Авлигатай тэмцэх газар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Найзын яриа” сэдэвт өдөрлөгийг Сүхбаатарын талбайд 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх”-ээр тусгасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд дээрх арга хэмжээг зохион байгуулсан нь анх удаа болж байгаа гэдгээрээ онцлог байв.
Өдөрлөгийн үеэр “Найзын яриа” комикс номыг танилцуулахын зэрэгцээ хүүхдүүдэд шударга ёсны ойлголт, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, шударга амьдралын зан үйл хэвшүүлэх, үлгэр дуурайл бий болгох зорилготой “Би шударга хүүхэд” хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулав. Энэ хүрээнд хүүхэд багачуудын дунд шударга ёсыг гар зураг, шүлэг, дуу хөгжим, жүжиг зэрэг урлагийн төрлөөр илэрхийлэх сургамжит, хөгжөөнт, танин мэдэхүйн сургалтыг хөтлөн явууллаа.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Өнөөг хүртэл хүүхдүүдэд зориулсан эрүүл ахуйн, аюулгүй байдлын гэх зэрэг мэдээлэл, сурталчилгааны ажлыг мэргэжлийн байгууллагуудаас зохион байгуулж байгаа ч шударга зан үйлийг хэвшүүлэх чиглэлээр ямар нэгэн ажил хийгдэж байгаагүй. Боловсролын байгууллагууд шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, энэ талын мэдлэг олгох хичээл, сэдэв, агуулгыг сургалтын хөтөлбөрт тусгайлан оруулах шаардлагатай. Энэ ажлын эхлэл болгож Авлигатай тэмцэх газраас “Найзын яриа” зурагт номоор дамжуулан хүүхдүүдэд шударга ёсны үлгэр дуурайл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна” гэж тэмдэглэн хэлэв.
“Найзын яриа” номд дурдсан утга агуулгыг цаашид улам гүнзгийрүүлэн үргэлжлүүлж, хүүхдэд шударга байдлыг багаас нь боловсролын нэгдсэн бодлоготойгоор төлөвшүүлэх ажил зайлшгүй шаардлагатай байгаа талаар өдөрлөгт оролцсон эцэг, эхчүүд санал бодлоо илэрхийлж байв.
Авлигатай тэмцэх газар “Найзын яриа” сэдэвт өдөрлөгийг Монголын Хүүхдийн ордон, Сурагчдын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан юм.




Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
