Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн нутаг Соёо толгойд “Дархад хурд-6” наадам ирэх найман сарын 2-4-ний өдрүүдэд болно. Дархад ястны өв уламжлал, зан заншлыг сэргээн хойч үедээ өвлүүлэн, өв соёлоороо бахархах, тэр дундаа Дархадын цагаан адууны удам угшлыг хамгаалан үржүүлэх, нутгийн малчин, адуучин залуусын эв нэгдлийг харуулан хамтран ажиллах, түүнийгээ олон нийтэд түгээн сурталчлах зорилгоор гурван жилд нэг удаа зохиогддог Дэлгэрхаан уулын тахилга, “Дархад хурд-6” наадам ийнхүү эхэлнэ.
Энэ үеэр зургаан насны морьдын уралдаан, хүчит 128 бөхийн барилдаан, үндэсний сур харваа, ганган хос морьтон, “Цагаан дээлтэй Дархад” урлагийн наадам, өв соёлын үзэсгэлэн, худалдаа зэрэг арга хэмжээнүүд болно.
Мөн Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын санаачлагаар дан Дархад цагаан морьдын уралдаан болно. Энэхүү уралдаан нь Монголд анх удаа дан цагаан адууны уралдаан болох гэж буйгаараа онцлогтой юм. Цагаан адууны уралдаанд дээд гурван насны битүү морьд нийлж уралдах юм байна.
Дархад цагаан адуу нь бие томтой, бахим богино хүзүүтэй, хурд сайтай, хэвлий томтой, цээж өргөн шулуун урт биетэй адууны зүс ихэнхдээ цайвар бүгээн учир нутагшлаар нь дархад цагаан адуу гэж эртнээс нэрлэж иржээ.
Дархад цагаан адуу нь ихэвчлэн Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумын нутагт өсгөн үржүүлж уналга эдэлгээнд ашиглаж ирсэн бол сүүлийн жилүүдэд ойт хээр, өндөр уулын бүсэд нутгийн монгол адуунд цус сэлбэн сайжруулж орон нутагт үүлдэр болгон үржүүлэх судалгааны ажил хийж байгаа ажээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
