Ая зохиогч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Буяндэлгэрийн Пүрэвсүрэнгийн уран бүтээлийн “Дулаахан намар” тоглолт энэ сарын 11-ний 19 цагаас UB PALACE-ийн концертийн их танхимд болох ажээ. Түүний “Сэтгэлд минь урссан аялгуу Сэтгэлд тань эгшиглээсэй” гэсэн уриа, билэгдэл бүхий энэхүү долоо дахь удаагийн тоглолтын зар өдгөө түмэн олноо ид түгэж байна.

Б.Пүрэвсүрэнгийн энэхүү тоглолтоо нэрлэсэн “Дулаахан намар” дуу бүтсэн түүхээс товч сонирхуулахад тэрээр арван жилийн өмнөх тэр нэг өдөр Монгол улсын гавъяат жүжигчин С.Жавхлангийн аавын төрж өссөн Увс аймгийн Өмнөговь сумын нутагт ая данг нь тааруулан урлаж бүтээсэн гэдэг. Тэр өдөр С.Жавхлангийн аавдаа зориулж анх дуулсан энэ дууг сонсох дуртай хүмүүс сүүлийн үед улам олширч буй аж. Мөн Б.Пүрэвсүрэнгийн талаар хөгжмийн зохиолч, нийтийн дууны уран бүтээлч, дуулаачид, шүтэн бишрэгчид нь “Гавъяатын энтэй авъяастан” гэсэн том үнэлэмжийг тэрүүхэндээ хааяа хэлэлцэж суух нь бас санаандгүй хэрэг биш болов уу.
Тиймээс ч “Дулаахан намар” тоглолтонд С.Эрдэнэцэцэг, Л.Болдбаатар нарын гавъяатуудаас гадна Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хорь гаруй дуучид түүнтэй хамтран бүтээж нийтэд хүргэсэн ая дуугаа үзэгч олондоо өргөн барих ажээ. Мөн тэдний дотор Өвөр Монголын дуучин н.Давшилт, Н.Сахиа нар багтсан байна. Иймээс үзэгч олон маань “Дулаахан намар”-тай хамт нэгэн үдшийг UB PALACE-ийн концертийн их танхимд Б.Пүрэвсүрэнгийн аялгуугаар бүтсэн яруу тунгалаг, тансаг хэмнэл бүхий уран бүтээлүүдийг дуу хуур, инээд хөөртэй, нижгэр өнгөрүүлэх юм байна.
Билет захиалгыг: 99883031 98003031
https://www.ticket.mn/– ээс захиалаарай

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр цагаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна
Шинэ клип: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
Өнөөдөр цагаан луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 зөрчил бүртгэгджээ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн и
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
