Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулгатай ярилцлаа.
-Дотоодын цэргийн 805 дугаар ангийн үүх түүхээс хуваалцахгүй юу? Эндээс яриагаа эхэлье
-Дотоодын цэргийн 805 дугаар анги үүсгэн байгуулагдаад 84 жил болж байна. Дотоодын цэргийн ууган анги. Анх БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 1935 оны 8-р сарын 29-ны өдрийн 321-р тушаалаар “Дотоодын цэргийн тусгай салаа”-наас улбаатай бөгөөд Дотоодын явдлын яамны сайдын 1945 оны тушаалаар “Хамгаалах хороо” БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1979 оны тогтоолоор “Харуулын тусгай хороо”, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1979 оны нууц тогтоол, Сайд нарын зөвлөлийн 1979 оны тушаалаар УЦСЕГ-ын 0230 дугаар тусгай хороо” ЦЕГ-ын даргын 1992 оны тушаалаар “Дотоодын цэргийн 805 дугаар анги, мөн даргын 2014 оны тушаалаар Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Олон нийтийн авулгүй байдлыг хангах бүтцэд шилжүүлж, Хамгаалалтын гуравдугаар газар болгон байгуулалтын нэрийг өөрчилсөн. Анх фронтоос олзлогдсон, хил давсан этгээдийг харгалзан хамгаалахаарүүргийг гүйцэтгэдэг байсан бол, 1945 онд чөлөөлөх дайнаас олзлогдсон Японы цэргүүдийг харгалзах үүргийг гүйцэтгэж байсан түүхтэй.
Харин өнөөдрийн байдлаар манай анги Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хангаж, улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшиг, аюулт үзэгдэл, осол аюул тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч ачаа тээшийг харгалзан хүргэх зэрэг үндсэн үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.
Тухайлбал, улсын онц чухал объектуудын нэг болох “Усны хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж”-ийг хамгаалах нь хариуцлагатай бөгөөд хүнд ажил. Учир нь нийслэлийн нэг сая гаруй иргэдийг эрүүл, аюулгүй усаар ундаалахад Монгол Улсын Дотоодын цэрэг 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Дотоодын цэрэг нь тайван цагт бие даасан үүрэг гүйцэтгэдэг бөгөөд дайны байдлын үед зэвсэгт хүчний бүтцэд үүрэг гүйцэтгэдэг нь бусад хууль, хүчний байгууллагаасаа онцлогтой.
ЦЕГ-ын дарга Дотоодын цэргийн командлагч С.Баатаржав “Эх орон тайван, иргэд амар амгалан, онцгой объект зөрчилгүй өглөөг угтвал тэнд эгэл баатрууд чимээгүй тулаанд, тэвчээр, тэмцлийн дүнд ялсан нь тэр” гэж хэлсэн байдаг. Энэ бол яахын аргагүй үнэн үг. Манай алба хаагчид хариуцлагатай, дайчин, шантрашгүй зан чанарын хүчээр л энэ ажлыг гал алдахгүй үргэлжлүүлж байна.
-Дотоодын цэргүүд улсын онц чухал объектыг хамгаалдаг шүү дээ. Онцгой обьектыг хамгаалах үйл ажиллагааны тухай сонирхуулахгүй юу?
-Монгол Улсын Засгийн газраас тогтоосон онцгой ач холбогдол бүхий байгууллага, үйлдвэр, барилга байгууламжийг Улсын онц чухал обьект гэдэг. Обьектын хамгаалалт гэж улсын онц чухал обьектын хэвийн ажиллагааг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалж байгаа обьектод нэвтрэх хүн, эд зүйл, тээврийн хэрэгслийг шалгах, хамгаалалтын бүсэд тогтоосон дэглэм, журмыг сахиулах цогц үйл ажиллагааг ойлгодог.
Дотоодын цэрэг дэлхийн олон оронд байдаг. Жандармери, үндэсний гвард, зэвсэгт цагдаа гэх мэтчилэн өөр өөр нэршилтэй боловч гүйцэтгэж байгаа чиг үүргийн хувьд манайхтай ижил төстэй. Аль ч орны дотоодын цэрэг улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, хууль сахиулах салбарын байгууллагуудтай харилцан ажиллаж, террорист халдлага, үймээн самуун гарсан үед дэг журам тогтоох, сөрөг тусгай ажиллагаа явуулахаас гадна улсын онц чухал объектыг хамгаалах, томоохон осол, сүйрэл, байгалийн гамшиг тохиолдсон үед сэргээн босгох, хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлж ажилладаг чухал алба.
Тийм ч учраас УИХ-аас 2017 онд Дотоодын цэргийн тухай хуулийг шинээр баталснаар дахин байгуулсан. Дотоодын цэрэг нь тайван цагт мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулж, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн цэргийн байгууллага.
-Улсын онцгой объектыг хамгаалж байгаа алба хаагчдын ажиллах нөхцлийг хэрхэн сайжруулсан бэ?
Албан үүрэг гүйцэтгэх орчин нөхцлийг сайжруулах тал дээр ЦЕГ болон Дотоодын цэргийн штабаас анхаарч ажилладаг. Улсын онц чухал объектын хамгаалалтын стандарт гэж байдаг. Үүний дагуу тоног төхөөрөмж, тохижилт, бичиг баримтууд, халуун дулааныг нь хүртэл бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Өнөөдөр алба хаагчид маань стандарт хангасан байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж хэлж болно. Өвлийн хүйтэнд, зуны халуунд гадаа зогсож байгаа алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл, хувцсаар хангах нь сайн ажиллах нэг үндэс гэж хэлж болно.
Алба хаагчид руу чиглэсэн бие бялдарыг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх, сахилга хариуцлагын зөрчил гаргахгүй байх тал дээр анхаарч, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг. Алба хаагчиддаа төр засгийн бодлого болон удирдлагаас өгсөн шийдвэрийг танилцуулах, алба хаагчидын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэрийн сургалт, ухуулга сурталчилгааны ажлыг түлхүү зохион байгуулж байна. Мөн ЦЕГ-аас зохион байгуулж байгаа “Зөв хэвшил, хандлага” аяны хүрээнд алба хаагчид руу чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байна.
-Ирэх жилээс хугацаат цэргийн алба хаагчдыг татан авна гэж байсан. Энэ талаар тодруулбал?
-2020 оноос хугацаат цэргийн алба хаагчдыг хүлээн авах ажилтай холбоотой бэлтгэл ажлууд хийгдэж байна. Хугацаат цэргийн алба хаагчдыг байрлуулах цэргийн байр шинээр барих ажлыг төлөвлөөд байна. Мөн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон ажлыг төлөвлөсөн. Дотоодын цэргийн 805-р анги маань үүсгэн байгуулагдсаны түүхт 85 жиийн ой 2020 онд тохионо. Улсын онц чухал болон бусад объектыг хамгаалалтад орчин үеийн дэвшилтэт техник хэрэгслийг нэвтрүүлэх, хугацаат цэргийн алба хаагчид байрлах цэргийн байр, шинээр барих ажлыг төлөвлөн үе шаттайгаар хийж байна. Энэ дашрамд удахгүй болох Дотоодын цэргийн түүхт 85 жилийн ойн мэндийг ахмад дайчид болон алба хаагчиддаа хүргэе.
-Та энэ албанд хэд дэх жилдээ зүтгэж байна вэ?
Миний хувьд бага байхаасаа л энэ мэргэжлийн сайханд дурлаж өссөн. Манай өвөө цэргийн хүн, Хатанбаатарын цэрэгт туг баригчаар явж байсан гэдэг. Нагац нар маань бас цэргийн хүн байсан юм. Тэгээд багаасаа л цэргийн хүмүүсийн дунд өссөн хүн болохоор цэргийн хүн болохыг мөрөөдөж энэ мэргэжлийг сонгосон. Хугацаат цэргийн албанд 1995 онд татагдаж ирээд л энэ албанд эргэлт буцалтгүйгээр орж, энэ мэргэжлээр өдий хүртэл ажиллаж байна. Хилийн цэргийн дээд сургуулийг командын мэргэжлээр, Батлан хамгаалах их сургуульд команд оператив тактик мэргэжлээр, мөн ОХУ-д Дотоод явдлын академид суралцаж төгссөн.
Энэ албанд 24 жил зүтгэхдээ харуулын дарга, салааны дарга, салбарын орлогч ротын орлогч, ротын захирагч гэх зэргээр анги байгууллагын дотоодод байдаг бүхий л албан тушаалыг хашиж үзсэн дээ. Дотоодын цэрэгт байлдагч цолоос хурандаа цол, жагсаалын цэргээс ангийн захирагч хүртэл ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хийж байсан ажлаас Ротын захирагч байсан үе минь их сайхан санагддаг юм. Залуу насны эрч хүч, бяр чадал шаардсан ажил шүү дээ. Тэр цаг хугацаанд олон аавын хүүхдүүдийг Монгол Улсын үндсэн хуулиар цэргийн албаа хаалгаж, эр цэрэг болгон хүмүүжүүлсэн.
Энэ албыг сонгосондоо өдөр бүр бахархалтай байдаг. Миний хариуцаж байсан рот 2001 онд цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудаас ажил үйлсээрээ тэргүүлж Тэргүүн байр эзлэж, ЦЕГ-ын Тэргүүний хамт олон болж байсан. Мөн тэргүүний аварга хамт олон болж байлаа. Энэ цаг мөчүүдэд тухайн ротын хамт олонтойгоо хамт байсандаа маш их бахархдаг. Түүнчлэн улс орны дотоод аюулгүй байдлын төлөө өдөр бүр л энэ биеэ зориулан ажиллаж байгаа алба хаагчидтай мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа баяртай байдаг.
Энэ завшааныг ашиглан Улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж хамтран ажиллаж байсан ахмад дайчид, одоо ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүндээ энэ өдрийг мэндийг хүргэе.
-Ярилцсанд баярлалаа.




“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь аварчээ
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв
Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд Э.Оюунболд арслан түрүүлэв
“Өмгөөлөгч эмэгтэйчүүд” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа
Дуучин С.Бичүү ээждээ зориулж “дуун суварга” бүтээлээ
Өнөөдөр шарагчин туулай өдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Норвегийн Улаан загалмайн нийгэмлэгт зочиллоо
Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.7 байна
Говь-Алтай аймагт хорт хавдрын нас баралт буурсан үзүүлэлттэй гарчээ
Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
Улаанбаатарт өдөртөө -11 градус хүйтэн
Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний 90 жилийн ой тохиож байна
Өнөөдөр хөхөгчин гахай өдөр
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвег улсад айлчилна
2026 оныг ГБХНХЯ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалаа
“Хөх сувд” мөсний баяр эхэллээ
“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбо
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
Улаанбаатарт өдөртөө -14 градус хүйтэн
Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөл
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурчээ
“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно
Зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байна
Өнөөдөр улаагчин үхэр өдөр
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
