Монватт ХХК-ийн үйлдвэрлэсэн шөнийн эрчим хүчийг ашиглан дулаан хуримтлуулж, халаадаг дэвшилтэт технологи бүхий “Эко Тулгат” төхөөрөмж хорт утаатай тэмцэхэд үлэмж тустайг мэргэжлийн байгууллагынхан онцолж байна.
Эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан дулаан хуримтлуулдаг технологийг Германд 1960-аад оны үед бүтээжээ. Уг технологийг төв суурин газрын утааг багасгах , цахилгаан станцуудын хэвийн ажиллагаа үр ашгийг дээшлүүлэхэд зориулан ашиглаж ирсэн байна. Өнөөдөр Улаанбаатар хотын хувьд байгаль орчны бохирдол , утааны асуудал нэн түрүүнд шийдэх ёстой тулгамдсан асуудлын нэг болоод байна. Hүүрсний утааны найрлагад байдаг хүнцэл, тугалга, кадлин, никель, кобальт, хром, төмөр, цинк мөн түүнчлэн хийн бохирдуулагч болох нүүрс хүчлийн дутуу исэл, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл, карбон бензол, этилийн бензол зэрэг химийн хорт бодис нь агаарыг үлэмж бохирдуулдаг.
2014-2016 онд Монгол,Германы инженерүүд Улаанбаатар хотод агаар орчныг бохирдуулагч утааг багасгахад хамтран ажиллахаар тохирсон юм. Хамгийн гол нь утаа үүсгэж байгаа гол объект болох Нийслэлийн 194,000 айл өрхийн өвлийн улиралд хэрэглэдэг түлээ түлш, өвөлжилтөнд хэрхэн бэлдэж байгаа , түүхий нүүрсний зарцуулалт, орон гэрийн дулааны асуудал, агаарын бохирдлын хэмжээ зэрэг олон сэдвээр судалгаа явуулсан. Улаанбаатар хотын утааны 70 гаруй хувийг эзэлж байгаа 106,000 амины орон сууц, 88,000 монгол гэрийн дулааны судалгааг нарийвчлан хийсэн. Судалгааны дүнгээс үзэхэд,монгол гэрт амьдарч байгаа 88,000 айл өрхийн хувьд хүйтэн сэрүүний 9 сарын хугацаанд дулааны асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал тавьсан. Улаанбаатарын айл өрхийн эрчим хүчний хангалт, эрчим хүчний дотоод сүлжээний байдалд анхаарлаа хандуулан , одоо байгаа нөөц бололцоондоо тулгуурлан хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулан гаргасан юм.
Төвийн эрчим хүчний системийн хоногийн графикаас үзэхэд 2015-2016 оны байдлаар жигд 1000 мВт эрчим хүчний хүчийг суурилуулагдсан хүчин чадал байгаагаас бага ачааллын үед бий болж байгаа 200 мВт чадлын зөрүүг ашиглан айл өрхийг дулаанаар хангах бололцоо байгаа юм. Шөнийн бага ачааллын үед бий болж байгаа 200 мВт чадлын зөрүүг дулаан болгон хувиргахад ашиглах технологи тоног төхөөрөмжийг Монгол орны нөхцөл , тэр дотроо монгол гэрт зориулан бүтээх явдал бидний судалгааны нэг гол зорилт байсан юм.
Судалгааны явцад Улаанбаатар хотод 10 өрх айл, албан байгууллагад дулаан хуримтлуулдаг төхөөрөмжийг тавьж туршсан. Бид Монгол гэрт тавих төхөөрөмжөө хамтран бүтээж, үйлдвэрлэж, Монголд нийлүүлж хэрэглээнд гаргасан нь үр дүнгээ өгсөн юм. Монгол гэрт тавих дулаан хуримтлуулж халаах төхөөрөмж нь хямд эрчим хүчийг ашиглан шөнийн 21-06 цагийн хооронд дулаан хуримтлуулж, хуримтлуулсан дулаанаараа 24 цаг гэр орныг дулаацуулах, монгол гэрт үе уламжлан ашиглан ирсэн зуухыг орлон гүйцэтгэж чадах, монгол гэрийн дотор дизайн онцлогт тохирсон, бага насны хүүхдийн түлэгдэлтээс урьдчилан сэргийлсэн , гэрийн дотоод ариун цэвэр, тогтмол жигд нэг хэвийн дулаантай байлгах, мөн үүний зэрэг хоол ундаа хийх асуудлыг давхар шийдсэн байх шаардлага тавьсан юм. Энэ асуудлыг шийдвэрлэхэд 2000 жил монголчуудын ашиглаж ирсэн монгол гэрийн дулаан алдагдлыг тогтоох асуудал дулаанаар хангах цахилгаан хэрэгсэл технологийг сонгох гол зүйл болсон юм. Дээрхи тавигдсан шаардлага нөхцлийг гүйцэтгэн Герман улсын техник технологи дээр тулгуурласан монголчуудын олон зуун жил амьдарч ирсэн монгол гэрийн онцлог байдал, гэрийн дотоод дизайныг алдагдуулалгүйгээр монгол ‘Тулгат’ дулаан хуримтлуулж халаах төхөөрөмжийг үйлдвэрлэн бүтээсэн юм. Уг төхөөрөмжийг 2017-2018 онд нийт 300 гаруй айл өрхөд тавьж ашиглуулж байна.
Тулгат төхөөрөмжийн зураг төсөл боловсруулаж, үйлдвэрлэхдээ монгол гэрт ахуйн цэвэр нөхцлийг бий болгож, өдөр тутам нэг өрхийн зуухнаас дунджаар гардаг 4 кг үнсийг, хүйтний 8 сард буюу 240 хоногт гардаг 0.96 тн үнсний асуудлыг шийдвэлэхээс ажлаа эхэлсэн. Дулаан хуримтлуулж халаах Эко төхөөрөмж нь монгол гэрийн зуухтай адил тал бүр тийшээ дулаанаа тараах,гэрээ халаахын зэрэгцээ , хоол цай хийдэг цахилгаан зуухтай байх гэх зэрэг маш олон давуу талыг шийдсэн нь үр дүнгээ өгч байна.

Дулаан хуримтлуулж халаах эко “Тулгат” төхөөрөмжийн давуу тал:
- Эрчим хүчний арвин хэмнэлттэй
- Айл өрхийн нүүрс утаа, үнснээс бүрэн ангижруулсан
- Эрчим хүчний шөнийн хэрэглээг ашигласнаар цахилгаан станц, цахилгаан дамжуулах байгууллаггудын үр ашгийг нэмэгдүүлнэ.
- Айл өрхийн дулаан хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн өрхийн орлогод ашигтай эдийн засгийн хэмнэлттэй.
- Ижил төрлийн цахилгаан халаах хэрэгсэлтэй харьцуулах өндөр үр ашигтай . Цахилгаан халаагуурын харьцуулсан үзүүлэлт эдийн засгийн үр ашиг
- Байгаль орчинд ээлтэй ногоон технологи болох талаар мэргэжлийн байгууллагуудад дүгнэлт гаргуулсан.
- Айл өрхийн бага насны хүүхдийг галын аюулаас бүрэн хамгаалсан
Дулаан хуримтлуулж халаах төхөөрөмжийг хэрэглэсний үр ашиг эдийн засгийн хэмнэлтийг авч үзвэл,шөнийн эрчим хүчийг ашиглан дулаан хуримтлуулж халаах төхөөрөмжийг хэрэглэснээр хүйтэн сэрүүн өвлийн улирлын 240 хоног шөнийн бага ачааллын үед бий болж байгаа 200 мВт чадлын зөрүүг ашигласнаар дулаан болгон хувиргасны үр дүнд Нийслэл хотын 40 мянган монгол гэрийг дулаанаар хангах нөхцөл бүрдүүлснээр нийтдээ жилд 6,0 орчим тэрбум төгрөгийн эрчим хүчийг үр дүнтэй ашиглана.
Улаанбаатар хотын утааны 70 %-ийг эзэлж байгаа амины орон сууц , монгол гэрийн нийт 194,000 өрхийн хувьд 40 мянган монгол гэрийн утааны асуудлыг шийдэж байгаа нь хотын утааны 27 гаруй хувийг арилгах боломж бүрдүүлж байна.
Хүрээлэн байгаа орчин агаарын бохирдол арилгах үндэсний хөтөлбөрт заагдсан 2017-2019 онуудад авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг 40,000 айл өрхийн цахилгаан эрчим хүчээр дулааны асуудлыг шийдвэрлэхэд энэ төхөөрөмж чухал үүрэгтэй.
Эко “Тулгат” төхөөрөмжийг ашигласнаар хувь хүнд ямар ашигтай вэ гэвэл тухайн өрх утааны асуудал, орчин тойрны бохирдол үнсний асуудлаас бүрэн ангижирна. Айл болгон сар бүр нүүрс түлээндээ зарцуулдаг 125-130 мянган төгрөгийн зардлыг 19,500 төгрөг болгон бууруулна. Цаашдаа тухайн өрхөд жил тутамд 950,000-1000,000 төгрөгний хэмнэлт гарна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
