Иракт хурцадмал байдал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улс руу зорчихгүй байхыг Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яам иргэддээ зөвлөжээ. Энэ тухай Төрийн Департамент мэдэгдсэн байна.
“Иракт хурцадмал байдал нэмэгдэж байгаатай холбогдуулан сонор сэрэмжтэй байхыг Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яам бүх иргэдэд зөвлөж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ. Ирак руу аялахгүй байх, тус улсын америкчууд байнга цуглардаг газар руу явахгүй байх, өөр дээрээ анхаарал татахгүй байхыг Дипломат төлөөлөгчийн газар зөвлөсөн байна.
Нисэх онгоц тээгч “Авраам Линкольн” хөлөг онгоц түүний бүрэлдэхүүнд багтсан цохилтын бүлэг болон бөмбөгдөгч онгоцуудын тактикийн бүлгийг Иран руу илгээх АНУ-ын Засаг захиргааны шийдвэртэй холбоотойгоор ийм зөвлөмж өгөх болсон тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Ойрхи Дорнод дахь АНУ-ын хүчнүүд рүү Иран халдаж болзошгүй тухай мэдээллийг авсан тухайгаа АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын төлөөлөгчид өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн юм.
Ерөнхийлөгч Д.Трампын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон Персийн буланд нөхцөл байдал дахин хурцдах шинжтэй болсныг онцлохдоо “Энэ бол АНУ болон манай холбоотнуудын эрх ашигт халдах гэсэн аливаа оролдлогын хариуг тэр даруйд нь өгөх болно гэдгийг Ираны дэглэмд ойлгуулахын тулд илгээж буй тодорхой бөгөөд хоёрдмол утгагүй сануулга дохио мөн” гэжээ.
Ерөнхийлөгч Д.Трамп өмнө нь Ираныг буруутган шүүмжилсэн мэдэгдлүүдийг нэг бус удаа хийж байсан бол энэ удаад нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо Ойрхи Дорнод дахь АНУ-ын Төв командлалын хариуцаж буй секторт буюу Ираны эргийн ойролцоо газарт байрлуулах гэж байгаа нь америкчуудын сануулга бодит үйлдэл болж буйг харууллаа гэсэн.
Америкчууд Иранд цэргийн сүр хүчийг үзүүлэхээр шийдсэн нь Ерөнхийлөгч Д.Трамп 4 дүгээр сарын 22-нд Ираны нефтийн экспортод тавьсан хоригоо дахин сунгасантай шууд холбоотой. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийн учир дутагдалтай заалтуудыг засч залруулна гэсэн шалтгаанаар өнгөрсөн онд АНУ тус гэрээнээс гарсныхаа дараа Ираны нефтийн экспортод хориг тавьсан билээ. Ингэхдээ Ираны гол түншүүд болох Хятад, Энэтхэг, Итали, Грек, Япон, Өмнөд Солонгос, Турк улс ба Тайваньд 6 сарын хугацаанд Иранаас газрын тос үргэлжлүүлэн худалдан авахыг зөвшөөрсөн бөгөөд энэхүү “зөөлөн хориг”-ийн хугацаа энэ 5 дугаар сарын 5-ны өдрөөр дуусгавар боллоо. Өөрөөр хэлбэл, энэ өдрөөс хойш дээрх 7 улс ба Тайванийн компаниуд Ирантай газрын тосны наймаа хийх аваас Америкийн хоригт орох эрсдэлтэй гэсэн үг.
Дээрх орнуудад олгосон “Иранаас нефть экспортлох зөвшөөрлийн бичиг”-ийн хугацаа удахгүй дуусна гэдгийг Д.Трамп өнгөрсөн сарын сүүлчээр мэдэгдсэний дараа Брент маркийн газрын тосны үнэ 74 долларт хүрч өсч байсан юм. Харин энэ сарын 5-нд дээрх хориг бүрэн хэмжээгээр сэргэсний дараа үнэ бараг өсөөгүй бөгөөд өнөөдрийн байдлаар 70 доллар орчимд эргэлдэж байна. Харин хориг бүхэлдээ хэрэгжээд эхэлмэгц үнэ 77-80 долларт хүрч өснө гэж зарим шинжээчид баримжаалж байгаа аж. Одоогийн байдлаар, Европын орнууд Иранаас нефть худалдан авахаа бүрмөсөн зогсоогоод байгаа бол тун удахгүй Америкийн гол холбоотнууд болох Япон, Өмнөд Солонгос хоёр Ираны нефтиэс татгалзах нь тодорхой. “Вашингтон Пост” сонинд мэдээлснийг үзвэл, хэд хоногийн өмнө Грек, Итали, Тайвань улс Иранаас нефть худалдан авахаа бүрмөсөн зогсоожээ.

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
