БНХАУ-д болдог “Canton fair” үзэсгэлэн худалдаа нь 1957 оноос эхтэй бөгөөд энэ жил 62 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэн нь олон жилийн түүхтэй, хамгийн том үзэсгэлэнгийн талбай бүхий,хамгийн их худалдан авагч болоод нийлүүлэгчийг хамардаг гэдгээрээ нэр хүндтэй. Үзэсгэлэнгээс БНХАУ-ын үсрэнгүй хөгжлийг шууд харж болох бөгөөд дэлхийн худалдаа, харилцаа холбоог сайжруулахад ихээхэн үүрэгтэй үйл ажиллагаа юм.
“Canton fair” үзэсгэлэнд оролцож буй үйлдвэрлэгчид нь тодорхой шалгуур нөхцөлийг хангасан байх бөгөөд, Үүнд:
-Мэргэжлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байх,
-Эрчим хүч хэмнэх болон байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байх,
-Өндөр технологтой бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байх,
-Тус салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгж байх шаардлагатай.
“Canton fair” үзэсгэлэнд оролцохоор ирж буй худалдан авагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд жил бүр25-30 орчим мянган үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулдаг ба дэлхийн 210 гаруй улс болон бүс нутгаас 200 гаруй мянган худалдан авагчид үзэсгэлэнг зорин ирж байна.

Кантоны яармаг хуваарийг сонирхуулбал:
1-р үе шат (4-р сарын 15-19, 10-р сарын 15-19):
Электроник, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, сэлбэг хэрэгсэл, машин тоног төхөөрөмж, тоног төхөөрөмж, барилгын материал, химийн бүтээгдэхүүн, эрчим хүчний нөөц, олон улсын асар
2-р үе шат (4-р сарын 23-27, 10-р сарын 23-27):
Хэрэглээний бараа, бэлэг, гэрийн чимэглэл
3-р үе шат (5-р сарын 1-5, 10-р сарын 31-11-р сарын 4):
Нэхмэл болон даавуун бүтээгдэхүүн, хувцас, гутал, зочид буудлын болон албан тасалгааны тоног төхөөрөмж, уут сав, баглаа боодол, хоол хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, олон улсын бүтээгдэхүүний асар гэсэн төрлүүд гарах аж. Энэ уламжлал нь бараг тогтсон хуваарь бололтой.
Экспортын нийт хэмжээ нь л гэхэд 1.3536 триллион ам.доллар, гадаад худалдан авагчдын тоо 8.6 саяд хүрчээ. Энэ тоо баримтаас харахад л үзэсгэлэн ямар том, ямар өргөн цар хүрээг хамарсан, ямар өндөр зохион байгуулалттай, олон арвин жилийн туршлагад тулгуурлан зохион байгуулагддаг болохыг харж болно.

“Canton fair”-д Эхлэлтэй аялсан тэмдэглэл
Сүүлийн жилүүдэд монголчууд шинэ бизнесийн санаа олох, эсвэл бизнесээ улам өргөжүүлэн тэлэх, шинэ техник технологтой танилцаж, дэлхийн зах зээлийг судлах зорилгоорэнэхүү үзэсгэлэнг зорьж байна. Энэ удаагийн аяллаар бид “Эхлэл” компанийг сонгон үйлчлүүлээд ирлээ.Хаврын эхний үзэсгэлэн 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж 19-ний өдөр өндөрлөв.
Энэхүү тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг Монголчууд олноор зорин очжээ. Барагцаагаар 400-500 бизнес эрхлэгчид шинэ санаа, шинэ түншээ эрэлхийж ирсэн бололтой. Манай аяллыг зохион байгуулсан “Эхлэл” компаниар гэхэд 150 орчим хүн Кантоныг зорин ирсэн байв. Тэд газрын болон агаарын аялалд хамрагдан зорьсон газраа иржээ.
Анхлан явж буй хүмүүст мэдэхгүй, чадахгүй зүйл олон байх бөгөөд зочид буудал, автобус унаа, хөтөч, үзэсгэлэн рүү орох мандат, сонирхсон тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн борлуулагчтайгаа ойлголцохоос эхлээд бүх зүйлд тусламж хэрэг болсон. Энэ бүхэнд “Эхлэл”-ийн залуус маань түргэн шуурхай үйлчиллээ.
Үзэсгэлэнгийн танхим нь дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд нэг танхимаар л гэхэд бүтэн өдөржин яваад ч барагдахааргүй том бөгөөд маш их зүйлийг багтаасан байв.

Эхний өдрийг ерөнхийдөө танилцах, хаана юу байгаагаа олж мэдэхэд зориулсан бөгөөд дараа дараагийн өдрүүдийг сонирхсон газруудтайгаа уулзалт хийх, тоног төхөөрөмжийн тайлбар авах, бараа бүтээгдэхүүнийг харьцуулж судлах зэргээр маш их мэдээллийг цуглуулан, танилцуулга, мэдээлэл солилцох ажлуудыг амжуулж ганзагаа дүүргэсэн юм. Арай туршлагатай хүмүүс нь үзэсгэлэнд ирэхээсээ өмнө, үзэх газруудтайгаа холбоо тогтоосон байх бөгөөд бага цаг зарцуулдаг юм байна




Энэ жилийн аялагч нарт “Эхлэл” компанийн зүгээс онцгой бэлэг барьсан нь, Гуанжоу хотын голоор урсах “Сувдан гол”- ын завины аялал байлаа. Нар буухад Гуанжоу хотын шөнийн неон гэрлүүд асаж, өнгө өнгийн гэрлээр чимэглэсэн гүүр, өндөр барилгууд, цамхагийг харан оройн зоог барьж, аяллын багийнхантайгаа танилцан хөөрөлдөж нэгэн оройг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн юм.
Дараагийн сонирхолтой үйл явдал бол Макаогийн аялал байсан. Энэ хот нь Португали улсын колонд 300 жил байсан юм. Манай аялагчид “Venetion” хэмээх казиног үзэж сонирхон, тансаг зэрэглэлийн дэлгүүрээр нүд хужирлаж, мөн 330 метрийн өндөрт байрлах “Maкао” цамхагт гарч нэгэн гайхалтай өдрийг өнгөрүүлсэн.
Ийнхүү хэрэгтэй мэдээлэл, шинэхэн бизнес санаагаа өвөртлөн, сайхан танилцаж нөхөрлөсөн аяллын багийнхантайгаа нутгийн зүг жолоо залсан юм.
Энэхүү аяллыг амжилттай зохион байгуулсан “Эхлэл” компанийнхандаа баярлаж талархсанаа илэрхийлэхийн зэрэгцээ нийт аялагчиддаа ажлын амжилт хүсэн, “Canton fair-2019” үзэсгэлэнгээс олж авсан мэдээллээ “Эх орондоо”-хэрэгжүүлээрэй гэж хүсэн ерөөе.




Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм
Галын тархалтыг зогсоолоо
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Шинэ өмгөөлөгчид тангараг өргөнө
ГССҮТ-ийн эмч, сувилагч нар улсын асрамжинд байгаа ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм өглөө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Талын салхи” олон улсын мото наадмыг зохион байгуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр шар бич өдөр
Ойрын хоногуудад ихэнх нутгаар сэрүүхэн байна
ЭХЭМҮТ-д 158 хүүхэд шинээр мэндэлжээ
Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургууль 900 гаруй аж ахуйн нэгжийг мэргэжлийн боловсон хүчнээр хангаж байна
Хүүхдүүдийг хүчирхийлэл, цахим дарамтаас “чөлөөлөх”-ийг уриалж, “хүүхэд хөгжлийн ордон” шинээр байгуулахаар шийдвэрлэлээ
E-Mongolia системд “эрсдэл мэдэгдэх” цэс шинээр нэмэгдлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ
Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна
Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа
Сүхбаатар дүүрэг хүүхэд багачууддаа зориулсан “Хүүхдийн ертөнц” өдөрлөгийг зохион байгуулна
Зургаадугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсг
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд…
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн м
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдтэй уулзлаа
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуул
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэ
Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнаг
Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ
