М.Ганбаатар: Монголын шилдэг эрдэмтэдтэй хамтарч ажилласан, түлшинд асуудал байхгүй

2019 оны 10-р сарын 08 өдөр, 14 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_1654

“Таван толгой түлш” компанийн сайжруулсан нүүрс хэрэглэсний улмаас 70 гаруй иргэн угаартан, зургаан иргэн нас барсан. Энэ асуудлаар “Тавантолгой түлш”компанийн удирдлагууд өөрсдийн байр сууриа илэрхийлэн, “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийсэн юм.

“Таван толгой түлш” компанийн захирал М.Ганбаатар “Олон мянган хүн нүүрсний угаарт угаартдаг. Хорт утааг үгүй болгохоор энэхүү ажлыг хийж эхэлсэн. Бид стандартын төвшинд үйл ажиллагааг  явуулдаг. 2019 онд энэ стандартууд бүгд чанаржсан. Агаарын бохирдлын эсрэг 40 жилийн турш хайсан шинэчлэл, эрлийн  үр дүн сайжруулсан нүүрс юм. Агаарын бохирдлын цаг үе ирсэн. Манай компанийн бүтэн жилийн хөдөлмөрийн үр дүн гарч байна. Монголын салбарын шилдэг эрдэмтэдтэй хамтарч хийсэн.  Мөн үнс бол физик шинжтэй.  Үнс зууханд үлдэх үү, бидний уушгинд үлдэх үү гэдэг асуудал бий. Бид зууханд нь үлдээх л гэж ажлаа хийж байна. Барьцалдуулагчид ямар ч асуудал байхгүй ээ. Урд нь гэр хорооллын иргэд юу түлж байсан. Ямар зуухтай байсан гэдгийг хэн ч мэдэхгүй. Багануурын нүүрс 40-50 дахин хортой нүүрс ш дээ. Үүнийг бид өчнөөн жил түлсэн. Гэтэл бид өнөөдөр горимын шаардлага хангасан сайжруулсан түлш үйлдвэрлэж байна.Түлшний төрөл хамаарахгүй хүн угаартдаг. Галлагааны зөв горим л чухал байна. Тэгэхгүй бол хэдэн ч хүн дахин угаартахыг мэдэхгүй. Автомашины утаанд хүртэл хүн угаартдаг ш дээ” гэлээ.

“Тавантолгой түлш” компанийн Ерөнхий инженер С.Мөнхсайхан “Барьцалдуулагч эрдэнэшишийн цардуулаас гаргаж авсан эко, байгалийн гаралтай бүтээгдэхүүн. Хүнсэндээ хийдэг цардуул шүү дээ. 2,5 хувийг нийт нүүрсний барьцалдуулагч эзэлдэг Долоо хоног болгон мэргэжлийн байгууллагуудад шинжилгээ өгдөг. Энэ түлш бидний зохиосон зүйл биш. Олон улсад 1800-аад оноос хойш хөгжиж, хэрэглэгдэж  ирсэн зүйл. Олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн. Түлш хэрхэн хэрэглэх талаарх заавар зөвлөгөөг чадах хэрээр өгч байна. Хэрэглээгээ зөв болгочихвол сая 500 мянган иргэний уушгийг хамгаалах зүйл. Үүнд эргэлзэх хэрэггүй. Гол нь галлагааны зөв горим хэрэгтэй. Хэнэггүй, анзааргагүй иргэд маань бидэнтэй нэгдэж, зөв галлаж сурах хэрэгтэй. Энэ түлшээр л бид утаанаасаа салах хэрэгтэй” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 4 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (192.82.65..***)
    2019/10/15 11:33

    Гал түлж чадахгүй,нүүрс шатаах мэдлэггүй залхуу,муухай монгол хүн та өөрөө зуух яндан,пийшингээ битүүмж,хөө тортогийг нь бүрэн цэвэрлэж 21-р зуунтай мөр зэрэгцэн алх амьдарч чадахгүй бол чацага царайлаад дугуй пакришк,өмд гутал,өмхий түүхий нүүрс түлж бусаддаа бүү гай тарьдаа энэ хэдэн толгойгүй олгойнууд минь .Утаатай тэмцэе гээд юм хийж байгаа хэсэгрүүгээ битгий хар инерги хар масс болон харанхуйлан мунхаглаад байцгаа больцгоо эрүүл агаар эрүүл нийгмийг хүсч байна

    (0) (0)
  2. Tuya
     (66.181.176.***)
    2019/10/11 22:20

    Diesel tulsh shig unertei tolgoi owdood bn hii unerteed bn

    (0) (0)
  3. Tuya
     (66.181.176.***)
    2019/10/11 22:19

    Ta nar oorsdoo eniigee zuuhand gallaad suu daa mash ih unertei bn hortoi hii ch ym shig kerosin shig nefti ch ym shig yaalt ch ugui uner garaad gertee suuhad tolgoi owdood bnaa arai ch dee

    (1) (0)
  4. зочин
     (66.181.161.***)
    2019/10/09 02:40

    олон жил судалж гаргасан шилдэг түлш гэж хамаагүй ярихгүй байх нь зөв болов уу ? үнэндээ таван толгойн угаан баяжжуулалтын эцэст үлдсэн нунтагтай холимог нүүрс шүүдээ та нар хямд газар дээрээ үнэггүй болохоор нь барьцалдуулсан нүүрс шүү дээ шинэ юм барьцалдуулагчаас өөр юу байхав үүний оронд таван толгойн нүүрсээ баяжуулаад фракцалаад савлаад түлчихсэн нь шулуухандаа үнэ нь их өндөр байх болно л доо үнэндээ энэ олон жил энэ их мөнгө зарсанаас нүүрсэн дээрээ шинэ технологийн цахилгаан станц бариад цахилгаанаар шийдсэн бол болох л байсан юм алтанхуягаас эхлээд ахлах зөвлөхөө шорнд ортол ченж хийгээд энгийн хэрэглээнд тохиромж муутай багануурын нүүрсээр иргэдээ хордуулаад хамгийн олон жил хэргэлсэн налайхын нүүрсийг шахаж налайхын уурхайчдыг алуурчинаар нь дуудах хүрэлсүхийг иртэл мөн ч олон алдаатай бодлого явууллаа одоо больцгоодоо

    (0) (0)