Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Соёлын төв өргөөнд болсон баярын хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож нийслэлчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Хэдийгээр ололт амжилт арвин ч хүн амын төвлөрлийг дагасан агаарын бохирдол, замын түгжрэл, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ зэрэг хүндрэл багагүй байгааг тэрээр хэлэв. Эдгээрийг төр, засаг, нийслэл хот, төрийн болон төрийн бус бүх байгууллага, аж ахуйн нэгж, ялангуяа нийслэлчүүд хамтран зүтгэж байж арилгах учиртайг тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газар 2019 оны 05 дугаар сарын 15-наас хотод түүхий нүүрс оруулахгүй байхаар шийдвэрлэж, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч байгааг хэллээ. “Гэр хорооллыг орон сууцжуулах урт хугацааны бодлого хэрэгжтэл Засгийн газар агаарын бохирдлын эсрэг богино, дунд хугацаанд боломжтой бүх арга хэмжээг авна. Түүхий нүүрснээс татгалзсан шийдвэрээсээ ухрахгүй” гэв.
Цаашид соёл урлагаар дамжуулан ард иргэд, залуучууд, өсвөр үеийнхнийг соён гэгээрүүлэх чиглэлээр цогц бодлого хэрэгжүүлэх хүрээнд Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музей зэргийг ирэх оноос барьж эхлэхээр төлөвлөж байгааг хэлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан илтгэлдээ бүтээн байгуулалтын томоохон ажлуудын талаар дурдаж, үүнд Монгол Улсын Засгийн газар, байгууллага, аж ахуйн нэгж, нийслэлчүүдийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв.
Тухайлбал Замын цагдаагийн гүүрэн гарц, Сонсголонгийн төмөр, бетон хос гүүр, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд анх удаа усан сан, насос станцуудыг ашиглалтад оруулаад байна. Мөн Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн шинэчилж ойрын өдрүүдэд ашиглалтад хүлээн авахад бэлэн болжээ.
1639 онд Ширээт цагаан нуурын хөвөө буюу одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Өндөр гэгээн Занабазарын даахийг үргээх үед “Өргөө” шар бүсийн орд байгуулснаар нийслэл Улаанбаатар хотын түүх бичигдэж эхэлсэн гэж үздэг. Үүнээс хойш 1778 онд өнөөгийн Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндийд төвхнөх хүртлээ 30 шахам удаа буурь сэлгэн нүүсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
