Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам” батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 26 дугаар тогтоолоор байгуулагдсан “Цахим бодлогын зөвлөл”-өөс өгсөн зөвлөмжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа болон цаашид шинээр суурилуулахаар төлөвлөж буй хяналтын камеруудыг нэгдсэн системд оруулж, мэдээллийг өргөн хүрээнд зохистой ашиглах, хамгаалахтай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм.
Энэхүү журмыг хэрэгжүүлснээр:
- Нийслэлийн төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр суурилуулсан хяналтын камеруудыг нэгдсэн мэдээллийн санд бүртгэлжүүлэх, Хот байгуулалтын дундын мэдээллийн санд тулгуурлан бодит дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх;
- Нийслэлд суурилуулсан телехяналтын системүүдийн ашиглалт үйлчилгээг хариуцах алба, нэгжийг тодорхой болгож, хэвийн ажиллах нөхцөл бүрдүүлэх;
- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын стандартын шаардлага хангаагүй болон дур мэдэн эмх замбараагүй камер суурилуулах ажлуудыг зогсоож, нэгдсэн төлөвлөлт, бодлогын хэмжээнд зохион байгуулах;
- Улаанбаатар хотын гудамж, зам, талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын нэгдсэн хяналтын систем бий болгон, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдийг камержуулах урьдчилсан нөхцөл бүрдэнэ.
Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналуудыг нэгтгэн, Засаг даргын захирамжаар батлуулах шийдвэр гарсан гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
