“Удам сайтын охин ус самрахад өрөм тогтдог” гэж Чин ван Ханддоржийн гэргий Сэвжидмаатай холбогдуулан хэлсэн нэгэн сайхан үг өнөөдөр (11-р сарын 2) Азхур номын дэлгүүрт ахин нэгэнтээ сонстов. Монгол бүсгүйн гадаад, дотоод гоо сайхныг монгол ахуйтай холбон уран тод илэрхийлсэн энэ үгийг “Дэлхийн мисс-2018” тэмцээнд монгол бүсгүйчүүдээ төлөөлөн оролцох гэж байгаа Э.Энхриймаагийн санаачлан бүтээсэн “Хатан ухаант ээжүүдийн сургааль” номын нээлтийн үеэр Монголын эмэгтэйчүүдийн “Хатан-Эрдэнэ” холбооны тэргүүн Д.Энхсайхан хэлсэн юм.
“Сайн ээж – сайхан дэлхий” уриатайгаар дэлхийн гоо сайхны дэвжээнд хүчээ сорихоор зэхэж байгаа Э.Энхриймаа монгол эхчүүдийн алтан сургааль, нандин захиасуудыг цуглуулан цуврал ном бүтээхээр санаачилсны 100 ээжийн сургаалиас бүрдсэн эхний номын нээлт өнөөдөр боллоо.
Энэ арга хэмжээнд Монголын эмэгтэйчүүдийн “Хатан-Эрдэнэ” холбоо, Одонтой ээжүүдийн холбооны төлөөлөл, Их засаг Их сургуулийн харьяа Дүрслэх урлаг, дизайн технологийн дээд сургуулийн багш, оюутнууд, мисс Э.Энхриймаагийн ар гэрийнхэн, найз нөхөд, яруу найрагч, зохиолчид, урлаг, соёлын салбарынхан зэрэг түүнийг дэмжигч олон хүн оролцсон юм.
Эхчүүд, эмэгтэйчүүдийн өгөөмөр хайр, нинжин сэтгэл, үр хүүхдээ хүмүүжүүлэх хатан ухаан шингэсэн, үеийн үед дамжин өвлөгдөх үнэт сургаалиар дүүрэн, будаг нь ханхалсан шинэхэн номын нээлтийг морин хуурын уянга эгшиг, уртын дууны шуранхайгаар мялаасны дараа хүрэлцэн ирсэн зочид, дэмжигчдэдээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлж мисс Э.Энхриймаа үг хэлэхдээ:
-Дэлхийн гоо үзэсгэлэнгийн талбарт хүчээ сорихдоо би “Ээж бүр үр хүүхдээ зөв, сайхан хүмүүжүүлж, эерэг хандлага төлөвшүүлснээр эх дэлхийн маань олон асуудал, бэрхшээл цаад утгаараа шийдэгдэнэ” гэсэн санааг илэрхийлж “Сайн ээж – сайхан дэлхий” уриалгыг дэвшүүлж байна. Энэ уриалгадаа зориулж монгол ээжүүдийн үр хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн шилдэг зөвлөгөөнөөс бүрдсэн “Хатан ухаант ээжүүдийн сургааль” цуврал номынхоо эхний номыг олон нийтэд толилуулж байгаадаа баяртай байна. Энэ дэлхий эхийн хайран дээр тогтдог. “Ээж ээ” гэж дуудахаар муу бүхэн арилдаг гэдэг. Тэгэхээр бүгдээрээ “Ээж ээ, би тандаа хайртай” хэмээн сайн сайхныг даллан дуудаж, энэ номоо нээцгээе гэлээ.
Нээлтийн ёслолын үеэр Энхриймааг өсгөж хүмүүжүүлсэн хайрт эмээ нь болох 74 настай Д.Тогтохбаяр гуай, одонтой залуу ээжүүдийг төлөөлж таван хүүхдийн ээж, алдарт эх Батцэцэг, ахмад эхчүүдийг төлөөлж хүүхдийн болон сэхээний сувилагчаар 36 жил ажилласан алдарт эхийн 1, 2-р одонт П.Баяраа гуай, 2007 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээний “Алтан эрдэнэ” өргөмжлөлт Г.Гантуяа нар баяр хүргэж үг хэлэв. Энхриймаагийн адил Эрдэнэтийн уугуул Г.Гантуяа “Хатан ухаант монгол ээж бүрээс үр хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн уран ухааныг нь сурч, өвлүүлэн дамжуулах учиртай”-г тэмдэглээд монгол бүсгүйн суу ухааныг дэлхийн тайзнаа сурталчлах үйлсэд нь мисс Энхриймаад амжилт ерөөв. Мөн өнгөрсөн зургадугаар сард Алдарт эхийн одонтой ээжүүдийн дунд анх удаа зохион байгуулсан “Гоо ээж” уралдааны ялагч, удахгүй Энхриймаагийн араас “World Missеs” тэмцээнд монгол эхчүүдээ төлөөлөн оролцох гэж байгаа дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг дэлхийн дэвжээнд өрсөлдөхдөө Энхриймаагаас ихийг сурах, туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Их догшид” ТББ-ын тэргүүн Л.Үүрцайх “хатан ухаант, хацар гоо монгол бүсгүйчүүддээ дэлхийн гоо сайхны талбарт эх орныхоо нэрийг дуурсгах”-ыг ерөөгөөд Энхриймаагийн санаачилсан “Сүрьеэгүй Монгол” төслийг дэмжин хандив өргөлөө. Мөн Дизайн технологийн дээд сургуулийн захирал Л.Бат-Аюуш “Сайхан биеийг сайхан хувцсаар чимэх сайхан. Манай сургуулийн хувцасны загвар бүтээгч дизайны ангийн багш, оюутнууд сайхан бүсгүйн тэмцээнд оролцож ирсэн уламжлалтай. Бид мисс Ё.Нямжав, О.Оюунтуяа нарын хувцсыг оёж ивээн тэтгэж байсан… Э.Энхриймааг дэмжин хамтран ажиллахад бэлэн байна” гээд монгол бүсгүйн гоо сайхныг дэлхийн дэвжээнд гайхуулж, гялалзсан амжилт гаргахыг ерөөсөн юм.
Энд ирсэн зочдын дотор Э.Энхриймаагийн хамаатан, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, ая зохиолч, продюсер, “Пентатоник” академийн ерөнхийлөгч Б.Долгион байсан бөгөөд тэрбээр “Монголын мисс тэмцээн анх зохиогдож эхлэхэд гоо бүсгүйг тодруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд хоёр ч удаа орж байсан бол өнөөдөр миний дүү энэ тэмцээнээс гоо үзэсгэлэн, оюун ухаанаараа тодрон дэлхийн дэвжээнд өрсөлдөх болсонд маш их баяртай байна. Гоо бүсгүй гаднах үзэмжээрээ ч, дотоод сэтгэлээрээ ч гэрэл гэгээ цацруулж, гялалзаж явах ёстой. Миний дүү гаднаа ч сайхан, дотроо ч оюунлаг, энхрий ялдам бүсгүй болохоор дэлхийн тэмцээнд амжилттай оролцож монгол бүсгүйчүүдийнхээ гадаад, дотоод гоо сайхныг сурталчилж чадна гэдэгт эргэлзэхгүй байна” гэж ярилаа.
Монгол эхчүүдийн саруул ухаан шингэсэн номын ертөнцөд зочлогсдод мисс Э.Энхриймаа номоо бэлэглэн дурсгалын зураг авахуулсны дараа зочид, дэмжигчид нь түүнд дэлхийн дэвжээнд амжилт гаргах ерөөл дэвшүүлсээр тарцгаасан юм.

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгджээ
Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр цагаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна
Шинэ клип: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
Өнөөдөр цагаан луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн и
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
