Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийсэн залуучуудын чуулган, уулзалт, хэлэлцүүлэг, нийт 330 залуучуудын салбар зөвлөлөөс олон чухал санаачилга гаргасан бөгөөд залуу гэр бүлүүд хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх, хүүхдүүддээ цаг гаргах, гэр бүлийн таатай орчинг бүрдүүлэх ажлуудыг дэмжиж, төрийн бодлого, хөтөлбөрт залуучуудын санал, санаачилгыг тусгахыг хүссэн юм.
Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон, Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас залуу гэр бүлүүдийг зохистой цахим хэрэглээтэй болгох, хүүхдээ зөв хүмүүжүүлэх орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 894.496 өрхүүд үдэш бүр хүүхдүүддээ үлгэр ярьж өгөхийг уриалж, 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг “ҮЛГЭРЧ ЭЭЖ, ААВУУДЫН ӨДӨР” болгох уриалга гаргаж байна.
Үлгэрч ээж, аавуудын өдрөөр нийт ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн 261.354 хүүхдүүд ээж, аав, ах эгчдээ үлгэр ярьж өгөхийг хүссэн захидал бичиж оролцох ба мөн фэйсбүүк хэрэглэгч бүр үлгэрийг сурталчлах, хэвлэл мэдээллийн байгууллагууд үлгэрээр эфирээ нээж, хаах, үүрэн операторын байгууллагууд уг уриалгыг дэмжсэн зурвас явуулахыг уриалж байна.
Цаашид энэхүү аяныг нийслэл, дүүргүүдийн болон аймаг орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төвөөс “Үлгэрч ээж, аавуудын 1 сарын аян” болгон өрнүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.
Мөн залуучуудын гаргасан саналын дагуу залуу гэр бүлүүдэд хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох уриалга, “Би халамжтай аав аян”, “Залууст ээлтэй үйлчилгээ” зэрэг олон ажлуудыг наймдугаар сараас эхлэн орон даяар зохион байгуулж байна.
Хүүхдэдээ өдөр бүр үлгэр ярьж өгснөөр
- Хүүхдийн сэтгэн бодох чадвар сайжирна.
- Орой унтахдаа утас, цахим тоглоом тоглох бус ном унших дадал хэвшил бий болно.
- Залуу гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага нэмэгдэнэ.
- Гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдүүлнэ.
- Хүүхэд өөрөө ном унших сонирхол, сэдэл төрөхөөс гадна
Ёс суртахуун, өв уламжлал, ураг, удмын боловсрол олгох, эх оронч сэтгэлгээг бий болгоход үлгэрийн ач холбогдол нэн чухал байна гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
