Автотээврийн Үндэсний төв (АТҮТ) энэ оныг “Хариуцлагатай, аюулгүй тээврийн жил” болгон зарлаад байна. Тус байгууллага өнгөрсөн оныг “Тээврийн ухаалаг систем хөгжүүлэх жил” болгон үйлчилгээг илүү хялбар болгоход анхаарч ажилласан талаар АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдах хэлтсийн дарга К.Айдос удирдах ажилтнуудын уулзалт дээр мэдэгдэв.
Өнгөрсөн жил тээврийн хэрэгслийн улсын дугаарыг цахимаар захиалж, харах боломжийг бүрдүүлсэн. Энэ 2020 онд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд илүү анхаарч ажиллахаар болоод байгааг тэрээр хэллээ. Энэ хүрээнд орон нутаг дахь тээврийн хэрэгслүүдийг оношилгоонд бүрэн хамруулахаар болоод байна.
АТҮТ-ийн дэд захирал Х.Баярхүү, “Нийт тээврийн хэрэгслээс жилд 650 мянга орчим нь техникийн үзлэгт орж байна. Үлдсэн 600 мянга орчим нь хамрагдаж чадахгүй байна” гэв. Үүний шалтгаан нь иргэд ашиглахгүй байгаа тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулдаггүйтэй холбоотой байна. Мөн аймаг, орон нутгийн иргэд тээврийн хэрэгслээ оношилгоонд бүрэн хамруулж оруулахгүй байна гэв. Тиймээс энэ жилээс техникийн үзлэг, оношилгоонд хамруулж оруулаагүй тээврийн хэрэгсэл, автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, энэ чиглэлээр ТЦА-ынхантай хамтарч ажиллана гэдгээ АТҮТ мэдэгдэж байна.

Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
