Яагаад ч юм харах төдийд л дулаахан, тайван мэдрэмж төрүүлдэг хүмүүс байдаг даа. Жаахан ч гэсэн тэр яг л тийм төрлийн хүн. Насандаа баймгүй буурьтай, талимаарсан гүн бор нүдтэй. Даруухан, дуу цөөтэй гэмээр жаахаан бор хүү. Нүд нь яагаад тийм таахын аргагүй харагддаг, яагаад хүүхэд гэмээргүй тийм буурьтай, тогтуун байдаг нь хичээллэдэг спорттой нь холбоотой болов уу гэмээр. Золжаргалын Тэмүүжин гэдэг 13 настай энэ хүү 11-хэн настайдаа Монгол Улсын нэрийг дэлхийд мандуулж чадсан ховор хүн. Тэрбээр оюуны спортоор хичээллэж эхлээд гурван жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд дэлхийн рекордыг эзэмшиж, эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд цуурайтуулж чаджээ. Монгол хүний оюуны чадамжийг дэлхийд гайхуулж, нотолж яваа бяцхан баатар. З.Тэмүүжин 2016 онд буюу 10 настайгаасаа оюун ухааны спортоор хичээллэж, Х.Хатанбаатар тэргүүтэй оюуны их мастеруудын шавь болжээ. Энэ спортоор хичээллэж эхэлснээс хойш гуравхан сарын дараа улсын аваргын тэмцээнээс анхны медалиа хүртсэн нь жаахан хүүгийн амжилтын эхлэл байж. Богино хугацаанд амжилт гаргасандаа урамшсан тэрбээр хилийн дээс алхаж, эх орноо төлөөлөн дэлхийн шигшмэл тамирчидтай оюунаа уралдуулж, эдүгээ нийт 16 медалийн эзэн, Азийн мастер цолыг хүртээд байгаа юм. Оюуны спортод хөл тавьсан гурван жилийн хугацаанд жаал хүү “Хурдны хөзөр” төрөлд дэлхийн рекордыг эвдэж, өнөөг хүртэл түүний амжилтыг давж чадсан тамирчин гараагүй байгаа аж.
Бахархмаар биш гэж үү. 13-хан настай хүү эх орныхоо нэрийг хилийн чанадад дуурсгаж, дэлхийд монгол хүүгийн оюуны чадамжийг гүйцэх хүүхэд байхгүй байна гэж бодохоор. Тэрбээр 24 секунтэд 52 ширхэг хөзөр цээжилж, түүнийгээ нэг цагийн дараа цээжилсэн дарааллаараа хэлж дэлхийн рекордыг эвджээ. Ерөөс оюуны спорт гэдэг нэг төрлөөр дагнана гэсэн ойлголт байдаггүй. Энэ спортын 10 төрлөөр бүгдээр нь хичээллэх шаардлагатай. Бүх төрөлд оролцож, тэдгээрийн нийлбэр дүнгээр байр эзэлдэг хатуу шалгууртай спорт аж. 10 төрлийн нэгэнд л тааруухан үзүүлэлт гаргавал бусад төрлүүдэд гаргасан амжилт нь ухарна гэсэн үг. Тэгэхээр жинхэнэ уйгагүй, хөдөлмөрч хүний л хичээллэх спорт гэдэг нь илт. Хамгийн бахархмаар нь тэвчээр, нөр их хөдөлмөр, оюуны чадамж шаардсан энэ спортоор монголчууд дэлхийд гайхуулдаг. Энэ спортоор хичээллэдэг ихэр охид Геннисийн номд бичигдэж байсан нь саяхан. Түүний араас З.Тэмүүжин хүү түүчээлж, дэлхийн рекордыг эзэмшээд буй. “Хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Монгол хүүхдүүд. Бид олон улсын тэмцээнд бусад орны тамирчидтай өрсөлдөнө гэхээс илүү хоорондоо өрсөлдөхөөр явдаг. Монгол өрсөлдөгчдөөрөө баримжаалж бэлтгэлээ хийдэг. Олон улсын тэмцээнд гол өрсөлдөөн монгол хүүхдүүдийн дунд л явдаг” гэх түүний яриа бахархал төрүүлэх. Монгол хүүхдүүд оюуны чадамжаараа дэлхийд гайхагдаж байна.
З.Тэмүүжин хүү саяхан Индонез улсын Бали аралд зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Азийн мастер цол хүртсэн юм. Гэвч тэр үүндээ ханаагүй. Энэ цолоос дээш дахиад гурван цол байдаг гэнэ. Түүний хамгийн ойрын зорилго энэ гурван цолыг авах. Тийм ч учраас үеийн хүүхдүүд нь тоглоомын талбайд тоглож байхад, гэртээ эс бөгөөс академдаа бэлтгэл сургуулилтаа хийж байдаг аж. Анх энэ спортоор хичээллэх болсон шалтгаан тун энгийн мэт санагдавч хэн хүнд байдаггүй уйгагүй хөдөлмөрч занг нь илтгэнэ. Жаал хүү эхэндээ гадаад хэлний шинэ үг, математикийн томъёо зэргийг цээжлэх нь түүртэй санагддаг байжээ. Ингээд яавал энэ бүхнийг хялбархан цээжилдэг болох талаар эрэл хайгуул хийсээр эцэстээ энэ бодлоо орхихын даваан дээр ээж нь Х.Хатанбаатар багшийн тухай эчнээ сонсож, хүүгээ түүнд шавь оруулахаар шийджээ. Ингэж л таахын аргагүй гүн бор нүдтэй, томоотой бор хүү Монгол Улсын нэрийг дэлхийн дэмжээнд гаргах эхлэл тавигдсан аж. Н.Золжаргалынх гэх залуухан гэр бүл дөрвөн хүүхэдтэй. Тэдний хамгийн том нь З.Тэмүүжин. Тэд хүүхдүүдээ чадаж байгаа, сонирхож буй бүхнээр нь хөгжүүлэхийг гол зорилгоо болгодог аж. Тийм ч учраас дөрвөн хүүхдээ спорт, урлагийн чиглэлээр сургалтуудад хамруулдаг байна. Оюуны спортын залуухан мастер З.Тэмүүжин л гэхэд тамирчнаас гадна хөгжимчин. Төгөлдөр хуураар хичээллэдэг бөгөөд энгийн сурагчдын 14 хоногт сурдаг тоглолтыг хоёрхон өдрийн дотор эзэмшдэг гайхалтай хөгжимчин гэнэ лээ. Тэр бас бэйсболлын тамирчин. Монголын бэйсболлын холбооны “Алтан бээлий” клубын тамирчин ажээ. Хийсэн бүтээснээрээ аархаад байдаггүй, чимээгүйхэн хөдөлмөрлөж, бүтээж явдаг ховор хүмүүсийн нэг бол З.Тэмжүүжин яах аргагүй мөн аж. Амжилтаас давж амжилтад хүрэхийг мөрөөдсөн даруухан хүүгийн мөрөөдөл биеллээ олсоор. Тэр тэмүүлсээр, хичээсээр, хөдөлмөрлөсөөр.






Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов
Энэ сарын 20-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв
Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Сар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана
Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 97 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 15 иргэний амь насыг аварчээ
Өнөөдөр цагаагчин тахиа өдөр
Өнөөдөр шар морь өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин могой өдөр
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдав
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг х
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин ст
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хайр юмаа”
УИХ-ын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Өнөөдөр хөхөгчин туулай өдөр
“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бу
Ахмад бөхчүүдийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат түрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 зөрчил бүртгэгджээ
Морингийн даваа чиглэлд шинэ зогсоол нэмэгдлээ
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ
Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна
Өнөөдөр улаан луу өдөр
Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан
Ахуйн гал түймэр 12.3 хувиар өсжээ
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд ол

мундаг хүүд баяр хүргье