Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр МУГТ Э.Содномпилжээд “Нийслэлийн хүндэт иргэн” тэмдэг гардууллаа. Тэрбээр 19 дэх “Нийслэлийн хүндэт иргэн” болж байгаа юм. Э.Содномпилжээгийн хувьд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн. Үүнээс хойш тэрбээр дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга, Азийн цомын тэмцээний аварга, мөн УАШТ-ий таван удаагийн аварга зэрэг бахдам амжилтуудын эзэн болсон. Э.Содномпилжээ өнгөрсөн долдугаар сард Казакстаны Нур-Султан хотноо пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг-ыг өргөж түрүүлсэн дэлхийн дээд амжилтыг “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгээд байгаа. Казакстанд үзүүлсэн энэ амжилт бол өөрийнхөө өмнө эзэмшиж байсан дээд амжилтаа гурван кг-аар ахиулсан дэлхийн дээд амжилт гэдгээрээ онцлогтой билээ. Хүндийн өргөлт-пауэрлифтингийн төрөлд хөгжлийн бэрхшээлтэй байтугай жирийн хүн өрсөлдөхөд хүнд төрөл билээ. Гэвч тэрбээр энэ спортод жирийн тамирчидтай эн тэнцүү өрсөлдөж, эх орныхоо нэрийг тив дэлхийд тогтмол өндөрт өргөж яваа нэгэн юм. Эх орныхоо нэрийг өндөрт өргөн, өргөсөн тангарагтаа үнэнч яваа тэрбээр ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороонд харьяалагддаг. Түүний хувьд Улаанбаатар хотод төрж өссөн бөгөөд тамирчин хүний тэсвэр тэвчээр, уйгагүй хичээл зүтгэлийнхээ ачаар тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа гавьяагаараа төрөлх хотынхоо “Хүндэт иргэн” боллоо.
Шагнал гардуулах үеэр НИТХ-ын дарга Р.Дагва “Нийслэл хотын хамгийн дээд шагнал болох “Хүндэт иргэн” цол тэмдгийг 2014 оноос хойш анх удаа өнөөдөр пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээд гардуулж байна. Салбар бүртээ манлайлж түүхэн амжилт тогтоосон иргэдэд гардуулдаг уг шагналыг Э.Содномпилжээ тамирчны сүүлийн жилүүдэд тив дэлхийд гаргасан өндөр амжилтуудыг нь үнэлж олгохоор шийдвэрлэсэн. Олон, олон залуусын тэсвэр тэвчээрийн үлгэр дуурайлал болж яваа залуу үеийн төлөөлөл болсон тамирчинд энэхүү шагналыг олгож байгаа нь цаашид хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хотын соёлыг түгээх элч болоорой хэмээх хариуцлагыг давхар үүрүүлж байгаагийн илрэл юм шүү” хэмээн онцлон хэллээ.
Харин Э.Содномпилжээ “Миний гаргасан амжилтыг өндрөөр үнэлж өндөр дээд, нэр хүндтэй шагналаар шагнасан Нийслэлийн удирдлагууддаа баярлалаа. Нийслэл хотынхоо хүндэт иргэн гэх хүндтэй нэр хүндийг өргөж, хотынхоо үлгэр жишээ иргэн нь байх болно. Цаашид бэлтгэл сургуулилтаа хичээнгүйлэн хийж дэлхийн номер нэг гэсэн энэ амжилтаа хадгалж үлдэхийн төлөө улам илүү хичээж, Токио-2020 олимпийн наадамдаа бэлдэж байна” гэлээ.
Дашрамд дуулгахад, өнөөдрийн байдлаар нийслэл хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан 19 эрхэмд “Нийслэлийн хүндэт иргэн” шагналыг гардуулаад байгаа аж. Хамгийн сүүлд 2014 онд нэрт хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржид уг нэр хүндтэй шагналыг гардуулсан юм.

“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
