XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Хөдөлмөрийн баатар цолыг:
- Биеийн тамир, спортын салбарт хүч хөдөлмөрөө зориулж, олимп, тив, дэлхийн уралдаан тэмцээнд амжилттай оролцон, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, олон зуун шавиа сурган дадлагажуулж, шилдэг тамирчид бэлтгэн, олимпизмыг дэлгэрүүлэх, үндэсний болон чөлөөт бөхийг хөгжүүлэх үйлсэд оруулсан гавьяа зүтгэл, үндэсний бөхийн түүхэн уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ардын багш, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олимп, дэлхийн хүрэл медальт, Улсын харцага, профессор, бэлтгэл хошууч Данзандаржаагийн Сэрээтэрт хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын багш цолоор:
- Сэтгүүл зүй, соён гэгээрэл, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж олон зуун өгүүллэг, тууж туурвин, сэтгүүл зүйн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэхэд хичээл зүтгэл гарган, ард олноо соён гэгээрүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Эрдмийн их сургуулийн ахмад багш, доктор, профессор, зохиолч, сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Тугалхүүгийн Баасансүрэн,
Ардын жүжигчин цолоор:
- Монголын балетын урлагийг хөгжүүлэх үйлсэд авьяас билиг, ур чадвараа зориулж, дэлхийн сонгодог болон үндэсний олон арван балетын гол дүрийг мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг бүтээж, балетын урлагийг хөгжүүлэн, залуу хойч үеэ сурган хүмүүжүүлж, балетын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан Гавьяат жүжигчин, Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын гоцлол жүжигчин, балетмейстр Хоролдаваагийн Гэрэлчимэг,
Гавьяат эдийн засагч цолоор:
- Завхан аймгийн “Улиастай ирээдүй хоршоо”-ны дарга Алтангэрэлийн Дашдорж,
Гавьяат хуульч цолоор:
- Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Гүррагчаагийн Алтанчимэг,
Гавьяат багш цолоор:
- Нийслэлийн Ерөнхий боловсролын Монгол-Германы хамтарсан 38 дугаар сургуулийн ахмад багш Цэрэндэндэвийн Дамба,
- АШУҮИС-ийн Дотрын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Сэр-Одын Хишигжаргал,
Хүний гавьяат эмч цолоор:
- Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал, клиникийн профессор Шаравын Мэндсайхан,
- Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төрөх тасгийн эрхлэгч Бадамжавын Эрдэнэбулган,
Гавьяат барилгачин цолоор:
- “Монголын барилгын инженерүүдийн холбоо”-ны зөвлөхүүдийн танхимын гишүүн, “Сонголт дизайн” ХХК-ийн зөвлөх Батсүхийн Бямбажав,
Гавьяат тээвэрчин цолоор:
- Ахмад тээвэрчин Цэдэндагвын Мигиддорж,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
- Ховд аймгийн Булган сумын өндөр настан Мухаавайн Баатар,
Гавьяат малчин цолоор:
- Өмнөговь аймгийн Манлай сумын ахмад малчин Должинсүрэнгийн Бямбажав,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Багануур дулааны станц” ТӨХК-ийн ерөнхий инженер Арчихарын Лхамсүрэн,
- “Траст трейд” ХХК-ийн ерөнхий захирал Мандахын Мөнхбат,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн ахлах тогооч, хоол зүйч Гаваагийн Сэлэнгэ,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
- Үндэсний бөхийн тайлбарлагч Ойдовын Батмөнх,
Гавьяат жүжигчин цолоор:
- “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин Сүрэнхорлоогийн Нэргүй,
Гавьяат дасгалжуулагч цолоор:
- “Монголын гимнастикийн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга, ШУТИС-ийн Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш Галбадрахын Ерөөлбат,
Гавьяат тамирчин цолоор:
- Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, “Аваргууд академи”-ийн тамирчин Түмэнбилэгийн Түвшинтулга,
Сүхбаатарын одонгоор:
- “Шанд ургац” ХХК-ийн ерөнхий захирал Булданаагийн Ганболд,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч Пүрэвдоржийн Мягмардорж,
- “Монгол ванн констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жадамбын Мөнхцэцэг,
- “Юнитра” ХХК-ийн гагнуурын зөвлөх багш Доржийн Алтантулга,
Алтан гадас одонгоор:
- Төрийн банкны ахлах мэргэжилтэн Загдаагийн Оюунчимэг,
- “Бүтээлч үйлс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дамдиндоржийн Эрдэнэбилэг,
- Нийслэлийн Ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургуулийн физикийн багш Пагвагийн Эрдэнэбат,
- “Монгол угсаатан хэл хуурчдын холбоо”-ны тэргүүн Бямбаагийн Нарандэлгэр,
- Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч Нямдоржийн Сансар,
- “Увертюра” хамтлагийн ахлагч, “Анир” студийн гүйцэтгэх захирал Гочоогийн Пүрэвдагва,
- “Монголын тэмээ поло спорт, уралдаан, аяллын холбоо”-ны тэргүүлэгч гишүүн Халзангийн Бямбазориг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Эдийн засаг, хөгжлийн яамны ахлах шинжээч Эрдэнэбилэгийн Ган-Эрдэнэ,
- Оюуны өмчийн газрын Бараа тэмдэг, газар зүйн заалтын шинжээч Ганы Буяндэлгэр,
- “Их үрчин” ХХК-ийн захирал Цэвэгмидийн Ганзориг нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Мөн удахгүй тохиох XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.






Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно
Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Баянгол дүүрэгт нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрүүдийн байршил
Өнөөдөр улаан бич өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа
Номин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна
960 хүүхдийн суудалтай 30 дугаар сургуулийн барилгын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байна
Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Үс засуулбал эд,мал арвижна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өргөтгөсөн худалдааг өнөөдрөөр өндөрлөж, сүлжээ дэлгүүрүүдэд бүрэн хүргэлт хийхийг үүрэг болголоо
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Гангийн үйлдвэрлэлийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Доржжанцангийн Нямсүрэнд Эр
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн
ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуу
Сүхбаатар Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан салбарын зарим албан хаагчдыг Засгийн газрын ша
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Эмгэнэл
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
21 нэр төрлийн төрөлжсөн мэргэжлийн үзлэг, үйлчилгээнд 500 хүүхдийг хамруулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй у
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
