Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны 260 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилга, Канадын иргэн Жулие Велогийн үүсгэн байгуулсан “Жулие Вело” сангийн хөрөнгөөр баригдсан 260 дугаар цэцэрлэг өнгөрөгч дөрөвдүгээр сард ашиглалтад орсноор хотын төвөөс алслагдсан тус хорооны 170 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдээд байгаа юм.
Цэцэрлэгийн нээлтэд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ, “Хүүхэд сурч хөгжих таатай орчин бүрдүүлэхийн тулд БСШУСЯ-ны хөрөнгө оруулалтаар 2023 нэр төрлийн 25.3 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг энэ цэцэрлэгт нийлүүллээ. Цэцэрлэг барьж байгуулах сайн үйлсийг санаачилсан, сэтгэл гарган бүтээсэн хүн бүхэнд баяр талархлаа илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе.
Энэ бол Засгийн газраас бага насны хүүхдийн хөгжил, бага насны хүүхэдтэй гэр бүлийн нийгмийн асуудлыг онцгойлон анхаарч байгаагийн нэг жишээ бөгөөд 2019 онд улсын хэмжээнд 93 цэцэрлэг ашиглалтад орж, сургуулийн өмнөх боловсролын хамтран сургалт 88.1 хувьд хүрч, багш ажилтны албан тушаалын зэрэглэл өсч, цалин нэмэгдсэн, сургалтын хөтөлбөрөө сайжруулсан, цэцэрлэгийн 1081 багш ажилтнаа сургасан зэрэг амжилтаар шинэ хичээлийн жилээ угтаж байна. Айл бүр айл бүрийн хүүхэд бүхэнд аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
