Хүүхэд хэлд оройтож орох гол шалтгаан бол уруул орчмын булчин нь сайн хөгжөөгүй байх явдал юм.
?Хүүхэд шүлсээ гоожуулах нь:
1. Хүүхдийн шүд гарах үед
2. Ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд
3. Уруул орчмын булчин сайн хөгжөөгүй байх зэрэг юм. Гурав дахь шалтгаан нь хүүхэд хэлд оройтож орох, дуудлага буруу байх гол нөхцөл болдог байна.
✨Хүүхэд ярихыг хүсч байсан ч уруул орчмын жижиг булчингууд төдийлөн сайн хөгжөөгүй учир ойлгомжтой ярьж чаддаггүй. Энэ булчингийн хөгжлийг удаашруулах нэг хүчин зүйл нь СООСОГ юм. Нэг наснаас хойш соосог хөхүүлэх нь уруул орчмын булчингийн хэвийн хөгжлийг алдагдуулж гийгүүлэгч үсэг тод хэлж чадахаа больдог.
? Багаас нь хоол идүүлэхийн тулд утас, зурагтын реклам харуулж сатааруулах нь утас зурагт дэлгэцийн хамааралтай болох гол суурь болдог гэдгийг бид анзаардаггүй. 2 хүртэлх насны хүүхэд өдөрт 1 цагаас дээш зурагт үздэг л бол хүүхдийн сэтгэх, ярих идэвхийг эрчимтэй сулруулж, үгээ зөв өгүүлбэрээ бүтэн хэлэхгүй болдог.
? Уруул орчмын булчинг хөгжүүлэхийн тулд доорх аргуудаас хэрэглээд үзээрэй.
– Хоолыг нь аль болох сайн зажлуулж идүүлэх
– Хүүхэд ээж аавыгаа ярьж байхад уруулын хөдөлгөөнийг анхааран хардаг. Хүүхдээ ээжийнхээ амны хөдөлгөөнийг дуурайлган хөдөлгөж болохоор, болж өгвөл хамгийн томоор амаа ангайж удаан гэгч нь яриарай.
– Хүүхэд гараараа ээжийнхээ уруулын хэлбэрийг өөрчлөн оролдох нөхцөлийг бүрэлдүүлж, хүүхэдтэйгээ ойрхон ярилцах бас үр дүнтэй.
– Хүүхэдтэйгээ ярихдаа аль болох үгийг бүтнээр нь хэлж байгаарай.
– Лимбэ, бүрээ, хөөсийг хүүхэдтэйгээ ээлжлэн үлээж тоглох нэлээн үр дүнтэй.
– Хүүхэд юм ярихдаа өөрийнхөө ярьж байгааг, амныхаа хөдөлгөөнийг харж болох боломж өгөх. /толь өгч харуулах г.м/
– Үе тэнгийн хүүхдүүдтэй тогтмол тоглуулж байх нь бусад хүүхдүүдийн ярьж байхыг хараад өөрөө тэр хүүхдүүд шигээ ярихыг оролдож эхэлдэг.
?Зурагт номыг шантралгүйгээр уншиж өгөөрэй. Хамгийн гол нь харилцан ярилцаж унших хэрэгтэй. Хэд уншаад ч хүүхэд тэр номд гарсан үгсийг зөв хэлж чадахгүй байж болно. Тэгсэн ч гэсэн уншиж өгч тэр номд орсон үгсүүдэд дастал нь үргэлжлүүлээрэй.
☝Хүүхэд үг, үсэг буруу дуудвал ХҮЧИЛЖ зөв дуудуулах гэсний хэрэггүй, та өөрөө л зөв тод ярих хэрэгтэй шүү.
Г.Төмөрзаяа (БНСУ-ын ЧОНБУК Улсын Их Сургуулийн Магистр)

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
