Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Их Хурал Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан. Энэхүү хуульд “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшилд буй Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс олсон орлогоос төр ногдох өгөөжийг барьцаалсан үнэт цаас гаргах замаар Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр заасан юм. Монгол Улсын Засгийн газар Салхитын мөнгө, алтны ордыг төрийн мэдэлд авах шийдвэр гаргаж, энэ дагуу шуурхай арга хэмжээ авч Салхитын мөнгө, алтын ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК богино хугацаанд шуурхай ажиллаж, “Эрдэнэс” бондыг дотоодын санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд арилжаалж, үнэт цаасаар босгосон хөрөнгийг Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөхөд зарцуулж байна.
“Эрдэнэс бонд” үнэт цаасаар босгосон хөрөнгөөр 228,493 иргэн 6 сая төгрөг, түүнээс доош дүнтэй зээлийн төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөж (үүний 43,892 иргэн 1 сая төгрөг хүртэлх зээлтэй), 194,807 иргэн 1 сая төгрөгийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мөнгөжих үнэт цаас эзэмших замаар нийт 423,300 тэтгэвэр авагч иргэн байгалийн баялгийн өгөөжөөс хүртэх юм.
“Эрдэнэс Монгол” ХХК өнөөдөр /2020.02.21/ Төрийн банк, ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Улаанбаатар хотын банк Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитрон банктай “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар (Эрдэнэс бонд) төлөх тухай гэрээ”-г байгуулж байна. Ингэснээр Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тэглэж, тэтгэврээ бүрэн авах баталгаатай боллоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Сар шинийн босгон дээр Эрдэнэс Монгол компани “Эрдэнэс” бондыг гаргаж, албан ёсоор албажуулж, арилжааны банкуудад шилжүүлж, улмаар арилжааны банкуудаас тэтгэврийн зээлийг тэглэх ажил албан ёсоор гэрээнд гарын үсэг зурснаар албажиж, төгөлдөржиж байна. Энэ ажилд цаг завгүй чин сэтгэлээсээ ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлье. Монгол Улсад байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх үндсэн зарчимд нийцүүлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа бодитой хэрэгжиж байгаагийн жишээ юм” гэлээ.

“Эрдэнэс Монгол” компанийн захирал П.Ганхүү “Эрдэнэс бонд”-ыг арилжих, худалдан авах тухай гэрээ арилжааны банкуудтай хийгдлээ. Арилжааны банкуудын худалдан авч байгаа энэхүү бонд нь жилийн зургаан хувийн өгөөжтэй, таван жилийн хугацаатай. Энэхүү бондын өгөөжийг УИХ-ын тогтоол, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тооцож, хуульчилсан. Тэтгэврийн зээл тэглэх асуудал нь анхнаасаа Монголбанкны санаачилга, тооцоололд үндэслэсэн. Тиймээс зах зээлийн нөхцөлд шилжүүлэх ажлыг Монголбанк зохицуулж ажиллана. Эх үүсвэрийг хэрхэн татан төвлөрүүлэх вэ гэдэг дээр Монголбанк арилжааны банкуудтай хэлэлцээр хийж, тохирсон. Тиймээс арилжааны банкууд манай компанийн гаргасан зургаан хувийн өгөөжтэй бондыг шууд худалдан авах гэрээг өнөөдөр байгууллаа. Бондын 66.3 хувийг Хаан банк, 223 хувийг Төрийн банк, үлдсэн хувийг бусад долоон банк худалдан авна. Салхитын мөнгөний ордын шинэ ТЭЗҮ гарсан. Энэ ордын үйл ажиллагаа хэвийн үргэлжлээд явж байна. Тэтгэврийн зээл тэглэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд бид баяжуулах үйлдвэрээ яаралтай байгуулж, олборлолтыг богино хугацаанд ашигтай явуулах шаардлагатай бөгөөд энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд шуурхай ажиллаж байна” гэв.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдэлд Засгийн газраас маш бодитой дэмжлэг үзүүлж, Мон-Атом, Асгат, Салхитын орд болон Багануурын 400 сая тонны нөөцтэй хүрэн нүүрсний ордыг шилжүүлээд буй. Тиймээс эдгээр ордын ашиглалтыг сайжруулж, байгалийн баялгийг ард иргэддээ тэгш хуваарилах Үндсэн хуулийн суурь заалтыг үндэслэн бонд гаргах ажилд оролцож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхээр тусгасан. Энэ дагуу “Эрдэнэс Монгол” ХХК Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болсон. Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс олсон орлого буюу байгалийн баялгийн үр өгөөжийг XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн босгон дээр уламжлалт Сар шинийн баярын өмнө ийнхүү шийдвэрлэж байна.

Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” ХХК

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр харагчин үхэр өдөр
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Шинэ уран бүтээл: Дуучин Х.Мөнгөнцэцэг “Ээждээ би үнсүүллээ”
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлж эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 44,0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо
Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Шинэ өмгөөлөгчид тангаргаа өргөлөө
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм
Галын тархалтыг зогсоолоо
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуул
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэ
Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнаг
Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг зургааду
Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ
Зургаадугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Сүхбаатар дүүрэг хүүхэд багачууддаа зориулсан “Хүүхдийн ертөнц” өдөрлөгийг зохион байгуулн
Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа
Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн
