Монгол Улсын Засгийн газраас Шинжлэх ухаан, технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг академич Б.Бямбаа “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлээрээ хүртэж, 100 сая төгрөгийн эзэн боллоо. Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд биечлэн гардуулж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэж, үг хэлэв.
Тэрбээр, Танд болон танаа хамт олон, судлаачдын багт дахин баяр хүргэж, эрдэм судлалын их ажилд нь амжилт хүсье. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Б.Бямбаагийн тус бүтээл нь Мал эмнэлгийн хүрээлэнд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хийгдсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүн юм.
Тус бүтээл нь үндэсний баялаг болсон мал сүргийг паразиттах өвчнөөс эрүүлжүүлэх төдийгүй паразит зооноз, бэтэг, финоз зэрэг хэд хэдэн аюулт өвчнөөс хүн амыг хамгаалах, цаашлаад үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд томоохон үр нөлөө үзүүлэх ажил болсон гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.
Академич Б.Бямбаагийн бүтээсэн Авермонмек, Альмонзол эм бэлдмэлүүд үйлдвэрлэлд нэвтэрч, дотооддоо үйлдвэрлэх болсноор гадаадын ижил төстэй бүтээгдэхүүн худалдаж авах үнэтэй харьцуулахад даруй 147.4 тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгосон гэж эдийн засагчид тооцоолон гаргасан нь энэхүү бүтээлийн үнэ цэнэ, ач холбогдлыг илтгэн харуулж байгаа юм.
Цаашид Монгол Улсын Засгийн газраас шинжлэх ухааны салбарт гарч байгаа дэвшилтэт, шинэлэг ажлууд, эрдэмтэн мэргэдийнхээ шинэ мэдлэг, оюуныг бий болгох хичээл зүтгэлийг дэмжиж хамтран ажиллах болно гэлээ.
Академич Б.Бямбаа хэлэхдээ уг шагнал нь шинжлэх ухаанчдад урам зориг, итгэл хүлээлгэж байна гээд, Төрөөс шинжлэх ухааны салбарт анхаарлаа хандуулж, салбарын нэгдсэн чуулганыг зохион байгуулж, бодлогын болон санхүүжилтийн дэмжлэг үзүүлж буй Ерөнхий сайд, салбарын сайд нарт талархал илэрхийлээд, хичээн ажиллана гэсэн юм.


Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ

Бүтээлийг нь хэрэглэгч үнэлэн худалдаж авдаг юм биш үү.