Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ноос ноолуурын холбоо, түүний гишүүн үйлдвэр, компаниуд болон БНХАУ-ын Хүнс байгаль, амьтны гаралтай бүтээгдэхүүний худалдааны танхим, Хятадын ноолуурын томоохон үйлдвэр, компаниудын удирдлагууд оролцсон “Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” хамтарсан IV форум өнөөдөр Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд болж байна.
“Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” IV форумыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн нээж үг хэлэв.
Тэрбээр Монгол, Хятад хоёр улс бол дэлхийн ноолуур бэлтгэлийн 90 орчим хувийг бэлтгэдэг томоохон бэлтгэн нийлэгч улс орнууд юм. Иймээс дэлхийн ноолуурын зах зээлд хамтарсан бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Тухайлбал дэлхийн зах зээл дээр ноолуурын үнэ, чанарыг бууруулахгүй байх тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь чухал юм.
Ноолууран түүхий эдийн бэлтгэл болон үйлдвэрлэлийн түвшинд байгаль орчинд ээлтэй байдлаар үйлдвэрлэлийг эрхлэх, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан анхаарах болсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.
Хоёр улсын бизнес эрхлэгчдийн энэхүү уулзалтаар ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд харилцан ашигтай нэгдсэн шийдэлд хүрэх, цаашдын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, тогтвортой байлгахад анхаарах нь зүйтэйг онцлов.
Тус хэлэлцүүлгийн үеэр “Дэлхий зах зээл дэх ноолуурын тогтвортой хөгжил – Харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх нь”, “Бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо ба тогтвортой байдал”, “Монголын ноолуурын салбарын шинэчлэл хамтран ажиллах боломжууд”, “Ноолууран бүтээгдэхүүний экспорт, импортын дүн шинжилгээ”, байгальд ээлтэй тогтвортой ноолуурын үйлдвэрлэл, хоёр улсын ноолуурын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх талаар хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
