, тун жижигхээн зүйлээс болоод илрэх нь жинхэнэ сонгодог жүжиг болсныг илтгэнэ. Гэмтэн болж, хайртай охиноо хөнөөсөн буруугаа хүлээж буй залуу “Та нар л түүнийг уруу татаж эвдэж, буруу зүйлд хөтөлсөн шүү дээ. Та нар бүгд түүнтэй унтаж, эдэлж, завхайрсан. Одоо харин та нар түүнийг минь яаж ч чадахгүй” гэж гол руу ортол хэлэхийг сонссон үзэгчид таг дуугүй дор бүрнээ ямар нэг зүйл бодсон байдалтай хаалгаар гарцгааж байв. “Мөрөөдлийн театр”-ын залуус үнэхээр чадварлаг мундаг жүжигчид юм. Ялангуяа жүжигчин Л.Сөрөлт. “Дундын бүсгүй” тоглолт нь дотроо хоёр хэсэгтэй байсан бөгөөд эхнийх нь эмгэнэлт шүүмжлэлийн маягийн өнгө аястай байсан бол харин хоёр дахь хэсэг болох Оросын нэрт зохиолч Сергей Беловын “Ичгүүргүй хосууд” жүжгээс сэдэвлэсэн цэвэр хошин тоглолтон дээр Л.Сөрөлт соёлын ордоны танхимд суусан хүмүүсийг ёстой л элгийг нь хөштөл жүжиглэсэн. Түүнийг хөл гараа ганц хөдөлгөхөд л хүмүүс савж унатлаа инээж байсан нь хөдөлгөөнөө дүртэйгээ айхтар нарийн мэдрэмжээр холбож өгч байсны шинж юм. Ийм нэгэн сайхан амттай тоглолтыг үзэж суухдаа үзэгчид хошин урлагаас залхжээ, жүжигчид ч аар саар хошин жүжгээр цаг нөхцөөхөөс зайлсхийдэг болж дээ гэж бодож байсан юм. Арваад хоног үзэгчдийн танхимыг дүүрэн хүнтэй барьж чадсан энэ жүжгийн араас “Мөрөөдлийн театр”-ын хамт олон өөр олон сайхан бүтээл төрүүлэх буй за.

Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр цагаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна
Шинэ клип: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
Өнөөдөр цагаан луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 зөрчил бүртгэгджээ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн и
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
