ХЗХ-ны бүх гишүүдийн ээлжит хурлыг дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн дотор хуралдуулж, хурлын тэмдэглэл холбогдох материалыг хурал зохион байгуулснаас хойш 30 хоногийн дотор Хороонд ирүүлдэг. Бүх гишүүдийн хурал хуралдуулах шийдвэрийг тэргүүлэгчдийн зөвлөл гаргах бөгөөд хурлын зар, хэлэлцэх асуудлын жагсаалтыг хурал хуралдахаас 30-аас доошгүй хоногийн өмнө гишүүн бүрт хүргэдэг.
Бүх гишүүдийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг заавал хэлэлцүүлнэ. Үүнд:
- ХЗХ-ны тухайн жилийн үйл ажиллагааны тайлан
- ХЗХ-ны санхүүгийн тайланг хэлэлцэж, орлого хуваарилах, алдагдал нөхөх шийдвэр гаргах талаар
- Тэргүүлэгчдийн зөвлөлийн тайлан
- Хяналтын зөвлөлийн тайлан
- Хурлаар хэлэлцэхээр баталсан бусад асуудал зэрэг.
Бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд дараах мэдээллийг тусгасан байна. Үүнд:
- Хурал болсон он, сар, өдөр, газар, хугацаа
- Хурлын ирцийн талаарх мэдээлэл
- Хурлын нарийн бичгийн дарга, тооллогын комиссын гишүүдийн нэр, сонгосон саналын хувь
- Хурлаар хэлэлцсэн асуудлын жагсаалт
- Хурлын санал хураалтын арга, хэлбэр
- Хурлаар хэлэлцсэн асуудалд өгсөн зөвшөөрсөн, татгалзсан, түдгэлзсэн саналын тоог асуудал тус бүрээр гаргана.
Бүх гишүүдийн хурлыг тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга (хоршооны дарга) удирдаж, хурлын шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
Хурлын тэмдэглэлд хурлын явцын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй бичиж, холбогдох баримтуудыг хавсаргах бөгөөд хуралд оролцсон гишүүд (овог, нэр) гарын үсэг зурж баталгаажуулсан байх шаардлагатай. Мөн тэмдэглэл хөтөлсөн гишүүн (хурлын нарийн бичгийн дарга) болон тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга (хурал даргалагч) гарын үсэг зурна.
ХЗХ-ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, холбогдох баримтыг ирүүлэхдээ дээрх шаардлагуудыг хангаагүй тохиолдолд Хороо материалыг хүлээж авахгүй бөгөөд хоршоо дахин хурал хийх шаардлага гарна. Иймээс Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, холбогдох журам, хоршооны дүрэмд нийцүүлэн бүх гишүүдийн хурлаа хийж, бүрэн гүйцэт, шаардлага хангасан хурлын материалыг тогтоосон хугацаанд Хороонд ирүүлэхийг нийт хадгаламж, зээлийн хоршоодод анхааруулж байна.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
