Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 26-ны өдрийг “Хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Энэхүү өдрийг тохиолдуулан тус салбарт үйл ажиллагаа явуулж буй сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод, хүн амыг үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнээр тогтвортой хангах, экспортыг нэмэгдүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж яваа хөнгөн, хүнсний аж үйлдвэрлэл эрхлэгчид болон нийт ажилтан, албан хаагчид, үе үеийн ахмадууддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 болон Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур”, “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрүүдийг батлуулан хэрэгжүүлж бодит үр дүнд хүрч байна.
Тухайлбал, “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өнгөрсөн онд дотоодын үйлдвэрүүдийн ноолуур бэлтгэлийн хэмжээ нэмэгдэж, түүхий эдийн бүрэн боловсруулалтын төвшин 2017 онд 14.1 хувь байсан бол 2018 онд 25 хувьд хүрч, үйлдвэрлэлийн хүчин чадал 23 хувь хүртэл нэмэгдэж, 1750 гаруй ажлын байр шинээр бий болж, нэхмэлийн салбарын нийт экспорт 1.2 их наяд төгрөг болж өссөн, “Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд мах, махан бүтээгдэхүүний экспорт 2018 онд анх удаа 70.4 мянган тоннд хүрч, сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулахад 4.5 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ бол үйлдвэрлэгч та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүн юм.
2019 онд Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жил, Хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсэж, хөгжсөний 85 жил, Ой, модны аж үйлдвэрийн салбар үүсэж, хөгжсөний 95 жилийн ой тохиож байгаа юм.
Эдгээр түүхт ойг угтан олон бүтээлч ажлууд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ололт, амжилтаа бататган, салбарынхаа хөгжлийн зорилго, зорилтуудыг үр бүтээлтэй хэрэгжүүлэхэд Та бүхний маань хичээл зүтгэл нэн чухал юм.
Та бүхэндээ баярын энэ өдрийг тохиолдуулан ажил, хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ч.УЛААН

Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
