Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газраас 2019 онд хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа танилцуулж байна.
1. Архивын ерөнхий газрын 92 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 126 дугаар зарлигаар Архивын ерөнхий газрыг төрийн дээд шагнал “АЛТАН ГАДАС” одонгоор шагнасан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Tүүхийн улбаа тээсэн нэг хуудас цаас ч тонн тонн алтнаас үнэтэй” хэмээн онцлон хэлсэн юм.


2. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Архивын ерөнхий газрын ахмад ажилтан Цагааны Дүүдээг “Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнасан.


3. “Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл”- ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 19 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Засгийн газрыг төлөөлж тус улсын Экспорт-Импорт банкны Зээл хариуцсан гүйцэтгэх захирал, ноён Шин Дог Юн нар 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гарын үсэг зурснаар албан ёсоор төсөл эхэлсэн.


4. Олон улсын архивын зөвлөлийн Зүүн Aзийн бүсийн салбар зөвлөлийн Удирдах зөвлөлийн хурлаар /EASTICA/ АЕГ удирдах зөвлөлийн гишүүнээр дахин 4 жилийн хугацаатай сонгогдсон бөгөөд хурлын үеэр архивын салбарт хамтран ажиллахаар Япон улсын Үндэсний архивын газартай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан.


5. Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс – Оросын Холбооны улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаан 07 дугаар сард зохион ОХУ-ын Эрхүү мужид зохион байгуулагдаж хурлаар Халх голын орчим дахь зэвсэгт мөргөлдөөний 80 жилийн ойд зориулсан хамтарсан үзэсгэлэнг Улаанбаатар хотноо, “УБ төмөр зам” ХНН-ийн 70 жилийн ойд зориулсан “Хөгжилд хөтөлсөн Ган зам” сэдэвт үзэсгэлэнг Оросын талтай хамтран Эрхүү хотноо, мөн “Халх голын орчим дахь зэвсэгт мөргөлдөөн. 1939 оны Тав-есдүгээр сар” сэдэвт баримт бичгийн эмхэтгэлийн нээлтийн арга хэмжээг Улаанбаатар хотноо тус тус зохион байгууллаа.


6. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшинг тогтоох, дүгнэлт хийх, түүний үндсэн дээр цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойлох зорилгоор “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг 2019 оны 06-12 дугаар сард зохион байгуулж нийт 176 төр, захиргааны байгууллагууд хамрагдсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сард МУ-ын Засгийн газарт тайлагнахаар бэлтгэл ажлыг хангаад байна.


7. “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний” жилийн хүрээнд архивын холбогдолтой мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх, лавлагаа, мэдээллийн цогц үйлчилгээг нэг дороос тасралтгүй иргэдэд үзүүлэх зорилгоор байгууллагын цахим хуудсыг шинэчлэн шинэ өнгө төрж, формат, мэдээ, мэдээллээр баяжуулсан бөгөөд видео болон аудио хэлбэрээр мэдээ бэлтгэн оруулах боломжтой болсоноороо онцлог болсон бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан байгууллагаас үзүүлж буй үйлчилгээний танилцуулгыг дохионы хэлээр бэлтгэн олон нийтэд хүргэсэн.


8. Наймдугаар Богд Жибзундамба хутагт мэндэлсний 150 жилийн ойд зориулан Монголын Үндэсний музей, Монголын Бурхан шашинтны төв – Гандантэгчилэн хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жибзундамба хутагт” сэдэвт архивын баримт, гэрэл зураг, эд өлгийн үзэсгэлэнг зохион байгуулж, олон нийтийн хүртээл болгосон.


9. 2019 оны 8 сарын 26-ны өдөр Баянхонгор аймагт төрийн архивын зориулалтын анхны барилга ашиглалтад орж, нээлтээ хийсэн. Тус барилга нь тэнхлэгээрээ 24м х 24м хэмжээтэй, гурван давхар бөгөөд 1512,6 м2 талбайтай, 498,7 м2 бүхий 6 хадгаламжийн сантай, сургалтын болон уншлагын, үйлчилгээний гэсэн 3 танхимтай, ажлын 8 өрөөтэй хийн болон усан хосолсон галын автомат системтэй, агааржуулалттай, дохиолол хамгааллын болон камерийн хяналтын системтэй архивын зориулалттай барилга юм.

10. МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Аюудайн Очирын хувийн хөмрөгийг хүлээн авч Үндэсний төв архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэлтээр авсан бөгөөд түүний үйсэн ном нь ҮТА-ын сан хөмрөгийн эх сурвалжийн түүхэн цаг үеийг урагшлуулж байгаагаараа онцлог юм.

Түүнчлэн Ардын жүжигчин, Зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн гар бичмэл, нот, дуу авианы сан хөмрөг хувь хүн болон албан байгууллагад хадгалагдаж байсныг “Л.Мөрдорж сан”-тай хамтран ҮТА-ын сан хөмрөгт хүлээн авч, нөхөн баяжуулсан. Мөн Монгол Улсын шинжлэх ухааны академич нарын хувийн хөмрөгийг анх удаа ҮТА-т үүсгэсэн.




11. Архивын ерөнхий газрын ахмад ажилтнуудад зориулан “Ахмадын сан байгуулан, ажиллуулах журам”-ыг ерөнхий газрын даргын тушаалаар батлуулан, хэрэгжүүлж байна. Түүнчлэн ахмадын өргөөг шинэчлэн тохижуулж, ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог сайжруулах, тэдний дурсамж, зөвлөгөөг сонсох зорилгоор “Бидний бахархал” цуврал лекц, “Багш-Шавь” сургалтыг тус тус зохион байгууллаа.




Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
