Ираны нэрт жүдоч, дэлхийн хошой медальт, Саид Моллаеи Монгол Улсын иргэн болжээ. Ингэснээр тэрээр энэ сарын 12-14-нд болох БНХАУ-ын Чиндаод болох Мастерсын тэмцээнд манай улсын нэр дээр анх удаа зодоглоно.
Улс төрийн асуудлаас болоод Ираны иргэншлээс татгалзсан Саид Моллаеи манай улсын иргэншил авч, улмаар Монголын жүдо бөхөд зүтгэхээр шийджээ.
Эрэгтэйчүүдийн 81 кг-д сүүлийн гурван жил дараалан дэлхийн дэвжээнд медалийн төлөө өрсөлдсөн С.Моллаеи 2017 онд хүрэл, өнгөрсөн жил алтан медаль хүртсэн. Харин энэ жилийн ДАШТ-ий үеэр Израилийн Саки Мукитай барилдах магадлалтай байсан юм. Израиль бөхтэй барилдуулахгүй гэж түүнийг дарамталсан тул Бельгийн Матиас Касстай барилдахаас татгалзсан билээ.
Ираны иргэншлээс татгалзсан Саед өнгөрсөн хугацаанд Германаас улс төрийн орогнол хүссэн ч иргэншил авч чадаагүй. Тэрээр Олон улсын жүдо бөхийн холбооны дүрвэгчдийн багийн нэр дээр тэмцээнд оролцож байв.Дүрэм ёсоор бол С.Моллаеи Монголын иргэншил авч, бүхнийг шинээр эхэлвэл дэлхийн чансааны оноогоо хасуулах ёстой юм. Гэхдээ IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо улс төрийн шаардлагаар иргэншлээ сольсон С.Моллаеиг онцгой нөхцөл байсан хэмээн үзэж, оноог нь хэвээр үлдээжээ.
Эрэгтэйчүүдийн 81 кг-д С.Моллаеигаас гадна О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, Б.Гаажадамба нарын бөхчүүд бий. Одоогоор О.Ууганбаатар дэлхийн чансааны 17-д, Н.Дагвасүрэн дэлхийн чансааны 27-д жагсаж байгаа. Харин С.Моллаеи дэлхийд чансаагаар гуравдугаарт бичигдэж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
