Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутны холбооноос өчигдөр мэдэгдэл гаргасан байна.
Уг мэдэгдэлд,”2020 оны нэгдүгээр сараас эхлэн Ухань хотод дэлгэрсэн уушгины хатгалгаа үүсгэгч шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотой Ухань хотод суралцдаг оюутан залуусын талаарх буруу ойлголт “фэйсбүүк”, “твиттер” гэх мэт олон нийтийн сүлжээгээр тарж байгаатай холбогдуулан үнэн бодит мэдээллийг хүргэх нь:
2019-2020 оны хичээлийн жилд БНХАУ-ын Ухань хотод Монгол Улсын нийт 253 оюутан суралцдаг гэсэн албан ёсны бүртгэл мэдээлэл байна. Үүнээс хичээлийн жилийн эхний хагас жилийн байдлаар 204 оюутан тогтмол суралцаж байна.
Халдварт өвчний вирус тархахаас өмнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 100 гаруй буюу ихэнх оюутан эх орондоо очсон байсан. Харин коранавирусийн шинж тэмдэг анх илэрч, нийтэд зарлагдсанаас хойш буюу 2020 оны нэгдүгээр сард 70 орчим монгол оюутан эх орон руугаа болон бусад гадаадын улс руу амарч, аялахаар зорчсон байна.
Өнөөдрийн байдлаар Ухань хотын том зургаан сургуульд 30 гаруй монгол оюутан залуус байгаа бөгөөд тэдгээр оюутнуудад ямар нэгэн өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй.
Дээрх оюутнууд нь тус тусын сургуулиудынхаа гадаад оюутны оффис, БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутны холбоо, БНХАУ-д байрлах Монгол Улсын Элчин сайдын яам, ГХЯ, ЭМЯ-тай тогтмол харилцаа холбоотой байж зөвлөмж, зааварчилгааг өдөр тутам авч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж байна.
Тиймээс та бүхэн зарим нэгэн хариуцлагагүй иргэний олон нийтийн цахим сүлжээгээр тарааж буй буруу ташаа мэдээлэлд автахгүй байхыг уриалъя” гэжээ.

Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
